Трамп дэлбэрэлтийн гамшигт өртсөн Ливанд тусална

Хуучирсан мэдээ: 2020.08.08-нд нийтлэгдсэн

Трамп дэлбэрэлтийн гамшигт өртсөн Ливанд тусална

Трамп дэлбэрэлтийн гамшигт өртсөн Ливанд тусална

Ливаны Бейрут хотод энэ долоо хоногийн эхээр их хэмжээний химийн бодис дэлбэрч, олон зуун хүн амь үрэгдэж, олон мянган хүн гэмтэж бэртэн боомт сүйрсэн билээ. Тэгвэл олон улсын төр засгийн тэргүүн нар маргааш (2020.8.9) Ливаны Ерөнхийлөгчтэй холбогдон хэрхэн тусламж үзүүлэх видео хурал хийхээр төлөвлөжээ. Тус хуралд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдэхээ мэдэгджээ.

Үүний зэрэгцээ АНУ-аас эмнэлгийн хэрэгсэл, тусгай мэргэжилтнүүд гурван нисдэг тэргээр Ливан руу хөөрсөн байна. Коронавирусийн цар тахлын энэ үед Ливанд тусламж үзүүлэхэд эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн хэрэгсэл нэн шаардлагатай байна.

Бейрутын боомтод хадгалж байсан 2750 тонн аммонийн нитрат дэлбэрснээр өнөөдрийн байдлаар 154 хүн нас барж, 5000 хүн гэмтэж бэртжээ. Дэлбэрэлтийн дараа Европын холбооны орнуудаас хүнс, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэргэжилтнүүдийн багаа Ливан руу нэн даруй илгээн тусламж үзүүлсэн юм.

Түүнчлэн АУН-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Ливанд орон гэргүй болсон 300 мянга гаруй хүний 50 мянгад нь ирэх гурван сарын турш хүнсээр хангах тусламж үзүүлж, 15 сая ам.доллар хандивлахаа мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж