2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 50,847,115 төгрөгийн үнийн дүн бүхий 335,308 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан нэхий" ХК (NEH +14.85%) болон "Монос хүнс" ХК (INV +4.30%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -11.59%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -4.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 110 ширхэг үнэт цаасыг 10,998,200 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.28 хувиар буурч 16403.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,514,410,947,985.07 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ