Дугуйн уралдааны үеэр осолд орсон Фабио Якобсен ухаангүй байна | News.MN

Дугуйн уралдааны үеэр осолд орсон Фабио Якобсен ухаангүй байна

Дугуйн уралдааны үеэр осолд орсон Фабио Якобсен ухаангүй байна

Дугуйн уралдааны үеэр осолд орсон Фабио Якобсен ухаангүй байна

Польш улсад наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд таван үе шаттай зохион байгуулагдах Польшийн олон өдрийн дугуйн уралдаан барцадтай эхэллээ. Тодруулбал, Нидерланд дугуйн тамирчин Фабио Якобсен тэмцээний нэгдүгээр шатны төгсгөл хэсэгт осолдож улмаар эмнэлэгт ухаангүй хүргэгджээ. Өнгөрөгч Лхагва гаригт эхэлсэн Польшийн олон өдрийн дугуйн уралдааны үеэр Нидерланд тамирчин Дилан Груневеген Катовице дэх барианы өмнөхөн онхолдож, ардаа явж байсан олон тамирчидтай мөргөлдсөний дотор Якобсен байсан аж.

“Deceuninck-QuickStep’s” багийн албан ёсны мэдэгдэлд “Фабио Якобсений биеийн байдал хүнд байна. Шинжилгээний хариугаар түүнийг тархи эсвэл нурууны гэмтэл авсан эсэх нь ил болоогүй байна” хэмээжээ. Харин тус уралдааныг зохион байгуулах комиссын эмч Барбара Жерщина “Түүний биеийн байдал маш хүнд амь насанд нь аюултай байна. Харамсалтай нь, энэ гэмтэл тархи, толгойны гэмтэл байж болзошгүй учраас их хэмжээний цус алдсан байх. Түүнийг хүчтэй учир амьд үлдэнэ гэж найдаж байна” гэж ярьжээ.

Фабио Якобсен одоогийн байдлаар Катовице хотын Воеводски эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

Дугуйн спортын домгуудын нэг Лэнс Армстронг “Фабио Якобсений төлөө залбирцгаая. Тэсээрэй залуу минь. Дугуйн спортоор олон жил хичээллэсэн хүний хувьд хэзээ ч ийм аймшигтай осол харж байсангүй. Фабио хүчтэй байгаарай” хэмээжээ.

Өдгөө 23 настай Фабио Якобсений хувьд 2016 болон 2017 онуудад 23 хүртэлх насны Европын аваргын шалгаруулах тэмцээнүүдэд дараалан түрүүлж байсан ирээдүйтэй залуу тамирчин юм.

 

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-07 202.126.90.73

Urd yavsan zaluu guitsed turuulehiin hamt mushgij unagasan

Avatar

Зочин 2020-08-07 192.82.64.229

Olon sar dugyi unaagyi tegeel osol gargsan baih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж