Энэтхэгийн “Air India Express” агаарын тээврийн “Boeing 737” нисэх онгоц орон нутгийн цагаар өчигдөр орой 19.40 цагт Керала мужийн нисэх онгоцны буудалд газардахдаа осолджээ. Тус онгоц Каликут нисэх онгоцны буудалд газардахдаа буух зурвасыг хэтрэн осолдож, эх бие нь хоёр хуваагдсан байна. Онгоцыг газардуулах гэсэн нисгэгчдийн эхний оролдлого аадар борооны улмаас бүтэлгүйтжээ.
Дубайгаас буцаж ирсэн чартер нислэгээр 190 хүн зорчиж явсан ба 10 нь нярай хүүхэд байсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр 17 хүн амь үрэгдэж, 15 хүн ноцтой гэмтсэн. Ослын улмаас нисэх онгоцны хоёр нисгэгч амь үрэгджээ. Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж, амьд үлдэгсдийг эмнэлэгт хүргэн ажиллаж байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди иргэдээ эргүүлэн татсан нисэх онгоц осолдсонд цочирдлоо хэмээн мэдэгджээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, ослын улмаас амиа алдсан хүний тоо 20-д хүрсэн байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ