Япон улсаас өнөөдөр 257 иргэн эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

Япон улсаас өнөөдөр 257 иргэн эх орондоо ирнэ

Япон улсаас өнөөдөр 257 иргэн эх орондоо ирнэ

Улсын онцгой комиссын /УОК/  шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон билээ. 

Тэгвэл өнөөдөр /2020.08.07/  хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах аж.

Тус онгоцоор 257 иргэн  ирэх бөгөөд  бага насны хүүхэдтэй гэр бүл 35, жирэмсэн 13, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 15, бусад буюу визний асуудалтай болон ар гэрийн гачигдалтай 93, санхүүгийн асуудалтай 59, оюутан 30 байна. Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлах юм байна.

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГИЙН ХУВААРЬ

  • Наймдугаар сарын 8-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит/
  • Наймддугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж