МАН-ын бүлгээс нэг ч гишүүн ирээгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгээс нэг ч гишүүн ирээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 14.00 цагт товлосон ч 14.40 цагийн байдлаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс нэг нь ч ирээгүй байна. Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар иржээ.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл, Д.Батцогт, Х.Тэмүүжин, Д.Ганхуяг, Р.Гончигдорж, Н.Батбаяр, Д.Арвин, А.Бакей нар ирсэн байгаа бол сайд нараас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам тээврийн сайд М.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар ирсэн байна. Бие даагчдаас УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн иржээ.

Хуульд зааснаар УИХ-ын 76 гишүүнээс 39 нь ирж ирцэнд орсноор чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх боломжтой болно.

Г.ДАРЬ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж