ЭМЯ: Бохир уснаас "Covid-19"-ийн халдвар илэрч байна | News.MN

ЭМЯ: Бохир уснаас "Covid-19"-ийн халдвар илэрч байна

ЭМЯ: Бохир уснаас "Covid-19"-ийн халдвар илэрч байна

ЭМЯ: Бохир уснаас "Covid-19"-ийн халдвар илэрч байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.08.08/ хийж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Коронавирусийн халдвар дөрөвхөн хоногийн дотор эрчимтэй нэмэгдэж, сая саяар өвчилж байна. 24 цагийн дотор дэлхий дахинд 278 мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн нас барсан. Бохир усыг шинэчлэх шаардлагатайг ДЭМБ-аас анхааруулж байна. Яагаад гэвэл сүүлийн үед дэлхийн олон оронд бохир уснаас коронавирусийн халдвар илэрсэн. 24 цагийн хугацаанд ОХУ-д 5244 хүн халдвар авч, 119 хүн нас барсан. Харин БНХАУ-д 120 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс зургаа нь гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн.

АНУ-ын Харшил, халдвар судлалын төвийн захирал хэлэхдээ коронавирусийн эсрэг вакцин 50-60 хувийн үр дүнтэй байх магадлалтай учраас вакцин гаргаж авлаа ч гэсэн коронавирусийн халдвараас сэргийлэх бусад арга хэмжээг зайлшгүй авч байх шаардлагатайг хэлсэн. Энэ нь маск зүүх, гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх явдал юм. Мөн АНУ-д халдвараар хүнд өвчилсөн хүний ийлдсээс эсрэг бие гарган авч эмчлэх туршилт шинээр хийж байна.

Манай улсын хувьд өчигдөр 359 хүн тусгаарлалтад орж, 56 хүн эмнэлгээс гарч нийт 3046 хүн тусгаарлалтад байна.


А.АМБАСЭЛМАА: БАТЛАГДСАН 293 ТОХИОЛДЛЫН 260 НЬ ЭДГЭРЛЭЭ

Улсын хэмжээнд өчигдөр нийтдээ 595 сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Үүнийг задалбал,

  1. Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний шинжилгээ,
  2. Долдугаар сарын 12,14-нд Кабул-Улаанбаатар онгоцоор Афганистанаас ирсэн 57 хүний шинжилгээ
  3. Долдугаар сарын 25- нд Кабул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 124 цэрэг дайчдын давтан шинжилгээ
  4. Тусгаарлахажиглах байранд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээ
  5. Тусгаарлах байруудад ажиллаж байгаа 8 хүний шинжилгээ
  6. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн шинжилгээ
  7. Замын-Үүд сумаар оржирсэн 85 хүн болон төмөр замын 13 ажилтны шинжилгээ буюу нийт 98 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй байна.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН НИЙТ 33 ХҮН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа цааш хэлэхдээМанай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс 260 нь эдгэрч, ХӨСҮТ-т 33 хүн эмчлүүлж байна. 31 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эмчилгээнд байгаа хүмүүс дотор 14 настай нэг хүүхэд бий.

ХӨСҮТ-д нийт 56 хүн эмчилгээ болон ажиглалт тандалтад байгаа. Ажиглан тусгаарлагдаж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Энэ хүнд гурван удаагийн коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Элэгний хатуурал, бөөрний дутагдалд орсон, мөн хатгаатай зэрэг хавсарсан дутагдалтай.

Наймдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 3713 хүн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийсэн байна. Эдгээрээс 1034 хүнийх нь эхний шинжилгээ юм. Энэ долоо хоногт тусгай үүргийн дөрвөн онгоц хүлээж авсан. Өчигдрийн онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг өнөөдөр авч дуусна. Өмнөх гурван нислэгээр ирсэн зорчигчид, мөн Зам-Үүд сумаар орж ирсэн хүмүүс, ачаа тээврийн жолооч нараас халдвар илрээгүй. 2679 хүний шинжилгээ бол өмнөх хүмүүсийн давтан шинжилгээ” гэлээ.

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.08-НЫ 11:00 ЦАГ

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.08-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, August 7, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-08 66.181.161.101

bodit bdalaa helj bnashdee. Auyl holdoogui bn haalgani tsaana orj irhed belen zogsoj bn uuniig bugd medej bgaa. huviin aranshingaar handahaa l bolichih

Avatar

korona 2020-08-08 202.70.34.38

odo suulde tani idej byi hool huns gyril byda max nogoo kowid 19 tei geh wiide

Avatar

Зочин 2020-08-08 182.160.0.141

Corona viusnii shinjilgeeg bas yalgadasnaas avdag. Hamar hooloinoos avsan shinjilgeenees iluu naidvartai gesen niitlel ch baigaa. Bohir usnaas ilreh n todorhoishd.

Avatar

Зочин 2020-08-08 150.129.143.13

бохир усанд Ковид19 илэрч байгаа бол том аюул Туул голоор дамжаад хүн малгүй тэгээд Орос руу орно доо Сайд дарга нараа ????

Avatar

Зочин 2020-08-08 49.0.212.4

Тэгээд Орос руу ороод ээ хайран Оросууд минь үү.

Avatar

Зочин 2020-08-08 182.160.0.141

humuus teneg umaa. virus haldvarlagch bietguigeer gantsaaraa bie daan udaan amidarch chaddaggui um. tanai orsruu orhoosoo umnu chad hiichne.

Avatar

Зочин 2020-08-08 140.78.5.109

Одоо энэ тэнэглэлээ УОК зогсоомоор байна. Худлаа айлгасан мэдээнүүдээс чинь залхаж байна. Яалгах гээд байдын

Avatar

харин тиймээ 2020-08-08 202.126.89.93

Энэ айлган сүрдүүлсэн дарамталсан мэдээгээ УОК болилдоо

Avatar

зочин 2020-08-08 66.181.180.211

мал минь мэдээ үз. ДЭМБ-аас вакцин гаргаж авч чадахгүй байж магад гээд байхад

Avatar

Зочин 2020-08-08 98.7.80.146

Мал минь айлгах биш бодит байдал ийм байна. Монголчууд угаасаа дарамлуулж шахуулж байж л олигтой амьдарч чадах ард түмэн. Ардчилал эрх чөлөө – Монголд юу авч ирэв – АНын хэдэн худалч хулгайч нар баяжив -өөр юу ч авчраагүй.

Avatar

Болд 2020-08-08 202.126.89.121

Ардын намын хулгайч нар тэгээп яасан?! Улам их баяжсан бусуу.

Avatar

Зочин 2020-08-08 222.109.157.201

** mal mongolchuudiigaa saihan huurch tarhi tolgoig n ugaaj badaa ulsiin ontsgvi komis! nuguu malnuud nuguu hediigee burhan bolgood shutej murguud yavchin

Avatar

Зочин 2020-08-08 31.46.245.61

Одоо дөжрөөд ямар ч мэдээ байсан тоохоо болисон.

Avatar

zochin 2020-08-08 103.26.195.18

Odort geden myuangaaraa ortoch bn. Mongolchuud ertei saindaa baigaad um bish buh yumiig anhnaas ni zov sahisnii ur dun

Avatar

МАН ОРКУУДДАА ТААРСАН МЕССЕЖ ТАРААГААД. 2020-08-08 59.153.115.148

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ ОЙРТЖЭЭ. МАН ОРКУУДДАА ТААРСАН МЕССЕЖ ТАРААГААД. УВСАД ТЭГВЭЛ ТЭР ОЛИАГРХИУД ЧИНЬ ХҮМҮҮС ЦУГЛУУЛААД ЮУ ХИЙЖ ЯВАА ЮМ БЭ!!!

Avatar

ха ха ха 2020-08-08 49.0.212.4

Тэгвэл цаашдаа бохир усаа байн байн "шинэчлээд" л байж дээ

Avatar

Эмч нартаа итгэсэн хүний үг 2020-08-08 104.187.64.195

Эмч нарын хэлж байгаа нь үнэн бол Монголчууд бид нар энэ вирусээр хэзээ ч өвдөхгүй юм байнаа Үерийн усаар Улаанбаатараар нэг өтгөн шингэн хог хаягдалтай ус байлаахалдвар авах бол хангалттай бохир байлаа халдвар авахгүй юм байноо айлтгүй юм байна

Avatar

Асуулт 2020-08-08 192.82.72.77

Бохир усыг шинэчлэх шаардлагатайг юу гэж ойлгох уу

Avatar

зочин 2020-08-08 202.179.25.33

Гарч байгаа бохир усны ариутгалын тухай ярьсан байхаа. Гэхдээ манайд биш гадаад оронд бохироос илрүүлсэн гэж дуулсан.

Avatar

Zochin 2020-08-08 192.82.69.40

Amjilt husie ta bugddee. Burhan iveeg!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж