Каталоны парламент Испанийн хаанаас татгалзав | News.MN

Каталоны парламент Испанийн хаанаас татгалзав

Каталоны парламент Испанийн хаанаас татгалзав

Каталоны парламент Испанийн хаанаас татгалзав

Каталон бүс нутгийн парламент өчигдөр (2020.8.7) Испанийн хаант засаглалын эсрэг тогтоол баталжээ. Каталоны парламентад салан тусгаарлах үзэлтэй гурван нам олонхийн суудал эзэлдэг. Улмаар “Каталон бүс нутагт хаан хэрэггүй” гэх төслийг парламентын 69 гишүүн дэмжиж, 65 нь эсэргүүцсэнээр баталжээ.

Испанийн хаан асан Хуан Карлос эх орноо орхин явахаар шийдсэнээ мэдэгдсэн юм. Харин Испанийн хаан VI Филиппийг Каталоны салан тусгаарлагчид хүлээн зөвшөөрдөггүй.

Өдгөө 82 настай Хуан Карлос нь өнгөрсөн Даваа гаригт хувийн онгоцоороо Испанийг орхин явжээ. Түүний аль улсыг зорьсныг нууцалж байна. Гэхдээ ажиглагчид түүнийг Португал, Доминикан эсвэл Абу Дабид суурьшихаар явсан гэж таамаглажээ. Хуан Карлос нь Испани, Швейцарь улсад өндөр хурдны галт тэрэгтэй холбоотой олон тэрбум ам.долларын авлигын хэргээр албан бусаар шалгагдаж байгаа аж.

Испанийн зүүн хойд хэсгийн Каталон бүс нутаг нь тусгаар тогтнохоор удаан хугацаанд хичээж, хэд хэдэн удаа бүх нийтийн санал асуулга явуулж байв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-08 202.126.89.158

Каталон тусгаар улс болох эрхтэй. Араас нь Баск, Эта тусгаар улс болох эрхээ эдлэх нь зүйтэй.

Avatar

Зочин 2020-08-08 49.0.212.4

Тэгж байж зөөлөн аргатай Xятадад эзлэгдэх нь

Avatar

Зочин 2020-08-08 103.10.21.38

Free Catalonia. Free Basque country.

Avatar

Зочин 2020-08-08 213.143.49.134

саудын арабын хурдан галт тэрэг миний хөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж