Эмэнд тэсвэртэй, шумуулаар дамждаг шимэгч илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

 Эмэнд тэсвэртэй, шумуулаар дамждаг шимэгч илрүүлжээ

 Эмэнд тэсвэртэй, шумуулаар дамждаг шимэгч илрүүлжээ

Африк тивд эмэнд тэсвэртэй хумхаа өвчин үүсгэгч шимэгч хорхой шинээр илэрсэн байна. Руанда улсын эрдэмтдийн судалж, мэдсэнээр тус шимэгч нь хумхаа өвчний эсрэг хамгийн түгээмэл хэрэглэдэг артемисинин эмэнд тэсвэртэй аж. Мөн шинээр илрүүлсэн эл шимэгч Африкын түүхэнд артемисининд тэсвэртэй анхны шимэгч болон бичигдэж байна. Тиймээс судлаачид үүнийг олон нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй маш том аюул хэмээн үзжээ.

Пастер хүрээлэнгийн эрдэмтэд Руанда улсын био анагаах ухааны төвийн хумхаа өвчнийг хянах үндэсний хөтөлбөрийн эрдэмтэд болон ДЭМБ, Кочин эмнэлэг, Колумбын их сургууль зэрэгтэй хамтран руанда өвчтөний цусны дээжийг судалж үзсэн байна.

Улмаар тэд өвчтөнүүдийн биед буй шимэгч хорхойнуудын 257 тутамд 19 буюу 7.4 хувь нь мутацид орж, артемисининд тэсвэртэй болсныг олж мэджээ.

Шимэгч хорхойн хувьсал

Түүхээс үзвэл 1980-аад онд хумхаа өвчний шимэгчүүд өмнө нь хэрэглэж байсан эмэнд дасал болсноор сая сая балчир хүүхдүүд хорвоог орхисон аж.

Хамгийн анхны хумхаа өвчний эм болох хлорокин гарахад эрдэмтэд хумхаа өвчин хэдхэн жилийн дотор алга болно хэмээн тооцоолж байв. Гэвч 1950-иад оноос эхлэн шимэгчүүд эмэнд тэсвэртэй болон хувьсаж эхэлжээ. Түүнийгээ дагаад шинэ, улам хүчтэй эмүүдийг эрдэмтэд хөгжүүлсээр хамгийн сүүлд хртемисининийг бүтээж, сүүлийн арав гаруй жил хэрэглэсэн байна.

Гэвч зарим нутгуудад нийт өвчтөнүүдийн 80 хувь нь дээрх эмэнд дасал болсон шимэгчээр өвчилцгөөсөн аймшигт баримт байна.

эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж