УИХ-ын гишүүн Л.Болд ил захидал илгээжээ | News.MN

УИХ-ын гишүүн Л.Болд ил захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Л.Болд ил захидал илгээжээ

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдэд
Ил захидал

ҮЗХ-ны гишүүн журмын нөхөд өө!

Өнөөдөр бид хэн нэгнийг ямар нэг дарга сайд байлгах, эсвэл болиулах гэдгээс илүү чухал асуултад хариулт өгөх шаардлагатай байна. Энэ бол Ардчилсан намаа ард түмний итгэл найдварыг тээсэн ардчилсан улс төрийн хүчин хэвээр нь авч үлдэх үү, үгүй юу гэдэг асуудал юм.

Юуны өмнө би та бүхэнд 1998-2000 онд юу болсныг товчхон сануулъя. Учир нь энэ танхимд байгаа хүмүүсээс тэр үед улс төрийн халуун гал тогоон дунд, тэр тусмаа УИХ-д байсан хүн цөөхөн байна. Бид ой санамжтай, залгамж уялдаатай байх учиртай.1998-2000 онд бид хоёр жилийн дотор гурван Засгийн газар сольсон, улс төрийн эх захгүй бужигнаан дунд ардчиллын алтан хараацай, журмын нөхөр маань хэрцгийгээр хөнөөгдсөн, дараа нь гурван гишүүнээ шоронд хийсэн. Эцэст нь намынхаа ялалтыг 12 жил алдсан. Энэ бол зөвхөн манай намын биш Монголын хөгжлийг хойшлуулсан он жилүүд байлаа. Ардчилсан намын хувь заяа гэдэг дан ганц намын биш Монголын хувь заяа байдаг гэдгийг бид мэднэ.

Харин өнөөдөр бид 2000 оны хавартай яг адил нөхцөл байдалд ирээд байна. Тэр үед манай намыг хагаралдуулсаар үнэмлэхүй ялалтад хүрч дарангуйллын тогтолцоо бүрдүүлж байсан улс төрийн хүчин өнөөдөр дахин улс орны хувь заяаг шийддэг болсныг бид нүдээр харж байна. Ардчилсан нам өнөөдөр түүнгүйгээр засгаа авч үлдэж чадахгүй, уналаа гэхэд байгуулж чадахгүй, улс орны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байдалд байна.

2012, 2013 оны сонгуулиар ард түмэн ийм байдал, үйл явдлын ийм өрнөлийг сонгоогүй юм. Ард түмэн илүү тайван, тогтвортой байдлыг хүссэн учраас АН олонхи болсон билээ. Манай нам бол хийж хэрэгжүүлсэн ажил үйлсээрээ ямагт шинэчлэлийн түүчээлэгч байж чаддаг, улс орныхоо хөгжилд чухал үүрэгтэй улс төрийн хүчин билээ. Бидний бодлого, хөтөлбөр зөв байдаг. Үүнийг өрсөлдөгчид маань ч хүлээн зөвшөөрдөг. Ард түмэн ч түүний төлөө саналаа өгсөөр ирсэн юм. Ардчилсан нам хийсэн ажил, бүтээсэн үйлсээрээ хэний ч өмнө улайж ичихээргүй байдгаас сонгогчид бидэнд итгэлээ өгдөг юм. Өөр хоорондын санал зөрөлдөөнөө ужигруулан улмаар хэн нэгэн олиггүйд ашиглуулах шалтаг болдогт нь харин сонгогчид бидэнд дургүй байдаг. Бид арсалдан тэмцэлдэж нэгнээ барах тусам сонгогчдоос бидэнд өгсөн итгэлийн зээл төлөгдөхгүй, улам бүр зузаарсаар итгэлийн өр, улмаар итгэлийн дампуурал бий болдгийг бидний өнгөрсөн түүх хэлдэг шүү дээ.

Өнөөдөр АН-ын нэр хүнд ямар түвшинд хүрээд байна вэ? Та бид эсэргүүцэн тэмцэж байсан хуучин тогтолцооныхоо эрхшээлд орж манай нам өөрөө ард түмний төлөөлөл, ардчилсан гэдэг шинж чанараа алдахад хүрээд байгаа бус уу? Манай намын өмнө ийм асуултууд тавигдаж байгаа нь үзэл санаагаар биш, албан тушаал, эрх мэдэлд хүрэх гэсэн хуйвалдаанаар бий болсон фракци бүлэглэлүүдийн үйл ажиллагааны үр дүн юм. Шаардлагатай бол эх орныхоо эрх ашгийг дээдлэн аливаа бусдыг зольж чаддаг чанар манай намд анхнаасаа байсан, одоо ч байгаа. Хувь хүн, явцуу бүлгийн сонирхлын зөрчлүүд нь бидний энэ агуу чанарыг бүдгэрүүлэн мартагнуулж, биднийг олон түмэнд муухай харагдуулж байна. Бид өөрсдийн жинхэнэ мөн чанар, хэрэгцээт байдлаа булт олондоо харуулж итгэлээр хүлээсэн өрөө дарж зээлээ төлөх учиртай бус уу!

Фракци, бүлэглэлүүдийн сандал, ширээний төлөөх тэмцлийн үр дүнд намын удирдах бүх түвшний байгууллага, бүтцүүд маань сульдан саажиж эрүүл, чөлөөтэй маргаан мэтгэлцээн өрнүүлэн оновчтой шийдвэр гаргадаг газар биш хайрцаглагдсан сүрэг болсноор Ардчилсан нам өөрөө ардчилсан бус шинжтэй болж байна. Тэгж ч харагдаж байна.

Иймд энэ байдлаас гарч АН нойрноосоо сэрэхийн тулд сураг алдарсан намын Их хурлаа хуралдуулах тухай шийдвэрийг энэ ҮЗХ нэн даруй гаргаж хэрэгжүүлэх саналыг би дэвшүүлж байна. Ингэж байж л бид зарчмын том асуудлууд дээрээ ойлголцон зам мөрөө тодорхой болгох боломжтой болох юм. Харин энэхүү ҮЗХ цаашид намын төдийгүй улсын язгуур эрх ашигт хамааралтай аливаа асуудлаар шийдвэр гаргах ёс суртахууны эрх бий юу гэдгээ ч бодох шаардлагатай. Шинэчлэгдэх шаардлагатай байх.

Намын Их хуралдаа бүх сум, хорооноос жинхэнэ ард түмний төлөөлөл, Ардчилсан намын эгэл жирийн гишүүдээ ирүүлж хуралдсанаар бид суурь зарчим дээрээ эргэн нэгдэж жанжин шугамаа тодорхой болгож чадна. Саяхан болсон Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны их хурал манай намын жирийн гишүүд ардчилсан зарчмаасаа ухраагүй, ард түмэн ч итгэл алдраагүй байгааг бидэнд харууллаа. Тэндээс ойрын хэдэн жил бид нам дотроо хараагүй жинхэнэ ард түмний төлөөлөл, ардчилсан өрсөлдөөнийг би олж харлаа.

Дахин тэмдэглэн хэлэхэд АН эх орон, ард түмнийхээ язгуур ашиг сонирхлын төлөөх үндэсний хэмжээний улс төрийн хүчин хэвээр байж намын Их хурлаа нэн даруй хуралдуулан суурь үнэт зүйлс, зарчмаа сэргээн тогтоох шаардлагатай байна. Тэгж чадваас бид ирэх сонгуульд амжилттай оролцон ард түмний өмнө амласан Монгол хүн 2020 хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

2016.01.20

УИХ-ын гишүүн Л.Болд

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

РАВДАН 2016-01-21 202.70.46.210

ХҮҮХЭЭ ЧЕМОДАНАА БЭЛДЭЭ. ЧИНИЙ ЗӨГНӨСНӨӨР БОЛНО. ЭНХБАЯР МАНДТУГАЙ!

Зочин 2016-01-21 103.9.91.34

АН-ыг нэгэнт л улс орноо авч явж чадахгүй нь амьдрал дээр нотлогдоод байхад нь хүчээр байлгаж, удирдлагад нь байж албан тушаал, эрх мэдэл, хөрөнгөний араас хөөцөлдөх нь үнэндээ эх оронч хүний санаа биш. Харин ч өнөөдрийн АН задарч цэвэршвэл Монголчуудад хэрэгтэй тул Л.Болд даргыг өнөөдрийн чадваргүй удирдлагатайгаа байх гэж зууралдалгүй даруй тэр эвдрэл хагарал өдөөгч, хувийн ашиг завшаан хөөцөлдөгчдөөсөө салахад намдаа туславал эх оронч Монголоо гэсэн улс төрч хүн гэмээр.

Зочин 2016-01-21 202.131.7.254

zuv

L.Bold oo busdaas buruug haigaad hereggui ee 2016-01-21 106.120.6.163

Ta nariig hangalsan yumbe?! Oorsodoo l alban tushaal,erh yambii toloo heseg buleg bolon huvaagdaj taltsan hereldeed baigaa bizdee. Ta nar togoigui yum uu tanii heleed baigaa shig gadnaas ta nar dotroo hagarald geheer hagraldaj baidag.Ih hurlaa durmendee zaasan hugatsaandaa hiij chadahgui baigaa ni henii buruu yum ve?! AN- ni eronhii nariin bichgiin dargaa tamilj chadahgui uureg guitsetgegcheer bailgaad baigaa ni bas MAN-iin buruu buruu geh uu?! bolioch dee Oorsdiinhoo buruug huleej sur arh yambaa edelsen l bol uureh achaagaa daaj hariutslaga huleej sur geh baina.

L.Bold oo busdaas buruug haigaad hereggui ee 2016-01-21 106.120.6.163

Ta nariig hangalsan yumbe?! Oorsodoo l alban tushaal,erh yambii toloo heseg buleg bolon huvaagdaj taltsan hereldeed baigaa bizdee. Ta nar togoigui yum uu tanii heleed baigaa shig gadnaas ta nar dotroo hagarald geheer hagraldaj baidag.Ih hurlaa durmendee zaasan hugatsaandaa hiij chadahgui baigaa ni henii buruu yum ve?! AN- ni eronhii nariin bichgiin dargaa tamilj chadahgui uureg guitsetgegcheer bailgaad baigaa ni bas MAN-iin buruu buruu geh uu?! bolioch dee Oorsdiinhoo buruug huleej sur arh yambaa edelsen l bol uureh achaagaa daaj hariutslaga huleej sur geh baina.

уулын өвгөн 2016-01-21 202.131.228.20

Болд ёстой загтанасан газар маажих шиг үнэн зөв бичсэн байна. Яг үнэнийг хэлэхэд АН- одоогоор намын дагагүй зөвхөн үүрэг гүйцэтгэч даргатай байгаа шүү. Намын даргыг Их хурлаар баталгаажуулах ёстой. Түүнээс гадна энэ нам доторх зөрчилд нь өөр намын хүмүүс ташуур өгч намын ерөнхий явах замаас нь гажуудуулаад байна.

Zochin 2016-01-21 202.55.183.178

Demjij bn. Ardchilal,ardchilaliin unet zuilsee l aarttsgaay.Odoo bidend uunees chuhal yum bhgui shuu.

tegeh uu 2016-01-21 106.120.6.163

Ardchilalaa avariya aa gevel oorsdoosoo ehleed huuli,durmee hundetgej sur, Buruug busdaas haih bish ehleed oorsdiinhoo uildliig neg saihan shinjij sur. Temtsej avsan alba es zuitei huuliin hureend ajillaj sur. Ta nariin aash avirt ulsiin ajliig taaruulj huuliadaa dairch bolohgui bizdee. Buruugaa MAN-d chiheed diilehgui bolohooroo huuli ruu chihej oorsoddoo zoriulsan huuli gargahiig sanaarahdgaa ehleed bolichih oo

tegeh uu 2016-01-21 106.120.6.163

Ardchilalaa avariya aa gevel oorsdoosoo ehleed huuli,durmee hundetgej sur, Buruug busdaas haih bish ehleed oorsdiinhoo uildliig neg saihan shinjij sur. Temtsej avsan alba es zuitei huuliin hureend ajillaj sur. Ta nariin aash avirt ulsiin ajliig taaruulj huuliadaa dairch bolohgui bizdee. Buruugaa MAN-d chiheed diilehgui bolohooroo huuli ruu chihej oorsoddoo zoriulsan huuli gargahiig sanaarahdgaa ehleed bolichih oo

oorsodoo 2016-01-21 106.120.6.163

Ta nar oorsoddoo Ardchilalaa ballaj baigaa sh dee.

oorsodoo 2016-01-21 106.120.6.163

Ta nar oorsoddoo Ardchilalaa ballaj baigaa sh dee.

Зочин 2016-01-21 202.131.239.50

Uneheer odoogiin gishuuded ih gomdoj bn as

zochin 2016-01-21 43.242.242.20

Il zahidliin ognoog ni harval amidarlaas 1 jileer hotsorch yavaa hun yum bizdee

Зочин 2016-01-21 182.160.35.183

ene odoo yu yariad bnaa, ardiin nam ta nariig fraktc buleg bolgood zodolduulaad bgaa yum uu, tegvel AN gej tolgoigui nohduud bdag yum bna. Uls torch hun gehed yasan orovdmoor yum yaridag dup gar ve. Chi er ni er hun mon uu

Зочин 2016-01-21 112.72.12.19

Тэр үед манай намыг хагаралдуулсаар үнэмлэхүй ялалтад хүрч дарангуйллын тогтолцоо бүрдүүлж байсан улс төрийн хүчин өнөөдөр дахин улс орны хувь заяаг шийддэг болсныг бид нүдээр харж байна энэ баё сонин үг байна. Өөрсдөө л хагаралдсан байж бурууг бусдаас эрнэ гэнэ

АН, МАН-Д 2016-01-21 202.21.118.98

ТАНАЙ ХОЁРТ ОДОО АРД ТҮМЭН ИТГЭХЭЭ БОЛЬСОН ШҮҮ. АРД ТҮМНИЙ НЭР БАРИАД ӨӨРСДИЙГӨӨ ИРЭХ СОНГУУЛЬД ЛУЙВАР ХИЙГЭЭД Ч БОЛСОН ГАРАХ ТУХАЙ БОДОЖ БАЙГАА БАЙХ. ЯМАР Ч БАЙСАН МИНИЙ МЭДЭЖ БАЙГААГААР МАНАЙ ГЭР БҮЛИЙНХЭН ТА НАРТ ИТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛЛОО. ГЭР БҮЛ-100 ГАРУЙ СОНГОГЧ

Зочин 2016-01-21 202.179.2.58

хэдэн жил уран хоншоорлож чихэн дээр цэцэг ургуулах гэсэн юм бэ тэр чинь одоо бид нарт бүр ***** болоод бна

Зочин 2016-01-21 112.72.12.14

1998-2000 онд бид хоёр жилийн дотор гурван Засгийн газар сольсон, улс төрийн эх захгүй бужигнаан дунд ардчиллын алтан хараацай, журмын нөхөр маань хэрцгийгээр хөнөөгдсөн, дараа нь гурван гишүүнээ шоронд хийсэн. Энэ худлаа үг байна. 1996-2000 онд АН 3 биш 4 Засгийн газраараа тоглосон

Зочин 2016-01-21 202.179.2.58

битгий уран хоншоорлоод хуцаад байгаач ганцхан чи л цадаж байгаа байлгүй энэ их тавьсан өрөө төрөөс мөнгө идсэн хулгайч улстөрчид өөрсдөө төлөөрэй чи ч гэсэн

АН 2016-01-21 110.19.222.74

АН өнөөдөр 90-ээд оны өвөө нараасаа салах хэрэгтэй, мөн цүнх баригч, ***** долоогч нараасаа салаагүй цагт дахин ойрын 20 жилд сонгуульд ялах тухай бодоод ч хэрэггүй, зүүдлээ ч хэрэггүй. Харин мөрөөдөж болно. АН хэзээ ч жинхэнэ чадварлаг боловсон хүчнүүдээ ашигладаггүй. Үгнээс нь гардаггүй цүнх баригч нараа л өөдөн татдаг. Тэд нь дарганцар нэр зүүснээс цаашгүй, тухайн ажил, салбартаа үнэн гологддог. Ийм байж Сонгуульд ялах тухай яриад ч хэрэггүй

зочин 2016-01-21 59.153.87.3

үнэнг бичжээ ардчилсан нам хэзээч чадалтай хүнээ гаргадаггүй цүнх барьж савсагнасан хуурамч хүмүүсээр бүлэг хулгайч нараар намын гишүүдээ бүрдүүлсэн учир ард түмний дунд нэр хүндээ дэндүү унагасан даа

зочин 2016-01-21 59.153.87.3

үнэнг бичжээ ардчилсан нам хэзээч чадалтай хүнээ гаргадаггүй цүнх барьж савсагнасан хуурамч хүмүүсээр бүлэг хулгайч нараар намын гишүүдээ бүрдүүлсэн учир ард түмний дунд нэр хүндээ дэндүү унагасан даа

зочин 2016-01-21 59.153.87.3

үнэнг бичжээ ардчилсан нам хэзээч чадалтай хүнээ гаргадаггүй цүнх барьж савсагнасан хуурамч хүмүүсээр бүлэг хулгайч нараар намын гишүүдээ бүрдүүлсэн учир ард түмний дунд нэр хүндээ дэндүү унагасан даа

unshigch 2016-01-21 202.179.28.178

odoo ungursun ardchilsan nam alsaa hardaggui buun har shunal erh medel zuudelsen humuusin tsengeenii gazar bolson bna songogchdin itgeliig bur musun aldsan.. odoo bi itgel uguhgui..

Зочин 2016-01-21 202.21.118.98

хийж чадахгүй байгаа хүмүүс болих хэрэгтэй

Зочин 2016-01-21 103.11.192.34

zov heljee ih hurlaa hiigeechee

Зочин 2016-01-21 202.21.106.143

ЭНЭ Ч ЯААХАВ ИЧЭХЭЭ БАЙСАН ГАР.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж