АНУ Хонгконгийн захирагчийн эсрэг хориг тавив

Хуучирсан мэдээ: 2020.08.08-нд нийтлэгдсэн

АНУ Хонгконгийн захирагчийн эсрэг хориг тавив

АНУ Хонгконгийн захирагчийн эсрэг хориг тавив

АНУ-ын Сангийн яамнаас Хонгконгийн захирагч Кэрри Лам болон өөр 10 албан тушаалтны эсрэг хориг тавьжээ. АНУ-аас Хонгконгийн автономит эрхэнд халдсан албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авч байгааг Сангийн сайд Стевен Мнучин мэдэгдэв.

Хятадын Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталснаар иргэдийн автономит эрхэнд халдсан гэж АНУ үзэж байна. Хоригт Хонгконгийн цагдаагийн газрын өндөр албан тушаалтнууд, улс төрийн нарийн бичгүүд багтжээ.

Кэрри Лам 2019 онд хэрэгтнийг эх газарт шилжүүлэн өгөх хуулийг батлахаар түлхэц өгснөөр Хонгконгод удаан үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн юм. Хоригт орсон 11 албан тушаалтны АНУ дахь хөрөнгийг хурааж, санхүүгийн хөрөнгийг нь царцаах арга хэмжээ авчээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Хятадын технологийн компаниудын гаргасан “WeChat”, “TikTok” зэрэг гар утасны аппликейшныг өөрийн оронд хориглох зарлигт гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж