Говь-Алтай аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Улсын ерөнхий прокурорын газрын 90 жилийн ойг тохиолдуулан Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэл 1040 км гүйж буй ахмад тамирчин Б.Болдбаатарыг өнөөдөр (2020.08.08) 12:00 цагт Сүхбаатарын талбайд угтан авна.
Монголын гүйлтийн спортын түүхэнд шинэ амжилт тогтоохоор ОУХМ, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Б.Болдбаатар долоодугаар сарын 5-ны өдөр 1040 км-sн гүйлтээ эхлүүлжээ. Тэрбээр өдгөө 54 настай ахмад тамирчин бөгөөд төлөвлөсөн ёсоор өдөрт 30 км зам туулан товлосон хугацаандаа Улаанбаатар хотод ирж буй юм байна.
Хүлээн авах үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн Засаг дарга, түүний тамгын газрын хамт олон, БТСГ, Улсын ерөнхий прокурорын газрын удирдлага хамт олон, МҮОХ-ны удирдлага тамирчдын төлөөлөгчид оролцох аж.
МУГЖ Д.Жаргалсайхан алдарт "Тамирчны ялалт хямдхан олдоогүй" дуугаараа мэндчилэн угтан авахаа мэдэгджээ. Мөн дүүргүүдийн прокурор болон спортын байгууллагуудын тамирчид, дугуйчид хамтдаа хагас марафон 21 км гүйж барианд орох юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ