Говь-Алтай аймгийн иргэн, Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж, өнөөдөр нийслэлд ирлээ. Түүнийг угтах ёслолын ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулав.
Ахмад тамирчин Буриадын Болдбаатар Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч бий болсны 90 жил, аймгийн Прокурорын байгууллагын 80 жилийн ойд зориулж, тамирчин хүний тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр гаргаж, ийнхүү гүйх санаачлага гаргажээ.
Түүний дасгалжуулагчаар Спортын мастер, түүний төрсөн дүү Б.Батбаатар, эмчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч Л.Гантөмөр, тогоочоор Ч.Цолмон, жолоочоор Сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэргийн тамирчин О.Алташагай нар ажилласан байна.
Б.Болдбаатар 54 настай, түүний аав Буриад өдгөө 88 настай, Говь-Алтай аймгийн ахмад тамирчдын нэг ажээ.
ОУХМ Б.БОЛДБААТАР 1040 КМ ЗАМЫГ 34 ХОНОГТ АМЖИЛТТАЙ ДУУСГАЛАА
Ц.ШАРАВЖАМЦ: Цар тахлын үед нийт иргэдэд биеийн тамир, спортоор хичээллэж дархлаагаа дэмжих үйлийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн Б.Болдбаатар танд халуун баяр хүргэе. Ирэх жил БТС-ын салбарын 100 жилийн ой болно. Түүхэн ойг угтсан түүхэн үйл явдал боллоо…
Posted by Биеийн тамир, спортын газар on Friday, August 7, 2020
Б.ЖАРГАЛ