Залуус Элчин сайдуудтай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Залуус Элчин сайдуудтай уулзжээ

Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагын зочид төлөөлөгчидтэй монголын залуучуудын төлөөлөл уулзжээ. Өчигдөр МЗХ-н дээр болсон уулзалтын үеэр залуус Элчин сайдын яамдтай шинээр хамтын ажиллагаа эхлүүлэх, хамтран ажиллах санал солилцсон байна. Өнгөрсөн онд анхны уулзалтаа хийж байсан бөгөөд хойшид уламжлал болгон уулзаж байхаар тогтжээ.

Уулзалтад Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд  У Сун, Бүгд Найрамдах Казакстан Улсын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Жусип Орынбай нар биечлэн оролцжээ. Мөн БНАСАУ, ОХУ, Канад, Австрали улсын ЭСЯ-ны төлөөлөгчид, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, НҮБ-ын Сайн дурынхны байгууллага, “Транспрэнси интернэшнл”, ОХУ-ын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/, SNW ХХК, Монгол Хятадын хамтарсан “Найрамдал” дунд сургуулийн төлөөлөл оролцсон байна.  

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж