Арван хүүхдээ хамгаалж баавгайтай ноцолджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

Арван хүүхдээ хамгаалж баавгайтай ноцолджээ

Арван хүүхдээ хамгаалж баавгайтай ноцолджээ

Аляскад нэгэн айлд баавгай орж ирэхэд Брэндон МакВэй хэмээх эр арван хүүхдийг хамгаалахын тулд 200 кг жинтэй хар баавгайтай нүцгэн гараараа ноцолджээ. Болсон явдал аймшигтай байсан ч МакВэй цээж, мөрөндөө гүн шарх аван амьд үлдэж чадсан байна.

Маквэй баасан гаригийн үдшийг тэмдэглэхээр долдугаар сарын 31-нд 23:00 цагийн үед найз Норман Лоттынд очжээ. Гэтэл гэрийнх нь хаалгаар гэнэт баавгай орж ирсэн байна. “Айлын эзэгтэй хүүхдүүдээ цуглуулан хамтдаа арын өрөөнд орж хаалгаа түгжиж амжсан. Харин тэр хооронд хоёр эр баавгайг саатуулан, хөөж гаргахыг оролдож байжээ. Баавгай нэг эрийг унаган дэвсэлсэн байна” хэмээн Аляскын цагдаа нар мэдээлжээ.

Харин Маквэй болсон үйл явдлын тухай “Манай найз Норм 10 хүүхэдтэй. Тэд бүгд тухайн үед том өрөөндөө сууж байсан. Харин баавгай гэрт орж ирээд маш хурдтайгаар биднийг өнгөрч, хүүхдүүд рүү явсан. Хамгийн бага нь болох хоёр ойтой хүүхэд баригддагийн даваан дээр ээж нь шүүрч аваад, бүх хүүхдүүдээ дагуулан унтлагын өрөөнд орж хаалгаа түгжсэн. Харин бид хоёр баавгайг хөөж гаргахын тулд аль чадахаараа бархирч, чимээ гаргасан. Харин баавгай зугтахын оронд намайг алгадаж шалан дээр унагасан. Нормыг ч мөн алгадаад унагаасан. Удалгүй баавгай гарах гэсэн ч хаалга хаалттай байсанд гэрийн бүх юмыг сүйтгэж, цонх хагалаад гарч одсон” хэмээн ярьжээ.

Баавгай ийнхүү айлд дайрч орох, тэр байтугай хүнд халдах тохиолдол маш ховот тохиолддог аж. Өмнө нь гурван айлд баавгай нэвтэрсэн хэрэг гарсан ч тэдгээр нь дандаа эзгүй айлууд байсан гэнэ. Ийнхүү баавгай үзэгдэх, айлд орох явдал олон гарч байгаа нь байгаль дахь хоол тэжээлийн хомсдол болон жуулчид ирэхээ больсонтой холбоотой гэнэ.

Эх сурвалж: ADN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ГайхмаарГайхмаар
13
ХарамсалтайХарамсалтай
10
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж