Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийслэлийн ИТХ-тай хамтран Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон гишүүд, НИТХ-ын ажлын алба, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдүүдийн төлөөлөл, энэ чиглэлээр судалгаа явуулдаг ТББ-ын төлөөлөл оролцлоо.

УИХ-аас 1993 онд “Төр сүм хийдийн харилцааны тухай” хуулийг баталж тус хуульд 1994, 1995, 1997, 2014, 2015 онуудад өөрчлөлт оруулж байсан байна.

Энэхүү хуульд сүм хийд байгуулах иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, НИТХ хянан үзэж зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тиймээс нийслэлийн ИТХ-аас 2005 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг баталсан байна. Эдгээр хууль тогтоомжийн хүрээнд НИТХ-аас шашны байгууллагуудтай холбоотой харилцааг зохицуулсаар ирсэн ч цаашид хууль эрх зүйн орчинг шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд хэллээ.

Тодруулбал, НИТХ-аас баталсан журмыг агуулга болон нэр томъёоны хувьд шинэчлэх хэрэгцээтэй байгаагаас гадна хэрэгжүүлэх үйл ажиллагааг илүү тодорхой болгох шаардлагатай болжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 296 шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас буддын 99, христийн 162, Бөө мөргөлийн 21, католик 7, муслам 2, бахит шүтлэгийн 1, шинто 1, хинди 1, мүүний 2 сүм байдаг байна.

Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийхэд сүм хийд нь галын болон бусад аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, агааржуулах системгүй, өвлийн улиралд халаалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хоол хийж тараах, аялал жуучлал, бизнес, оюутны гэх мэт чиглэлээр монголд түр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд шашны үйл ажиллагаа гардан хэрэгжүүлэх, татвараас зайлсхийх, зөвшөөрлөө сунгуулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах, дур мэдэн салбар байгуулах гэм мэт нийтлэг зөрчил ихээр илэрдэг байна. Мөн ийм зөрчил гаргасан сүм хийдүүдэд хэрхэн, ямар хэлбэрийн хариуцлага тооцох нь тодорхойгүй байсаар байгааг хэллээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд төр, сүм хийдийн харилцааг сайжруулахад салбар бүрийн төлөөллийн саналыг авч нэтгэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид онцолж байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-21 202.9.41.73

Шарын шашин монголыг мөнч их мөлжиж байна даа манжтай нийлж 200 гаруй жил мөлжсөн одоо бас төрийн үндэсний шашин гээд мөлжиж байна төрийн үндэсний шашин гэдгийг болимоор юм Чингис хаан маань ямарч шашин шүтэдгүй байсан Тэв тэнгэр бөөгөө хүртэл ах дүүгийн хооронд яс хаялаа гээд нуруугий нь нугасалсан байдаг. Зуд болхоор нохой цаддаг зовлон болхоор лам цаддаг гэж үнэн шүү.Элдэв хийиэл шүтээнүүдээр дүүрсэн шарын шашин бидэнд аврал өгөхгүй.Хуурамч христ,католги,хинди,муслами шашинууд аврал өгөхгүй тамын оронруу хөтлөнө.Харин жинхэнэ аврал өгч диважинруу хөтлөх сүм бол жинхэнэ бурханы сүм юм илүү нарийн мэдье гэвэл 91152058 руу холбогдон мэдээлэл аваарай.

Зочин 2016-01-21 202.9.41.73

Буддын шашныхан ард иргэдээс мөнгө олох бизнес хийж байна жишээ нь зулын хорин тавнаар буянт ухаа спорт цогцолборт хурал хуран нэг иргэнийг 21000т-ийн таксаар оруусан нь зөв үү.

Христийн сүмийн тоо арай л их байна шүү. 2016-01-21 202.170.82.41

Христийн сүм хийд арай л их байгаа юм биш үү. 296-162 нь христийн сүм байна ш дээ. Үндэсний аюулгүй байдал хаана явна вэ. Монгол буддын биш христийн шашинтан улс болжээ. Энэ сүмүүд бүгд үнэхээр ном ёсны дагуу зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянах хэрэгтэй.

Зочин 2016-01-21 202.179.28.132

Хүний шашин шүтэх эрхийг мөнгөөр хөрвүүлээд гаргаад ирэх бололтой улсууд шүү нээрээ. Коммунист Хятадад дагаар орчихмоор юм дөө нэртэйгээр нь. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хоол хийж тараасныг нь шүүмжилж болно. Гэхдээ муу улс төрчдөөс болоод өлөн зэлмэн явж байгаа ядуусын хошууг бүлээцүүлж өгсний төлөө шашныханд ганц ч болов талархлын үгийг хэлж болдоггүй юм уу? Сүм хийдийн байшингуудын аюулгүй байдлыг шалгаж байгаа бол траншейн, хогийн бункерүүдийн эрүүл ахуйг ч шалгах ёстой биз дээ? Шалтгаан нь ганцхан. Мөнгө өгөх боломжтойг нь сайн шалгаад, мөнгө төлөх боломжгүйнүүд нь бол үхсэн ч падлийгүй л биз дээ? Эгэл боргил орчинд өлсөж ядарсан орон гэргүй хүмүүсийг хоолож, ундлаад явуулдаг газар дэлхийн хаана ч байж л байдаг, тэднээс эрүүл ахуйн шаардлага нэхнэ гэдэг бол арай л утгагүй санагдаж байна

Зочин 2016-01-21 202.179.28.132

Хүний шашин шүтэх эрхийг мөнгөөр хөрвүүлээд гаргаад ирэх бололтой улсууд шүү нээрээ. Коммунист Хятадад дагаар орчихмоор юм дөө нэртэйгээр нь. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хоол хийж тараасныг нь шүүмжилж болно. Гэхдээ муу улс төрчдөөс болоод өлөн зэлмэн явж байгаа ядуусын хошууг бүлээцүүлж өгсний төлөө шашныханд ганц ч болов талархлын үгийг хэлж болдоггүй юм уу? Сүм хийдийн байшингуудын аюулгүй байдлыг шалгаж байгаа бол траншейн, хогийн бункерүүдийн эрүүл ахуйг ч шалгах ёстой биз дээ? Шалтгаан нь ганцхан. Мөнгө өгөх боломжтойг нь сайн шалгаад, мөнгө төлөх боломжгүйнүүд нь бол үхсэн ч падлийгүй л биз дээ? Эгэл боргил орчинд өлсөж ядарсан орон гэргүй хүмүүсийг хоолож, ундлаад явуулдаг газар дэлхийн хаана ч байж л байдаг, тэднээс эрүүл ахуйн шаардлага нэхнэ гэдэг бол арай л утгагүй санагдаж байна

Mонгол 2016-01-21 203.194.114.131

Энэ хувалзнуудыг усгасан нь дээр ДЭЭ

Зочин 2016-01-21 202.170.82.41

Тэнэг минь бүх шашинтнууд оролцсон хурал гэж байна. Тоо баримтыг нь харчихаад хувалз гэж хэлээрэй. Христүүд хувалз болчихоод байна. 296 сүмээс 162 нь христийнх гэж байна тэнэгээ.