Хэнтий аймгийн Засаг даргаар Ц.Идэрбатыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

Хэнтий аймгийн Засаг даргаар Ц.Идэрбатыг томиллоо

Хэнтий аймгийн Засаг даргаар Ц.Идэрбатыг томиллоо
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.08.07/ захирамж гаргаж, Хэнтий аймгийн Засаг даргаар Цагаанхүүгийн Идэрбатыг томилжээ. Ц.Идэрбат нь багш, Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн, залуу боловсон хүчний нэг юм байна. Тэрбээр 2008 оноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч, 2016 оноос Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар ажиллаж иржээ.
Орон нутгийн түвшинд асуудал шийдвэрлэн ажиллахад туршлага, төрийн албанд мэргэшсэн байдал чухал. Тиймдээ ч мэргэжлийн, туршлагатай, залуу хүмүүстээ хариуцлага үүрүүлж, ийм томилгоо хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын залуу үеэ дэмжиж буй дараагийн, ээлжит томилгоо нь энэ юм. Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдсон Ц.Идэрбатын томилгооны албан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Ц.ИДЭРБАТЫН АЖИЛ ЭРХЭЛСЭН БАЙДАЛ НЬ:
2003-2008 онд Аймгийн намын хорооны улстөрийн ажилтан
2008-2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч
2012-2016 онд Аймгийн намын хорооны дэд дарга
2016-2020 онд Аймгийн ИТХТ, тэргүүлэгч 2016 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж