АВВА-гийн гишүүд партидав

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

АВВА-гийн гишүүд партидав

Шведийн алдарт ABBA хамтлагийн дөрвөн гишүүн Лхагва гаригт уулзацгаажээ. Харин тэдний шүтэн бишрэгчдэд хандаж хэлэхэд тэд эргэн нэгдэх гэж биш, Стокгольм хотод нээгдсэн “ABBA”нэртэй рестораны нээлтэд уригдсан байжээ. Рестораны эзэд алдарт дөрвөлд зориулж, “Мама Миа” үдэшлэг зохиосон байна. Бьорн Ульвеус, Бенни Андерсон, Агнета Фельтског, Анни-Фрид Лингстад нар 2008 оноос хойш анх удаа дөрвүүлээ цугларч байгаа нь энэ юм.

Алдарт ABBA хамтлагийн гишүүдэд тайзнаа дахин гарч, эргэн нэгдэхэд нэг тэрбум ам.долларын гэрээ санал болгосон ч бүгд татгалзсан гэдэг. Алдарт дөрвөл 2014 онд нэгэн ярилцлагадаа дахин хамтдаа дуу бичүүлэх бодол байхгүй гэж ярьсан юм.

Хамтлаг 1982 онд тарсны дараа хоёр хос хоёулаа салсан ч тэдний сонгодог поп дуунууд нь асар их амжилт авчирсан бөгөөд Бьорн Ульвеус, Бенни Андерсон, Агнета Фельтског, Анни-Фрид Лингстад нар насан туршдаа хангалуун амьдрах хөрөнгөтэй болгосон билээ.

ABBA хамгийн сүүлд 1992 онд “Abba Gold” нэртэй цомог гаргасан нь дэлхий даяар 29 сая ширхэг борлогдож, Мама Миа мюзикль нь 1999 онд анх тавигдсанаасаа хойш хоёр тэрбум ам.долларын ашиг олсон юм. Рестораны нээлтэд Бьорн Ульвеус, Бенни Андерсон, Агнета Фельтског, Анни-Фрид Лингстад нар ганц ганцаар ирчихээд мөн л ганц ганцаараа явсан байна. Тэд бас хамтдаа зураг авахуулахаас татгалзаж, нэг нэгээрээ зураг авахуулсан гэнэ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж