Засгийн газраас Соёлын яамыг шинээр байгуулж долоон газар, 78 албан хаагчтай байхаар баталсан. Шинэ яам Боловсрол, шинжлэх ухааны яамны байрнаас өрх тусгаарлаж, Соёлын төв өргөөний есөн давхарт түр төвхнөжээ.
Шинэ яамны сайдаар Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан С.Чулуун, дэд сайдаар нь архитекторч М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн даргаар Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат томилогдсон. Бусад албан хаагчдыг ажил үүрэгт нь томилсоны дараагаар албан ёсны байранд шилжих гэнэ.
Засгийн газрын долдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Үүнд, Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрууд байхаар зааж өгсөн.
Шинээр байгуулсан Соёлын яамны бүтэц, орон тоог батлахдаа Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулжээ.
А.СҮРЭН
Зочин 2020-08-07 192.82.70.93
Аливаа улс орны хөгжлийн гарц соёл урлаг байдаг. Үүнийгээ ч дагаж гадаад харилцаа, эдийн засаг, дэд бүтэц, үйлдвэржилт, нийтийн соёл боловсрол дагаж хөгжиж байдаг. Соёлын яамтай болсонд урлагийн хүний хувьд баяртай байна. Соёл урлагаараа дэлхийн тавцанд улс орноо авч гарах гарц гаргах л төрийн мэргэшсэн бодлого энэ засгийн газарт үлдлээ. Бидэнд үндэсний арвин их өв соёл, алтнаас үнэд хүрэх монгол хүний гень бий шүү. Алт нүүрснээс илүү соёл урлагаа дэмжээсэй. Газрын баялаггүй Солонгос л жишээ
Зочин 2020-08-07 139.5.216.113
……….999999999 99999 9999…..
Зочин 2020-08-07 139.5.216.113
барилгачдыг бурхан бүтээсэн
Зочин 2020-08-07 64.119.27.140
ОНЦ ХЭРЭГГҮЙ ЯАМ, ЭНЭ 80-ААД ХҮН ЮУ ХИЙХ ЮМ БОЛДОО, ХӨӨРХИЙС.
Зочин 2020-08-07 49.0.212.4
Сөнөтүгэй
123456 2020-08-07 49.0.212.4
Татан буулга, төсөв хэмнэ, "гахай" тэжээхээ боль
Зочин 2020-08-07 192.82.70.93
Гахай гэдгээ салгаж ойлгож байгаа бол сайн байх. б**с тэжээх, толгой тэжээх 2 тэнгэр газар шиг ялгаатай.
Зочин 2020-08-07 66.181.161.15
Төсөв хэмнэх байтал яам нэмж байдаг.
салбарынхан 2020-08-07 202.9.46.252
энэ огт хэрэггүй яамыг татан буулгавал таарна сайд новштой нь хамт
Зочин 2020-08-07 66.181.180.152
Монголд Дурслэх урлагын орчин уеийн музей байхгуй бас барилгагуй байгааг сайд дэд сайд анхаараарай соелын тевуудээ одоо больмоор юмаа
Са ах 2020-08-07 66.181.161.95
Төрийн яам тогтвортой байж үйл ажиллагаа нь жигд залгамж чанартай байдаг шүүдээ.Нэг засаг солигдоод татан буулгаад дараагийн х нь дахин байгуулаад даргын үзэмжээр яваад байх юм бол ч мянган яам байгаад ч хэрэггүй. Одоо аймаг сумдынхаа Театр,чуулга соёлын төвүүдээ жинхэнэ утгаар нь ажлуулж музейгээ эгэж харах цаг нь болсон шүү.100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ Сэлэнгэ аймгийн Мандал сум одоо болтол түүхэн дурсгалуудаа хадгалж хамгаалах музейгүй явж ирлээ.Эрх биш Ундрам.Өнөрболор хоёр нэгийг болоосойдоо.
Зочин 2020-08-07 192.82.70.172
Чулуун сайдад машины граж худалдан авч өгөхгүй бол өглөө бүр л ард түмний гарах хаалганы үүдэнд 27-р байрны хаалгыг хар машинаараа хаагаад зогсоод байх юм
ХАМГААЛАЛТ 2020-08-07 59.153.115.148
ТӨРИЙН ХАМГААЛТТАЙ ОБЪЕКТ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ӨДӨР ХЭДЭН МЯНГАН ЯМАР Ч ЗОРИЛГО НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХҮМҮҮС ИХ ОРЖ ГАРАХ ЮМ. БҮРЭН КАМЕРЖУУЛ.
Zochin 2020-08-07 202.131.227.51
Амжилт шүү
Зочин 2020-08-07 49.0.212.4
Улсын татвар төсөв тасраад байхад нэмж яам байгуулж баахан гахай тэжээгээд байхаар бушуухан татан буугдаасай шүү!
/*-*/ 2020-08-07 49.0.212.4
Эрх баригч намын суртал ухуулгын яам гэсэн биз дээ, одоо ч харанхуй ооркуудын тархийг нэг намын үзэл суртлаар харин ч нэг боокдоод угаагаад өгөх юм байгаа биз
Зочин 2020-08-07 192.82.70.93
Сайн талаас нь хараарай
ХУУЛЬЧ 2020-08-07 192.82.64.190
ЕР НЬ СОЁЛЫН ЯАМ, ХОРОО ГЭЖ НЭРЭЛСЭНЧ БАЙХ ЁСТОЙ БАЙРАА ОЛЖДЭЭ ,,,,,,ХАРИН ХЭДЭН ДАВХАРТ БАЙРЛАХ НЬ ТИЙМЧ ЧУХАЛ БИШ Л ДЭЭ ,,,,,ЭНЭ БАЙГУУЛЛАГЫГ АРДЧИЛАЛЫН ДАРАА Б,,БАДРУУГАН , МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н ,ЭНХБАЯР НАР УДИРДАЖ БАЙСАН БОЛОХООР ЦААШДАА ХӨЛ ДЭЭРЭЭ ЗОГСООД ЯВАХ БОЛНО ДОО ,,,,
Зочин 2020-08-07 103.229.120.112
СОЁЛЫН ЯАМ ШҮҮ!!!!.УРЛАГИЙН ЯАМ ГЭЭГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ.
Зочин 2020-08-07 59.153.113.13
Анх 4 давхарт нь байсан юм.
Зочин 2020-08-07 73.63.133.127
Нөгөө үнэ хүндээ алдсан СТА цол тэмдэгээрээ бизнес хийхээ зогсоогоорой доо. Гайгүй хуцдаг нохойд өгөх нь халаг юм болдог шүү соёл түгээч нар минь!
Зочин 2020-08-07 202.126.88.221
Haha goe hellee
Зочин 2020-08-07 49.0.212.4
Эрээнд 60 юаниар зарж байдаг СТА гэсэн тэмдэг үү, ха ха ха, харин тэнд Алтан гадас одонгийн тэмдэг хэдэн юань байгаа бол?
Зочин 2020-08-07 59.153.115.107
Хүмүүс хоорондын харилцааны соёлыг дээшлүүлэх талаар ажлаа эхлэх хэрэгтэй байна…
Зочин 2020-08-07 192.82.69.22
Их л сонин багаанууд дарга болжээ. тэгээд яаж соёлоо хөгжүүлэх юм… бүү мэд…
Зочин 2020-08-07 103.14.38.137
академи нүүнэ гэхээр зассан байранд нь орох гээд