Айраг уусан жолооч осол гаргаж, айлын гэр дайрчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

Айраг уусан жолооч осол гаргаж, айлын гэр дайрчээ

Айраг уусан жолооч осол гаргаж,  айлын гэр дайрчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.08.07/ 15.00 цагийн орчимд  зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй жолооч айлын гэр мөргөж гэр дотор байсан 2,3 настай хүүхдүүдийг 20 гаруй настай ээжийнх нь хамт мөргөж гэмтээсэн байна. Дээрх  хүмүүсийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд гурван настай хүүхдээс бусад хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа аж. Тухайн жолоочийн согтолтын зэргийг тогтооход 1.64 хувь гарсан бөгөөд хоёр аяга айраг л уусан гэж тайлбар өгчээ. Осол гаргасан  машин дотор мөн  2-12 насны дөрвөн хүүхэд, хоёр том хүн зорчиж явжээ. 

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж