Рома шинэ эзэнтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

Рома шинэ эзэнтэй боллоо

Рома шинэ эзэнтэй боллоо

Италийн Сериэ-А лигийн топ багуудын нэг Рома шинэ эзэнтэй болсноо өчигдөр/2020.08.06/ зарлалаа. Тус багийн шинэ эзнээр АНУ-ын тэрбумтан Дан Фридкин гэх эрхэм тодорч 591 сая еврогоор нийслэлийн багийг өөрийн болгожээ. Рома багийн ерөнхийлөгч Жэймс Палотта “Бид өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа. Ирэх өдрүүдэд багийн албан ёсны болон хуулийн ажлуудыг хоёр талууд цэгцлэх болно. Өнгөрсөн сарын турш Дан болон Райан Фридкин нар энэ гэрээг эцэслэж, багийг зөв зам руу нь чиглүүлэхээ амлаж байсан юм. Тэд Рома багийн ирээдүйн гайхалтай эзэд болно гэдэгт би итгэж байна ” хэмээжээ.

Жэймс Палоттагийн хувь эзэмшдэг АНУ-ын хөрөнгө оруулалтын групп 2012 онд Рома багийг худалдан авч байсан юм.

Дан Фридкин нь Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота мотор корпорацийн АНУ дахь албан ёсны гэрээт борлуулагч Gulf States Toyota компанийн эзэн аж. Форбс сэтгүүлээс гаргасан судалгаагаар түүний нийт хөрөнгө 4.1 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Түүний компани АНУ-ын Арканзас, Луйзиана, Миссисипи, Оклахома болон Техас мужуудад нийтдээ 154 дэлгүүртэй, АНУ дахь Тоёотагийн автомашин болон техник хэрэгслийн зах зээлийн 13 хувийг дангаараа эзэлдэг том компани.

1927 онд байгуулагдсан Италийн нийслэл хотын хөлбөмбөгийн баг Рома 2001 оноос хойш Сериэ-А лигтээ түрүүлж үзээгүй явна. Мөн ирэх улиралд Европын клубуудын хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигт оролцох эрхээ алдаж, Европа лигт хүч үзэхээр болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж