Таван хувийн зээлийг тал бүрээс нь | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Таван хувийн зээлийг тал бүрээс нь

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Жилийн таван хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болох ховорхон боломжийг Засгийн газар ард олондоо амлаад байна. Жилд ердөө тавхан хувь төлөх зээлийн нөхцөл гэдэг хэдхэн жилийн өмнө бол ердөө зүүд л байлаа. Жилийн 18-19,2 хувийн хүүгээр орон сууцанд ордог байсан бол өдгөө жилдээ найман хувь төлж байгаа. Харин энэ жилээс тэр хүү таван хувь болон буурна . Энэ бол дахин давтагдашгүй боломж. Танд ч, надад ч хэрэгтэй. Харин улс оронд хэр ашигтай вэ, ашиггүй юмаа гэхэд алдагдалгүй байж чадах уу. Энэ асуултын хариуг эрэлхийлсэн сонирхолтой уулзалт хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгийг Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс зохион байгуулсан бөгөөд сэдэв нь“Таван хувийн зээлийн хүү зөв нүүдэл мөн үү”. Уулзалтад УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, МУИС-ийн багш Б.Алтанцэцэг, Стратегийн үндэсний хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл нар уригдан оролцсон юм. Уригдсан зочдын хоёр нь уг зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талын төлөөлөл байсан бол хоёр нь хөндлөнгийн судлаач, эрдэмтэн байлаа. Харин “Өөрчлөгч” клубын сэтгүүлчид ипотекийн зээлийн талаарх эргэлзээтэй асуултын хариуг тэднээс нэхлээ.

Таван хувийн зээл эрсдэл дагуулах уу?

Шинэ оны өмнөхөн ипотекийн зээлийн тогтолцоо гацаанд орж, хэсэг хугацаанд зээл олголт завсарласан. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн. Үүнээс үүдэн арилжааны банкууд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгохгүй гэдгээ мэдэгдсэн. Сар гаруйн өмнө болсон тэрхүү хэрэг явдлаас үүдэн ёстой л улс даяараа үймцгээсэн дээ. Улстөрчид нь “Ийм явдал болоогүй бол шинэ жилийн өмнө төдөн айл орон сууцанд орох байлаа” хэмээн шоудаж, иргэд нь ч “Би яг л зээл авах гэж байтал зогсоочихлоо” хэмээн гомдоллосон. Харин Засгийн газраас ипотекийн зээлийг олгохоор болсноо зарласан төдийгүй найм бус таван хувиар олгох боломжтой гэсэн гайхам мэдээг түгээж, УИХ-ын дарга үүнийг батлан олон нийтэд мэдээлсэн.

Хууль хараахан батлагдаагүй ч үндсэндээ таван хувийн ипотекийн зээл олгох ажил шуудрах шатандаа орчихоод байгаа юм. Ийм эгзэгтэй үед дээрх хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлгийн хамгийн анхаарал татсан асуулт “Таван хувийн зээл эрсдэл дагуулах уу” гэсэн асуулт байлаа. Өнөөдөр бид зээлээ баяр хөөртэй авч байгаа ч 2-3 жилийн дараа хэрхэх вэ, өдгөө 1,9 хувьд хүрсэн инфляци өсмөгч зээлийн хүү дагаж нэмэгдэх үү, зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргаж байгаа вэ, санхүүжүүлэлтээс үүдэж улсын сан хөмрөгт сөрөг нөлөө үүсэх үү гэсэн асуултын хариуг хайж байлаа.

Судлаач эрдэмтдийн зүгээс дараах байр суурийг илэрхийлж байна.

МУИС-ийн багш Б.Алтанцэцэг:

-Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг 2013 оны зургадугаар сараас эхлэн олгож, өдгөө 76 мянган хүн зээлэнд хамрагджээ. Зээлдэгчдийн 75 хувь нь байнгын цалинтай иргэд байгаа бол 15 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажээ. Нийтдээ 3,5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 22 хувьтай тэнцэх хэмжээний зээл найман хувийн хүүтэйгээр иргэдийн гарт хүрсэн гэсэн мэдээлэл бий. Монголбанкнаас гаргасан мэдээгээр 41 мянган иргэнд шинээр зээл олгож, 19 мянган иргэн өмнө нь өндөр хүүтэй авсан ипотекийн зээлээ найман хувь руу шилжүүлсэн юм байна.

Өнөөдөр манай улсын хувьд эдийн засгийн байдал сайнгүй байгаа. ДНБ-ий өсөлт сүүлийн улирлын байдлаар 2,5 хувь болсон. Хэрэглэгчийн итгэлийн индекс 63 хувьтай байгаа зэрэг үзүүлэлтээс харахад хэрэглэгчид гутранги байна. Худалдан авалтын төлөлвлөлтөөс ч нааштай хариу харагдахгүй байна. Иргэд аялал жуулчлал, томоохон эд хогшил, автомашин худалдан авах зардлаа танаж байна. Хугацаа хэтэрсэн зээл 2014 оны арванхоёрдугаар сараас 3,6 дахин өссөний сацуу чанаргүй зээлийн хэмжээ 31 хувиар нэмэгдсэн байх жишээтэй. Энэ бүхэн санхүүгийн сектор эрсдэлтэй байгааг харуулсаар байгаа юм.

Ийм нөхцөл байдалд таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн өхтөлбөр хэрэгжүүлэх нь хэр оновчтой вэ асуулт яалт ч үгүй төрөөд байна. Зээлийн эх үүсвэр, санхүүжилтийг хэрхэн бүрдүүлж байна вэ, хэдэн төгрөгийн төсөвтэй хөтөлбөр вэ, хэдий болтол хэрэгжих вэ гэсэн асуултад хараахан хариу өгөөгүй байна. Иргэдийг итгүүлье гэвэл эдгээр асуултад тодорхой хариу өгөх хэрэгтэй.

Стратегийн үндэсний хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл:

-Найм болоод таван хувийн зээлийн цаад утга нь иргэдээ дэмжихэд чиглэж байна уу, эсвэл барилгын салбарыг дэмжээд байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Улс орны хэмжээнд ажлын байр баталгаагүй байгаа. Үүнийг дагалдаад зээл авч буй иргэдийн орлого тогтвортой, найдвартай бус гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Хэдий бага хувийн хүүтэй зээл хэдий ч иргэд зээлээ эргэн төлөх баталгаа байна уу гэдэгт хариу өгөх нь хамгийн чухал асуудал байх аа. Ирээдүйд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн хүү өсөх магадлалтай юу гэдэг нь ч санаа зовоож байна гэлээ.

“Найман хувийн зээлийг эхлүүлэхэд ч эргэлзээ хардлага гарсан”

Сэтгүүлчдийн хувьд ч таван хувийн зээлээс таатай үр дүн хүлээхгүй байгаагаа илэрхийлж байлаа. Харин УИХ-ын даргын зөвлөх Б.Байгалмаагийн зүгээс дараах тайлбарыг өгч байлаа.

-Та бүхэн асууж буй асуултаа эргээд сайн нягтал даа. Бүгд улс орны мөнгөний бодлоготой уялдатай асуултууд байна. 2-3 жилийн дараа инфляци ямар байх вэ, эдийн засгийн нөхцөл өөрчлөгдөх үү гэдэг асуултад Монголбанкнаас хариулах юм. 2013 онд найман хувийн зээл олгож эхлэх үед ч яг л ийм эргэлзээ, хардлага гарч байсан. Тэр үед би Барилга хот байгуулалтын яаманд ажиллаж байсан. Монголбанкныхантай олон удаа хэлэлцэж ярилцаж байх үед инфляци 1,9 хувь болон буурна гэж хэн ч мэдээгүй. Гэхдээ буурна гэдгийг баттай хэлж байсан. Тиймээс бид анх 8+-1 гэсэн хүүтэйгээр ипотекийн зээлийг анх өгч эхэлсэн. Урьдчилгаа төлбөрийг ч 10-30 хувь гэж хэлбэлзэлтэйгээр төлөвлөж байсан. Тэгэхээр Монголбанк, Засгийн газрын зүгээс эдийн засгийн нөхцөл байдлаа хараад, алсын үр дүнг тооцож таван хувийн хүүгийн зээлийг гаргахаар шийдвэрлэсэн. Ипотекийн зээл бол зөвхөн барилгын салбарын асуудал биш. Дагалдсан олон бизнесийг хөгжүүлэхийн тулд таван хувийн зээлийн асуудлыг сөхөж гаргасан. Жишээ нь, Нийгмийн даатгалын хуульд л гэхэд ирээдүйд үүсэх тэтгэврийн өв сангийн асуудлыг оруулж ирж байгаа. Тус санд хуримтлал үүсгэнэ. Өмнө нь найман хувийн зээл авсан иргэдийн буцаан төлж буй 2,4 их наяд төгрөгөөс таван хувийн зээлийг санхүүжүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөж буй нэг асуудал бол барилга, орон сууцны үнэ ханш. Үүнийг яагаад буулгаж болохгүй байна вэ, нийлүүлэлт нь эрэлтээс их байхад үнэ буурах ёстой гэж та бүхэн үзэж буй юм байна. Буянт-Ухааг ч жишээ болгож байна. Тэгвэл Буянт-Ухаагийн барилга барих газрыг улсаас өгсөн, дэд бүтцийг нь улсаас шийдсэн, дотоодын үйлдвэрлэгч нар концерциум болоод дотоодын бараа бүтээгдэхүүн ашиглан дотоодын ажиллах хүчнээр бариулсан. Эхэндээ нэг ам метр талбайгаа 1 280 000 мянган төгрөгөөр үнэлж байсан ч сүүлдээ 1 350 000 болж өссөн. Энэ нь валютын ханшийн өөрчлөлтөөс гадна ажиллах хүчний үнэ ханшаас шалтгаалсан. Гэтэл ийм дэмжлэггүй компаниуд тэр үнээр барилга барих ямар ч боломжгүй. Иргэд өмчлөн авсан газраа ямар өндөр үнээр үнэлж байгаа билээ. Дэд бүтэц татахад хэдий хэр өртөгтэй вэ. Энэ бүгдийг тооцож үзэх нь зүйтэй болов уу. Үнэ буурах тусмаа барилгын чанар мууддаг. Бүх барилгыг газар хөдлөлтийн есөн баллд тэсвэртэйгээр бариуллаа гэхэд барилгын үнэ ханш одоогийнхоос 30 хувиар нэмэгдэх тооцоо гарсан. Чухам тиймээс л барилгын үнэ ханшийг буулгая гэж байгаа бол чанар аюулгүй байдлыг хаяхаас аргагүйд хүрнэ. Тэгэхээр тал талаас нь харж шийдвэр гаргаж байгааг дуулгая. Та бүхэн шүүмжилж, хэлэлцэж байгаа шиг Засгийн газар, УИХ-ын төвшинд ч хэлэлцдэг юм шүү гэдгийг хэлье хэмээсэн юм.

Хэлэлцүүлгийг товчхон сийрүүллээ. УИХ-ын даргын зөвлөхийн зүгээс барилгын салбарын хөгжил хийгээд найман хувийн зээлтэй холбоотой маш олон тоо баримт дэлгэсэн юм. Тэр бүгдийг энд дурдвал тун ч урт жагсаалт гарах билээ. Ямартай ч таван хувийн зээл иргэдэд хүрнэ. Дараа нь гарах эрсдлийг тооцсон гэдгийг л сэтгүүлчдэд дуулгалаа.

Д.ЦЭЭНЭ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

shudraga orsoldoon 2016-01-21 202.72.245.165

ene 5% gej hvnii tolgoi ugaasan balai ym tsalingiin zeeleer 10say togrog awhad 14 say bolgoj ogno 3jiliin hugatsaand 21%hvvtei harin harin 5% awhad 9jiliin daraa mon adil 14say bolgoj awna zvgeer l hugatsaag ni urtasgad hvvg ni ondor veneeree butsaagaad awch bgaa ym

АРД 2016-01-21 68.100.43.176

Төрийн эрх барьж байгаа хувьдаа барилгын болон барилгын материал үйлдвэрлэдэг компанитай нөхдүүдийн хөөсөрсөн үнэтэй байрыг дахин хөөсрүүлж ядарсан ард түмнийг бүх насаар нь намын болоод өрийн дарамтанд байлгах гэж, хөөсөрсөн байрны үнийг буулгахгүй гэж ипотекийн зээлд түр зуурын амь оруулах дусал залгаж байна. 5 хувийн зээлийг инфляци 2,8 хувь болж буурсан учраас 8 хувийг 5 хувь болгох боломжтой боллоо гэж эдгээр нөхдүүд тэнэг хүн хуурч байгаа юм шиг тайлбар хийж байна. Инфляци 2,8 хувь болсон нь иргэдийн худалдан авах чадвар эрс муудсантай холбоотой болохоос эдийн засгийн оновчтой, үр өгөөжтэй бодлого явуулснаар инфляци буурсан юм биш гэдгийг тэнэг ч хүн мэдэхтэйгээ байна. Тэгэхээр инфляци эргээд өсөх нь мэдээж. Тэгэнгүүт инфляци 2,8 –с өссөн учраас ипотекийн зээлий өсгөхгүй бол болохоо байлаа гээд л буцаагаад өсгөнө. Өөрөөр хэлбэл 5 хувийн зээл гэдгийг сонгуульд зориулж түр хугацаанд гаргаж байгаа зүйл гэдгийг элэг нэгт Монголчууд та бүхэн минь ойлгож авцгаа......

Зочин 2016-01-21 202.72.245.165

yag vnen

Ard 2016-01-21 184.188.140.11

Ипотекийн зээл яг жилийн дараа асар том санхүүгийн хямралыг Монголд авчирна гэдгийг энд хамгийн түрүүнд хэлье.... З. Энхболд гэх энэ атигар нөхөр ард түмний өчүүхэн хэрэгцээ нь дээр тоглолт хийж ард түмнийг басамжилсан нүдээр харж, хөөсөрсөн борлогдохгүй байгаа байрыг дахин хөөсрүүлэхээ болиооч гэж чангаар хэлмээр байна..... АН л 16 оны сонгуулиаар сонгогдож байвал ард түмний эрх ашиг хөсөр хаягдсан ч хамаагүй гэж үү? Асудал ипотекийн зээлийн хүүнд байгаа юм биш хөөсөрсөн байрны үнэд байгаа юм гэдгийг энэ атигар нөхөр олж харахгүй байнагэж үү ? Ипотек 5 хувь болох л юм бол дагаад бүх бараа бүт-ний өсөж инфляци 2 оронтой тоонд хүрнэ. Ер нь бол инфляцийг Монгол банк дарсан юм биш Монголын төр, банкны буруу бодлогын хар гайгаар эдийн засгийн гүн хямралын улмаас ард иргэдийн худалдан авах чадвар эрс буурч инфляци нэг оронтой тоо руу орж дефляцийн шинж тэмдгүүд үүсч эхэлсэн юм гэдгийг 10-р ангийн хүүхэд ч ойлгохтойгоо байна.....Энэ зээлийг ард түмэн улстөржүүлээгүй, харин ч яг одоо төрийн бүх шатанд эрх барьж байгаа нам нэг атигар биетэй нөхрийг гадаад руу дэмий сэлгүүцэж, худал хошгируулах гэж хар машины хүчээр дээд суудалд аваачсан гэдгийг тэнэг ч хүн мэдэхтэйгээ байна. Монголын ард түмэн өнөөдөр юунд дургуйцээд байна вэ гэвэл, төр засаг нь эрээ цээргүй хувийн бизнесс руу хутгалдан орж өөрсдийн борлогдохүй байгаа хөөсөрсөн үнэтэй байрыг ард түмэнд бүх насаар нь өрийн дарамтанд өгөх гэж байгаад ард энд дургуйцлээ илэрхийлж байгаа юм. Тиймдээ ч ард түмний нэгээхн хэсэг энд эсрэг сэтгэгдэл бичиж байгаа юм шүү гэдгийг энд зарим хүмүүс ойлгоосой. Ипотекийн 8 хувийн зээл хамгийн анх өөрөө улс төрийн зорилгоор гарч ирсэн эд. Цаашид ч улс төрийн зорилгоор л үүнийг ашигласаар байх болно. Ард түмэн өнөөдөр юуг хүсэж байна вэ гэвэл бодит зах зээлийн үнэ өртөгтэй, чанартай, хүн амьдрах эрүүл орчин бүрдсэн орон сууцыг ямар нэгэн нам, бүлэлглэл, компанийн дарамт, шахалтгүйгээр, үнэ нь ахиж хэзээ унах бол гэсэн айдсгүйгээр авахыг л хүсэж байгаа юм. Өнөөдөр яагаад нэг ч улс төрч, нэг ч нам орон сууцны үнийн хөөсрөлийг ярихгүй байна вэ? Орон гаран ухаантай, ард түмнийг юу ч мэдэхгүй мал гэж боддог нөхдүүд энэ нам гэх МАНАН, МАХН,ИЗН, ХҮН-д л байна. Хэрэв ард түмэн мартаагүй бол анх 2012 онд МАН ипотекийн зээлийг 6 хувь болгож, зөвхөн анх удаа байр авч хүмүүст өгч эхлэхэд АН-хан 6 хувь бол хэзээ ч бүтэхгүй, ийм байж болохгүй гэж эсэргүүцээд болиулсан түүхтэй юм. Одоо болохоор бүр 5 хувь болгох боломжтой гэж ард түмний тархи угаасан мэдэгдэл хийж байна....Байрны үнийн хөөсийг хагалахгүй гэж энэ дээр байгаа луйварчид мөн ч их тэмцэж байна даа, уучлаарай та нарын санаснаар болохгүй гэдгийг мэргэжлийн судлаач хүний хувьд хэлчихье. Нэмэгдэхүүний байрыг хичнээн ч солиод нийлбэр өөрчлөгдөхгүй гэдгийг тэнэг хүн ч мэдэхтэйгээ байна, яг одоогоор ипотекийн хүүгээс илүүтэйгээр байрны үнэ гэдэг зүйл өөрөө хамгийн гол авч үзэх ёстой шалгуур нөхцөл болчихоод байна. Байрны үнийн хөөс хагарахгүйгээр хүү бага хэт хөөсөрсөн үнэтэй байр аваад ямар ч ашиггүй шүү дээ..... Яг үнэндээ ипотекийн зээл юунаас болж зогсон вэ гэвэл, ямар ч тооцоо судалгаагүй олгосон ипотекийн зээл нь байрны үнийн хөөсрөлийг бий болгож эргээд энэ нь эдийн засагт асар том хөөс үүсгээд одоо тэр хөөс нь хагарчих гээд барилгын болоод банкны бизнес эрхэлдэг Монголын луйварчдыг өмдөнд нь чацга алдуулахад хүргэж байгаад гол асуудал нь байгаа юм. Тэрнээс биш яг одоо ипотекийн зээлээс илүүтэйгээр байрны үнийн хөөс хэзээ хагарч нийт ард түмэн бодит зах зээлийн үнэ ханштай байрыг бэлнээр болон зээлээр ямар нэгэн авилгалгүйгээр, дараа нь ахиж үнэ нь унах вий гэсэн айдасгүйгээр авч чадах уу гэдэг асуудал олон түмний санааг зовоож байгаа юм аа. Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж их хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч тэр нөхцөл шаардлагыг хангах хүн байхгүй тэгээд ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай.

zochin 2016-01-21 182.250.242.91

humuus bairtai bolj tuuniigee telj yavahiin telee uneher zutgej bgaa harin ch ersdel ene ter ni hamgiin baga garah baih shuu

Зочин 2016-01-21 202.72.245.165

ard irged mini 5%bish shvv 15-20jileer tol gej bgaa ym ene ni 15-20jil hvv awna gesen vg ym tsalingiin zeel shig tolno

алсаа хараач ээ 2016-01-21 103.57.93.247

ийм аргаар хаустай болгох зарчимыг Америкт анх Фордын аргаар хэрэгжүүлсэн хэн ч билээ дээ. хямдхан хаус өөрсдөөр нь бариулаад өөрсдөд нь өгдөг. ингэснээр америкууд машинтай ч, хаустай ч болсон. Бүх юм нь гадаадад хийсэн газаргүй сууцанд орсоноор хэн хожих юм бэ алсдаа.

Иргэн 2016-01-21 150.129.140.198

Энэ Алтанцэцэг МАН-ын бууны нохой байх. МУИС-ийн багшийн нэрээр МАН-аас АН-ын гаргаж буй иргэдэд тустай бодлогыг харлуулж сонгуулийн оноо авах өөдгүй арга. АН иргэдэд хэрэгтэй юм ярихад МАН улаан цайм эсэргүүцэж чадахгүй шүү дээ. 5%-ийг З.Энхболд зоригтой дуугарч чадаж байгаа нь үндэслэл тооцоотой, эдийн засгаа унагачихгүй зөв бодлого гэж би итгэж байна. Зи худлаа хэлсэн бол цаашдаа уучлаарай ш дээ.

зочин 2016-01-21 202.55.191.76

Бүх зээлтэй хүмүүсийг 5 -руу шилжүүлэх хэрэгтэй шүү дээ, Бид нарын цалинг нэмэхгүй байж Байгалмаа гэдэг хүн юу яриад байна аа, Бид нар чинь хэцүү байна шүү дээ

битгий улс а/лаад бай л даа 2016-01-21 103.57.93.247

энэ засаг одоо хэний эрх ашигт үйлчилээд байдаг юм бэ? Утаатай УБ-т баахан хүн бодлогоор бөөгнүүлж яах гээд байгаа юм бэ. одоо батүүл хотын мандатыг нэмнэ л гэнэ. тэгээд бүгдээрээ хотод бөөгнөрөөд хөдөө мандатгүй болохоор тэр нутгаа яахав? газрын наймаачид нь зүгээр л гадныханд зарчих уу? бусад оронд янз бүрийн урамшуулал байдаг. цагаан будааны урамшуулал ч гэж байдаг. энэ нь яваандаа хотжоод цагаан будааны талаар гадаад зах зээлээс хамааралтай болохгүй гэсэн санаа. гэтэл энэ барилгын салбарт чинь хүн амын маань хэдхэн хувь нь ажилладаг, дээр нь хөдөө орон нутагт бараг орон сууц баригдахгүй байгаа ш дээ. хот шиг ийм балай орон сууц баривал орох сонирхол ч байхгүй, орох мөнгө нь ч байхгүй. Хашаа байшин бол өөр хэрэг.

2016-01-21 112.72.11.105

xuduu oron suuts zunduu barigdsan sh dee . eznee xvleesen bair bnaa

амьдралд ойр юм хий 2016-01-21 103.57.93.247

хэрэггүй, орохгүй ш дээ. тэгээд тэтгэвэрийнхэнд 200 мянгаар шахна гээд байх юм. орохгүй.

Зочин 2016-01-21 103.10.22.33

Сонгуулийн шоу гэдэг нь удахгүй тодорхой болно. Эдийн засагчид байтугай энгийн иргэд ч эрсдэлийг ойлгодог болсон цаг шүү

erka 2016-01-21 182.160.37.38

naad taban hubi chni songuuliin shou shuu uneheer 5 hubi bolgoh bolomjtoi baisan um bol 8 bolgoh uedee bolgohgui yasan omhiinuud be herbee 5 hubi boloh um bol mongol uls modoo barina shuu naad ardchilsan nam chni songuulid ylj baibal uych hiij medeh teneguud shuu dandaa hudalaa yridag shuu irgedee huurtaj bolohgui shuu hunii oodoos egtselj harj chadahgui enhboldiin hudalaa yria shuu

Зочин 2016-01-21 103.57.93.247

тэр Энхболд самбар дээр гадаад дотоод гэж биччихээд нэг их сүржигнээд байх хэрэггүй ээ. Ийм зээлийг чинь бусад салбар нь хөгжсөн, барилгынхаа материалыг ч дотооддоо 100% үйлдвэрлэдэг Япон, Америк зэрэг хөгжсөн орнууд өгч байгаа. манайх шиг ажилчидаа хүртэл хятадаас аваад бариулж байгаа ийм юмыг яах гэж дэмжээд байгаа юм. Тэгсэн дорхноо монгол мах, хувцас өмсөж , монгол гэрт амьдарч байгаа хүнд урамшуулал өгөхгүй юу.

Зочин 2016-01-21 182.160.34.207

ядаж 8 хувь зээлээ эхлүүлээч эээ

Амалсандаа хүрнэ байлгүй 2016-01-21 103.26.195.10

АН-ын дарга амалсандаа хүрнэ байлгүй. Түүнд хэн ч саад болоогүй байна. ЮУН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ОДОО ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ. АЛЬ ЭРТ УИХ-ЫН ДАРГА АМАЛСАН АСУУДЛЫГ. Арай нохой зан гаргаад амалснаасаа буцах гээд хэн нэгнийг буруутгах заль хэрэглэх гээд байгаа юм биш биз. Яаж ч мэдэх итгэлгүй улс шүү.

Зочин 2016-01-21 103.229.123.164

zi 5 bolgo gesen chadahgui bol chatsga tsarailaad zailaad og