Лос Анжелесийн эрх баригчид хэт олон хүн цуглуулсан айл өрх болон албан байгууллагын хэрэглээний тог, усыг хязгаарлахаар болжээ. Ингэснээр цар тахлын хөл хориотой байгаа үед хэд хэдэн удаа олон хүн цуглуулж байсан зөрчлүүдийг арилгах зорилготой аж.
Учир нь Калифорни муж халдварын тоогоороо улсдаа тэргүүлэх хандлагатай байгаа бөгөөд олон хүн цуглуулж, үдэшлэг зохион байгуулах зөрчил ойр ойрхон гарсаар байгаа аж.
Тухайлбал, Калифорни мужид нийт 530 мянга гаруй хүн халдвар авснаас 9800 орчим нь нас барсан байна. Мөн халдвар авагсдын 40 гаруй хувь нь Лос Анжелес хотод, эсвэл хотын ойролцоо амьдардаг байжээ.
Ингэснээр энэ долоо хоногийн сүүлээс эхлээд Лос Анжелесийн цагдаагийн газар олон хүн цугларсан тухай дуудлага хүлээн авмагцаа холбогдох цахилгаан станц болон ус түгээх газарт тухайн хаяг дээрх байшингийн тог, усыг хоёр хоногийн дотор хязгаарлах тухай хүсэлт илгээх аж.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ