Шилдэг спринтер Жастин Гэйтлин эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Шилдэг спринтер Жастин Гэйтлин эргэн ирлээ

Дөрвөн жилийн өмнө допинг хэрэглэсний улмаас эрхээ хасуулж байсан Америкийн хөнгөн атлетикч Жастин Гэйтлин эргэн их спортдоо ирлээ. Эстони улсад болсон Европын тэмцээнд Жастин Гэйтлин оролцон олимп, дэлхийн аварга тамирчин 100 метрийн уралдаанд 10,24 секундын амжилтаар түрүүлж, алтан медалийн эзэн болсон байна. Өдгөө 28 настай тамирчины хувьд Эстонид үзүүлсэн цаг нь хангалтгүй юм. Гэйтлиний хувийн дээд амжилт нь 9,85 секунд. “Би сайн уралдсан гэж бодож байна. Мэдээж 10-аас дээш секунд гүйнэ гэдэг хангалтгүй. Гэхдээ спортдоо эргэн ирж байгаагийн хувьд ялалт надад сайхан мэдрэмж төрүүлж байна” гэж уралдааны дараа Жастин Гэйтлин ярьжээ. 2006 онд Америкийн нэрт тамирчны допингийн шинжилгээ эерэг гарч, улмаар сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрснөөр дөрвөн жил тэмцээнд оролцох эрхээ хасуулсан билээ. 2004 оны Афины олимпийн аварга, 2005 оны дэлхийн аварга гээд 100 метрийн зайд тухайн үедээ хамгийн хурдан нь байсан Жастин Гэйтлин амжилтын насаа өнгөрүүлсний эцэст спортдоо эргэн ирж байна. Түүний гол зорилго “Лондон 2012”-ын алтан медаль гэнэ.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж