Япон улсаас 257 иргэн эх орондоо ирлээ | News.MN

Япон улсаас 257 иргэн эх орондоо ирлээ

Япон улсаас 257 иргэн эх орондоо ирлээ

Япон улсаас 257 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болж, нислэгийн хуваарийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан.

Өчигдөр /2020.08.07/ хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 257 иргэн Япон улсаас эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл,

  • бага насны хүүхэдтэй гэр бүл-35
  • жирэмсэн-13
  • өндөр настан-12
  • эрүүл мэндийн шалтгаантай-15
  • визний асуудалтай болон ар гэрийн гачигдалтай-93
  • санхүүгийн асуудалтай-59
  • оюутан-30

Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-08 150.129.143.109

Odoo bol tulgamdsan hun bhgui, zugeer zugaatsan, ulsaa golj harid yavagsad baigaa, tendee l bai l daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж