Трамп ТикТок платформыг хориглох тушаалд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

Трамп ТикТок платформыг хориглох тушаалд гарын үсэг зурлаа

Трамп ТикТок платформыг хориглох тушаалд гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-ын ByteDance компани болон тэдний бүтээсэн ТикТок платформын хэрэглээг хориглох хатуу тушаалд гарын үсэг зурлаа.

Тэрхүү тушаалд “АНУ үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд ТикТок болон эзэмшигч компанийх нь эсрэг хатуу арга хэмжээ авах ёстой” хэмээн дурджээ. Мөн тушаалын дагуу АНУ 45 хоногийн дотор ByteDance компанитай бүх төрлийн харилцаа, холбоог хориглох аж.

БНХАУ-ын хуулинд тухайн улсын харилцаа холбооны байгууллагууд бүх хэрэглэгчдийнхээ мэдээллийг засгийн газартай хуваалцах ёстой хэмээн заасан байдаг ч ТикТокын зүгээс ямар ч хэрэглэгчийн мэдээллийг засгийн газартаа өгдөггүй хэмээж буй.

Трамп мөн өчигдөр/2020.08.06/ БНХАУ-ын Tencent компанийн ВиЧат платформыг хориглох арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж