Афганистаны нийслэл Кабул хотноо орших ОХУ-ын Элчин сайдын яамны ойролцоо өчигдөр орой /I.20/ амиа золиослогч этгээд автомашинд тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Халдлагын улмаас долоон хүн амь үрэгдэж, 25 хүн гэмтэж шархадсан байна. Хохирогчдын дунд хоёр эмэгтэй байсныг цагдаагийн газрын дарга генерал Абдул Рахман Рахими мэдэгджээ.
Амиа золиослогчийн халдлагын бай Афганистаны “Tolo” телевизийн ажилчдын автобус байсныг Талибан бүлэглэл зохион байгуулснаа “Twitter” сайтаар дамжуулан мэдэгджээ. “Tolo” телевиз нь Афганистаны хамгийн том медиа групп “Moby”-д харьяалагддаг аж.
Талибан бүлэглэл Афганистаны хэвлэл мэдээллийг агентлагуудад заналхийлж, халдлага хийх нь нэмэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард “1TV” болон “Tolo” телевизэд заналхийлж байжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS