Иргэд зөвхөн цахим картаар л нийтийн тээврээр зорчих боломжтой | News.MN

Иргэд зөвхөн цахим картаар л нийтийн тээврээр зорчих боломжтой

Иргэд зөвхөн цахим картаар л нийтийн тээврээр зорчих боломжтой

Иргэд зөвхөн цахим картаар л нийтийн тээврээр зорчих боломжтой

Нийслэлийн нийтийн тээврийн 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр /Зорчигч тээвэр нэгтгэл-1,2,3  болон цахилгаан тээвэр ОНӨААТҮГ/, хувийн 17 аж ахуйн нэгж байгууллагын том оврын 975 автобус, троллейбусаар өдөрт дунджаар 500-600 мянган зорчигчдод үйлчилж байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт цэнэглэх 849 цэг ажилллаж байгаа ба нийт 1 сая 266 мянган энгийн буюу том хүний карт, 397.181 хүүхдийн картын борлуулалт хийжээ.

Нийтийн тээвэр үйлчилгээний чанар, стандарт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавин, цахим картыг иргэдэд мэдүүлэн хэрэглүүлж, хэвшүүлэх талаар санамж, зөвлөгөө мэдээлэл өгч буй 400 гаруй шалгагч ажиллаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Сити баз Консалтинг” ХХК, “Улаанбаатар смарт карт” ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавин, иргэдийг картаараа зорчиж хэвшүүлэх, нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулж, хэрэгжүүлж иржээ.

Энэ удаад “Сити Баз консалтинг” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын үйл ажиллагааны тайлан мэдээний үр дүнгээс та бүхэнд товч танилцуулъя.

“Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар нийтийн тээвэр үйлчилгээний чанар, стандарт,  зорчигч, жолооч, карт цэнэглэх цэгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн мэдээг өдөр бүр тогтмол хөтөлж, төвийн мэдээллийн ажилтанд мэдээлж ажиллаж байна. Өнгөрсөн 7 дугаар сарын нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд шалгагч нарын хяналт тавьсан мэдээгээр нийт 26.355 зорчигчийн зөрчил бүртгэгдэж үүнээс картын 60, бэлэн мөнгөөр зорчсон 12.922, хөлс төлөөгүй 6.195, үлдэгдэл хүрэлцэхгүй 7.178 зөрчил тус тус бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигчийн зөрчил 6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Зорчигчийн цахим картын хэрэглээг нэмэгдүүлэх, бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчиж хэвшүүлэх ажлын хүрээнд Нийтийн тээврийн  үйлчилгээний газрын улсын байцаагчид, “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар хамтран зорчигч урсгал ихтэй автобус зогсоолуудад хуваарьт нэгдсэн хяналт, шалгалтын ажлыг явуулж байна.  2020 оны 7 дугаар сарын 01-31-ны өдрүүдэд нийт 45 автобус зогсоолууд дээр хяналт, шалгалт хийж зөрчил гаргасан 24.957 зорчигчийг тээвэрлэхээс татгалзан, 20.520 зорчигчийн карт цэнэглэлт хийж, 19.000 гаруй зорчигчдод мэдээлэл зөвлөгөө өгч санамж, товхимол тарааж ажиллажээ.

Түүнчлэн “Сити Баз Консалтинг” ХХК-ийн 83031111 лавлах утсанд Улаанбаатар Смарт картын цэнэглэх цэгийн үйл ажиллагаа, УМЦТС буюу карт унших төхөөрөмж, лед дэлгэц, буудал зарлагч, жолооч, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалтай холбоотой мэдээлэл, зорчигчдын гомдол саналыг хүлээн авах, мөн “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан цэнэглэх төхөөрөмжийг машинд суурилуулан явуулын цэнэглэх цэгийг захын, алслагдсан, цэнэглэх цэггүй автобусны зогсоолуудад ажиллуулж байгаа нь үр дүнтэй ажил болж байгаа талаар иргэд онцолж байна.

“СИТИ БАЗ КОНСАЛТИНГ”  ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Г 2020-08-07 202.179.26.18

Хүчээр л юм тулгаад байх юм.Наад усан толгойгоо цэнэглэ. Эсвэл чаддаг хүнд нь өгөөч ээ

Avatar

Зочин 2020-08-07 51.195.166.160

= Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

ffff 2020-08-07 192.82.67.209

kartr abi gekher belen mungui ugkhgui kart ni zargdag baikhgui

Avatar

A 2020-08-07 202.55.191.130

Dansaar tsenegledeg l bolgochih

Avatar

Зочин 2020-08-07 202.21.97.30

ЭХЛЭЭД ТЭР КАРТ ЦЭНЭГЛЭДЭГ ГАЗРУУДАА ОЛИГТОЙХОН АЖИЛЛУУЛЧИХААД ОЛОН ЮМ ЯРИАЧ… КАРТ ЗАРАХГҮЙ, ЦЭНЭГЛЭХГҮЙ, 1000 ₮ ЦЭНЭГЛЭХ ГЭЭД ТӨЛБӨРИЙГ НЬ КАРТААР ТӨЛӨХ ГЭТЭЛ 200₮ ШИМТГЭЛ АВНА ГЭЖ БАЙГАА ЮМ ДАА??? ЭХЛЭЭД ИРГЭДЭЭ КАРТТАЙ, КАРТАНДАА МӨНГӨТЭЙ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД ОЛОН ЮМ ЯРИАЧ…

Avatar

Зочин 2020-08-07 66.181.178.195

Иргэд бэлэн мөнгөө жолоочдод өгөөд зорчоод бн үүниийг анхаараач мөн үлдэгдэл хүрэлцэхгүй картаар их зорчих юм

Avatar

zochin 2020-08-07 203.91.115.244

Жолооч хаалганыхаа дотор талд том хувин тавьдаг болсон байна лээ, тэр лүү нь 5 минут тутам 3 хүн 500 төгрөг өгнө гээд бодохоор 8 цагт хэд болох вэ. Хянагч болтой нэг авгай хааяа суух юм уу гадаа зогсож харагддаг тэдний дэргэд авч л харагддаг.

Avatar

Зочин 2020-08-07 124.158.88.8

иргэн тээврийн хөлсөө ямарч хэлбэрээр төлж болмоор юм аа

Avatar

/*-*/ 2020-08-07 49.0.212.4

ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ бишээ ЗОРЧИХ ЁСТОЙ гээч

Avatar

zochin 2020-08-07 64.119.20.193

10 khun orj irekhed 5-6 ni belen munguu joloochid ugdug shuu dee , yamar khyanalt baydag yum be , joloochid ni ingej bolokhguy gej khelekhed gemt uyldel khiisen tsaraytay munguu khalaaslaad , za zaluus , khuduunii bololtoy khumuus belen munguur ikh zorchdog, khudlaa taylan tawiad baykh yum daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж