Лос Анжелесийн эрх баригчид хэт олон хүн цуглуулсан айл өрх болон албан байгууллагын хэрэглээний тог, усыг хязгаарлахаар болжээ. Ингэснээр цар тахлын хөл хориотой байгаа үед хэд хэдэн удаа олон хүн цуглуулж байсан зөрчлүүдийг арилгах зорилготой аж.
Учир нь Калифорни муж халдварын тоогоороо улсдаа тэргүүлэх хандлагатай байгаа бөгөөд олон хүн цуглуулж, үдэшлэг зохион байгуулах зөрчил ойр ойрхон гарсаар байгаа аж.
Тухайлбал, Калифорни мужид нийт 530 мянга гаруй хүн халдвар авснаас 9800 орчим нь нас барсан байна. Мөн халдвар авагсдын 40 гаруй хувь нь Лос Анжелес хотод, эсвэл хотын ойролцоо амьдардаг байжээ.
Ингэснээр энэ долоо хоногийн сүүлээс эхлээд Лос Анжелесийн цагдаагийн газар олон хүн цугларсан тухай дуудлага хүлээн авмагцаа холбогдох цахилгаан станц болон ус түгээх газарт тухайн хаяг дээрх байшингийн тог, усыг хоёр хоногийн дотор хязгаарлах тухай хүсэлт илгээх аж.
Эх сурвалж: CNN.COM
Зочин 2020-08-07 103.229.120.98
Манай АН -хан одоо л элчин яамны vvдээр нь сvрт жагсаал хийдэг цаг шvv!! Хешее байдаг бол нурааж, доллар ном зохиолыг нь шатааж жинхэнэ ардчилагч гэдэг ээ батлан харуулах сайхан боломж!!
зочин 2020-08-07 182.160.34.140
МАНАЙД ИНГЭВЭЛ ЯАХУУ ЛИБЕРАЛУУДАА ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ДОНГОСОХ БАЙХ ДАА, ТАНАЙ АНУ ЧИНЬ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА, МАНАЙ ЗАСАГ ДЭНДҮҮ ЗӨӨЛӨН БАЙНА, ДУРТАЙ НЬ ЗАСАГ ТӨР РҮҮ ДАЙРДАГ БОЛООД БАЙГАА