Манай улс энэ сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс дахь иргэдээ татан авахаар болсон. Мөн ОХУ-д байгаа иргэдээ “Хиагт-Алтанбулаг”-ийн хилийн автозамын боомтоор татан авах ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус татан авах ажиллагаа энэ сарын 07-ноос 10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Өчигдрийн байдлаар 360 гаруй иргэн тус боомтоор хил нэвтрэх эрхээ аваад байна.
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тус хилийн боомт дээр ажиллаж, татан авах ажиллагааг удирдан зохион байгуулж буй юм.
Холбоотой мэдээ