Огцруулах асуудлаар МАН завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Огцруулах асуудлаар МАН завсарлага авлаа

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан эхэлсэн ч “Асуудлыг судлах шаардлагатай” гэж үзсэн МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна МАН-ын бүлгийн гишүүд ирсэн юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг танилцуулсан.

Ингэснээр УИХ-ын 20 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх асуудал ирэх долоо хоногт болтол хойшиллоо.

Т.ДАВААНЯМ, Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж