Өнөөдөр аавуудын баярын өдөр | News.MN

Өнөөдөр аавуудын баярын өдөр

Өнөөдөр аавуудын баярын өдөр

Өнөөдөр аавуудын баярын өдөр

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Монгол Улс 15 жилийн өмнө буюу 2005 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн ба энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон юм. Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү өдрийг бий болгоход хүргэсэн Сонора Смарт Додд охины түүхийн жимээр эргэн алхвал, түүний ээж Доддыг 16 настай байхад нь насан өөд болж, аав Уэллиам Смарт нь түүнийг таван дүүгийнх нь хамт ганцаар өсгөсөн нь “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр түүний бодлоос ер салсангүй. Ийнхүү Додд зургаадугаар сарын 5-ны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэе гэж төлөвлөн, нутгийн эрх баригчдад санал тавьсан байна.

Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч 5-ны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ. Удалгүй энэ баярыг хаа сайгүй тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болсон байна. Дэлхийн улс орон бүр “Аавуудын өдөр"-ийг өөр өөрөөр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Монгол Улс нийт 3,296,866 хүн амтай, үүнээс 1,619,573 нь эрэгтэй. Тэдний 20 гаруй мянга нь өрх толгойлсон аавууд байдаг аж.

  • Эрчүүдийн дундаж наслалт 66
  • Удирдах албан тушаалд ажиллаж буй эрэгтэйчүүд 64,1 хувь
  • Нийт эрчүүдийн 8,3 хувь ажилгүй байдаг бол дундаж цалин нь 1,1 сая төгрөг.

БҮХ ААВУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-08 66.181.184.245

uhsen aavuudin bayr ted yu hiisen yum

Avatar

Аав 2020-08-08 192.82.67.96

Чи өөрийнхөө ааваар л бусад аавуудыг төсөөлдөг байх

Avatar

123456 2020-08-08 49.0.212.4

Аавуудын баяраар далимдуулж хэдэн үхэр ооркууд маань архидан согтуурч авгай хүүхэд, эцэг эхээ дарангуйлж тэнэгтэцгээв дээ

Avatar

Зочин 2020-08-08 192.82.73.174

Archi ch nileen guine dee

Avatar

zochin 2020-08-08 68.148.158.2

Arhichin aavuudiig shorond hiigeerei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж