ЭМЯ: Бохир уснаас "Covid-19"-ийн халдвар илэрч байна

Хуучирсан мэдээ: 2020.08.08-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Бохир уснаас "Covid-19"-ийн халдвар илэрч байна

ЭМЯ: Бохир уснаас "Covid-19"-ийн халдвар илэрч байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.08.08/ хийж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Коронавирусийн халдвар дөрөвхөн хоногийн дотор эрчимтэй нэмэгдэж, сая саяар өвчилж байна. 24 цагийн дотор дэлхий дахинд 278 мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн нас барсан. Бохир усыг шинэчлэх шаардлагатайг ДЭМБ-аас анхааруулж байна. Яагаад гэвэл сүүлийн үед дэлхийн олон оронд бохир уснаас коронавирусийн халдвар илэрсэн. 24 цагийн хугацаанд ОХУ-д 5244 хүн халдвар авч, 119 хүн нас барсан. Харин БНХАУ-д 120 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс зургаа нь гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн.

АНУ-ын Харшил, халдвар судлалын төвийн захирал хэлэхдээ коронавирусийн эсрэг вакцин 50-60 хувийн үр дүнтэй байх магадлалтай учраас вакцин гаргаж авлаа ч гэсэн коронавирусийн халдвараас сэргийлэх бусад арга хэмжээг зайлшгүй авч байх шаардлагатайг хэлсэн. Энэ нь маск зүүх, гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх явдал юм. Мөн АНУ-д халдвараар хүнд өвчилсөн хүний ийлдсээс эсрэг бие гарган авч эмчлэх туршилт шинээр хийж байна.

Манай улсын хувьд өчигдөр 359 хүн тусгаарлалтад орж, 56 хүн эмнэлгээс гарч нийт 3046 хүн тусгаарлалтад байна.


А.АМБАСЭЛМАА: БАТЛАГДСАН 293 ТОХИОЛДЛЫН 260 НЬ ЭДГЭРЛЭЭ

Улсын хэмжээнд өчигдөр нийтдээ 595 сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Үүнийг задалбал,

  1. Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний шинжилгээ,
  2. Долдугаар сарын 12,14-нд Кабул-Улаанбаатар онгоцоор Афганистанаас ирсэн 57 хүний шинжилгээ
  3. Долдугаар сарын 25- нд Кабул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 124 цэрэг дайчдын давтан шинжилгээ
  4. Тусгаарлахажиглах байранд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээ
  5. Тусгаарлах байруудад ажиллаж байгаа 8 хүний шинжилгээ
  6. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн шинжилгээ
  7. Замын-Үүд сумаар оржирсэн 85 хүн болон төмөр замын 13 ажилтны шинжилгээ буюу нийт 98 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй байна.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН НИЙТ 33 ХҮН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа цааш хэлэхдээМанай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс 260 нь эдгэрч, ХӨСҮТ-т 33 хүн эмчлүүлж байна. 31 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эмчилгээнд байгаа хүмүүс дотор 14 настай нэг хүүхэд бий.

ХӨСҮТ-д нийт 56 хүн эмчилгээ болон ажиглалт тандалтад байгаа. Ажиглан тусгаарлагдаж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Энэ хүнд гурван удаагийн коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Элэгний хатуурал, бөөрний дутагдалд орсон, мөн хатгаатай зэрэг хавсарсан дутагдалтай.

Наймдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 3713 хүн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийсэн байна. Эдгээрээс 1034 хүнийх нь эхний шинжилгээ юм. Энэ долоо хоногт тусгай үүргийн дөрвөн онгоц хүлээж авсан. Өчигдрийн онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг өнөөдөр авч дуусна. Өмнөх гурван нислэгээр ирсэн зорчигчид, мөн Зам-Үүд сумаар орж ирсэн хүмүүс, ачаа тээврийн жолооч нараас халдвар илрээгүй. 2679 хүний шинжилгээ бол өмнөх хүмүүсийн давтан шинжилгээ” гэлээ.

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.08-НЫ 11:00 ЦАГ

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.08-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, August 7, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж