"Усан спортоор хичээллэснээр дархлаа сайтай болдог"

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

"Усан спортоор хичээллэснээр дархлаа сайтай болдог"

"Усан спортоор хичээллэснээр дархлаа сайтай болдог"

Хичээл сургууль амарч, аялал зугаалга, амралтын цаг ирсэн энэ үед хүмүүс ядаргаагаа тайлж, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг билээ. Ялангуяа зуны улиралд хүүхэд залуус гэлтгүй бүхий л насныхан усан спортоор хичээллэж өв тэгш биеийн галбиртай болохыг зорьж, биеийнхээ алжаал ядаргааг тайлж, өөртөө анхаарал тавих болсон. Бид энэ удаад улсын гэх тодотголтой Баянзүрх дүүргийн усан спортын төв болон хувийн гэх Тэмүүлэл усан спортын төвөөр зочиллоо.

Нийслэлдээ томоохонд тооцогддог Төв бассейн ирэх арваннэгдүгээр сар хүртэл засвар хийх тул ажиллахгүй болсон тухай албан хүмүүс хэлж байлаа.

13-р хороолол, Баянзүрх захын баруун урд талд буюу 21-р сургуулийн ард байрлах Баянзүрх дүүргийн усан спорт сургалтын төв нь дотроо бассейн, аква фитнесс, иогийн сургалттай, дээрээ сагсан бөмбөгийн задгай талбайтай, цэвэр цэмцгэр орчин, мэргэжлийн багштай найрсаг хамт олонтой цогц байгууламж ажээ.

Тус сургалтын төвд 2012 оноос хойш ажиллаж буй багш Н.Эрдэнэбилэг усан спортын талаар " Усан спортоор хичээлснээр хүн эрүүл чийрэг, гоё сайхан биеийн галбиртай, дархлаа сайтай болдог. Нэг ёсондоо эмгүй эмчилгээ гэсэн үг л дээ. Бүх насны хүн хичээллэж бие галбир болон эрүүл мэнддээ анхаарал тавьж болно" гэсэн бол хичээллэгсдийн насыг тодруулахад"Коронавирусийн улмаас өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлэн 12-оос дээш насныхан түлхүү үйлчлүүлж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас бассейны нэг зам дээр таван хүн хичээллэх болсон" гэв. Харин уснаас айдаг, живж байсан хүмүүст хандаж тэрбээр " Хэрвээ усан спортоор хичээллэх зорилготой байгаа бол гол нь айх хэрэггүй. Урьд нь живээд айдастай байгаа бол үүнийгээ багштайгаа зөвлөлдөх нь зүйтэй. Өөрөө өөрийнхөө айдсыг давж чадвал амархан сурна. Миний хувьд сэлж сурна гэдэг нь хүний эзэмших ёстой чадваруудын нэг гэж боддог" хэмээн ярилаа.

Баянзүрх дүүргийн усан спорт сургалтын төв жил бүр хоёр удаа хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарлаж, тэргүүн байр эзэлсэнд нь сургалтын төвөөрөө хичээллэх эрхийн бичиг олгодог гэдгийг онцолж байлаа.

Баянзүрх дүүргийн усан спортын төв нь 25 метрийн урттай 1.4-1.8 метр хүртэлх өндөртэй гурван замтай аж.

Усан спортын төвд бүртгүүлэхээсээ өмнө нь заавал гурван сарын хугацаанд хүчинтэй байх бассейны шинжилгээ өгөх хэрэгтэйг анхааруулж байлаа.

Бидний дараагийн очсон газар бол Дүнжингарав худалдааны төвийн баруун талд, Их Монгол хороолол, 902-р байрны ард байрлах жүдо болон усан спортын цогц сургалттай Тэмүүлэл усан спортын төв байлаа.

Тус сургалтын төв нь 24 цагийн бассейнаа цэвэрлэх төхөөрөмжтэй, 16 метрийн урттай, 1.35 метрийн өндөртэй гурван замтай энэ газар мэргэжлийн хоёр багш хоёр ээлжээр ажилладаг аж. Ихэвчлэн 7-17 насны хүүхдүүд хичээллэдэг тухай Тэмүүлэл усан спорт сургалтын төвийн үүдний угтагч Э.Нандин ярьж байлаа.

УБ хотод өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж буй бассейнууд:

  1. SS Club

Бассейн: 17 м урт, 7.5м өргөн, 1.8м гүнтэй 3 замтай

Төлбөр: 1 удаа – 20,000 төг

Хаяг: ХУД, Гэгээнтэн хотхоны хойно

Утас: 9401-8099

Page: SS-Swimming-club

  1. Bella Vista Club

Бассейн: 25м урт, 10м өргөн, 1.6м гүнтэй 3 замтай

Төлбөр: Сараар том хүн 255,000 төг, хүүхэд 180,000 төг, нэг удаа том хүн 50,000 төг, хүүхэд 25,000 төг

Хаяг: ХУД, 11-р хороо, Зайсан, Bella Vista Town,

Утас: 7720-2224

Page: VistaHealthClubs

  1. Orchlon Vista Club

Бассейны хэмжээ: 50м урт, 10м өргөн, 1.6м гүнтэй 3 замтай

Төлбөр: Нэг сар том хүн 253,000 төг, Нэг удаа том хүн 40,000, хүүхэд 30,000 төг

Хаяг: ХУД, 15-р хороо, Орчлон 2 сургууль

Утас: 7720-2227,8809-3913

Page: vistahealthclubatorchlon

  1. Grand Gym

Бассейны хэмжээ: 10м урт, 3м өргөн, 1.6м гүнтэй

Төлбөр: Нэг сар – 140,000 төг, хүүхэд – 60,000 төг

Хаяг: ХУД, 11-р хороо, Зайсан, Luxury Zaisan Village

Утас: 7575-5444

Page: GrandGYMmongolian

  1. Corporate Nukht

Бассейны хэмжээ: 22,7м урт, 7м өргөн 1.2-1.5м хүртэлх гүнтэй

Усан гулгуур болон хүүхэд багачууд тоглоход усан хэсэгтэй

Төлбөр: Нэг удаа 50,000 төг, Сарын 350,000 төг

Хаяг: ХУД, 5-р хороо, The Corporate Hotel & Resort Nukht

Утас: 7701-5555

Page: Corporate-Hotel-Resort-Nukht

  1. Corporate Hotel Convention Centre

Бассейны хэмжээ: 15м урт, 5м өргөн, 1.6м гүнтэй

Төлбөр: Нэг удаа том хүн 30,000 төг, Хүүхэд – 10,000 төг, Сараар том хүн 151,500 төг

Хаяг: ХУД, 15-р хороо, Жаргалан хотхоны хойно,

Утас: 7000-2030

Page: @thecorporateconventioncentre

  1. Galaxy Fitness & Swimming

Бассейны хэмжээ: 14.4м урт, 5м өргөн, 1.5м гүнтэй

Төлбөр: Сараар том хүн 250,000 төг, хүүхэд 200,000 төг

Хаяг: ХУД, 15-р хороо, Жаргалан хотхоны баруун талд, Galaxy Tower

Утас: 7711-5500

Page: HealthclubatGalaxy

  1. Хан-Уул Усан спорт сургалтын төв

Бассейны хэмжээ: 15м урт, 7м өргөн, 1.4-1.7м хүртэлх гүнтэй

Төлбөр: Сараар том хүн 90,000 төг, хүүхэд 70,000төг, нэг удаа том хүн 8,000, хүүхэд 6,000төг

Хаяг: ХУД, 16-р хороо, Буянт-Ухаа, 7-р сургуулийн баруун талд,

Утас: 8300-1100

Page: KhanuulWaterSport

  1. River Club

Бассейны хэмжээ: 25м урт, 5м өргөн, 1.3-1.5м хүртэлх гүнтэй

Төлбөр: Сараар том хүн 242,000 төг, хүүхэд 198,000 төг, Нэг удаа том хүн 40,000

Хаяг: ХУД, 11-р хороо, Ривер гарден хотхон, Ривер тауэр -3 давхарт,

Утас: 7610-2222, 9088-2222

Page: RiverClubMongolia

  1. Шамбала Health Club

Бассейны хэмжээ: 20.5м урт, 6м өргөн, 1.5 – 1.7м хүртэлх гүнтэй хоёр замтай

Төлбөр: Сараар том хүн 210,000 төг, хүүхэд 180,000 төг, нэг удаа том хүн 40,000 төг, хүүхэд 20,000 төг

Хаяг: ХУД, 11-р хороо, Шамбалла цэцэрлэгт хотхон

Утас: 9990-59048 8811-7172

Page: Shambha-la-garden-village-Шамбалла-цэцэрлэгт-хотхон-2294178547502040

Бассейны шинжилгээ өгөх лаборатори:  Интермед, Грандмед, Сонгдо, Оношмед

  1. Jardin Wellness Club

Бассейны хэмжээ: 17м урт, 5м өргөн, 1.2-1.7м хүртэлх гүнтэй хоёр замтай

Төлбөр: Сараар том хүн 200,000 төг

Хаяг: ХУД, 11-р хороо, Jardin Residence хотхон,

Утас: 7606-2004

Page: Jardinwellnessclubmongolia

  1. Баянзүрх дүүргийн усан спорт, сургалтын төв

Бассейны хэмжээ: 25м урт, 7.8м өргөн, 1.4м-1.8м хүртэлх гүнтэй гурван замтай

Төлбөр: Нэг цаг – 10,000 төг, хүүхэд – 7,000 төг, нэг сар том хүн – 90,000 төг, хүүхэд – 70,000

Хаяг: Баянзүрх дүүргийн 6-р хороо, 21-р сургууль,

Утас: 7000-8006,

Page: bzdbassein

  1. Энканто Спорт Цогцолбор

Бассейны хэмжээ: 25м урт х 6м өргөн Гүн: 1.4м-1.7м хүртэлх гүнтэй гурван зам

Төлбөр: Сарын том хүн – 344,000 төг, хүүхэд 236,000 төг,

Хаяг: Баянзүрх дүүрэг 26-р хороо 13311, Их монгол улсын гудамж-307

Утас: 7707-2244

Page: @Encantosports

  1. Sunshine Complex

Бассейны хэмжээ: 25м урт, 6м өргөн, 1.4м-1.7м хүртэлх гүнтэй гурван замтай

Төлбөр: Сарын том хүн – 250,000 төг, хүүхэд 160,000 төг,

Хаяг: БЗД, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно Sunshine Хотхон дотор Sunshine Sport Complex нэртэй 4 давхар байшин,

Утас: 7733-4456,

Page: pool.spa.ulaanbaatar

  1. FitLife Health Center

Бассейны хэмжээ: 15м урт, 7м өргөн, 1.2м-1.7м хүртэлх гүнтэй

Төлбөр: Сараар том хүн 180,000 төг, хүүхэд 130,000төг, Нэг удаа том хүн 20,000, хүүхэд 15,000

Хаяг: БЗД, 26-р хороо, Кристал таун 804 байр / хотхон дотроо / 1 давхар саарал байшин

Утас: 7744-0044, 9905-0934, 9113-1919

Page: FitLife-Health-Center-1447163842236321

  1. Тэмүүлэл

Бассейны хэмжээ: 16м урт, 5м өргөн, 1.35м-1.7м хүртэлх гүнтэй гурван замтай

Төлбөр: Сараар том хүн 130,000 төг, хүүхэд 100,000 төг

Хаяг: БЗД, Их Монгол хотхоны зүүн хойно,

Утас: 8811-0061,

Page: Temuulel.sport.tuv

  1. Хилэм усан бассейн

Бассейны хэмжээ: 20м урт, 5м өргөн, 1.8м – 2м хүртэлх гүнтэй гурван замтай

Төлбөр: Сараар том хүн 100,000 төг, хүүхэд 80,000 төг, Нэг удаа том хүн 12,000 төг, хүүхэд 10,000

Хаяг: БЗД, 13 хороолол, нарны зам ногоон төгөл хотхон, Хилэм спорт цогцолбор,

Утас: 8313-1944,

Page: Хилэм-усан-бассейн-Khilem-club

  1. Aqua усан спортын төв

Бассейны хэмжээ: 8м диаметртэй дугуй, 1.2м гүнтэй

Төлбөр: 1 удаа – 15,000 төг, хүүхэд – 10,000 төг, 1 сар – 150,000 төг, хүүхэд – 100,000 төг

Хаяг: БЗД, 3-р хороо, Чингис зочид буудал,

Утас: 7000-1221, 9099-1221

Page: aquafitnessmongolia

  1. 33-р сургууль

Бассейны хэмжээ: 25 м урт, хоёр замтай

Төлбөр: Сарын 59,900 төг, хүүхэд 39,900 төг

Хаяг: БЗД, 3-р хороо, 33-р сургууль

Утас 99668442

  1. Усан спорт сургалтын төв (2020 оны 11-р сар хүртэл засвартай)

Бассейны хэмжээ: 25м урт, 20м өргөн, 1.7м-4.0м хүртэлх гүнтэй зургаан замтай

Төлбөр: 1 удаа 45 мин – 8,000 төг, 90мин – 12,000 төг, 1 сарын 7 хоногт 2 удаа – 80,000 төг, 7 хоногт 3 удаа – 120,000

Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө,

Утас: 7700-7799

Page: tovbassein

  1. Орчлон спорт, эрүүл мэндийн клуб

Бассейны хэмжээ: 25м урт, 10м өргөн, 1.5м-1.7м хүртэлх гүнтэй гурван замтай

Төлбөр: Сараар том хүн 160,000 төг, хүүхэд 140,000 төг

Хаяг: СБД, 11-р хороолол, Хөгжим бүжгийн коллежийн зүүн талд, Орчлон сургууль,

Утас: 8928-0008

Page: @OrchlonHealthClub

Лаборатор: Экспресс Лаб

  1. Bliss Fitness Club

Бассейны хэмжээ: 25м ? 3 замтай

Төлбөр: 1 удаа – 28,000 төг, Sauna

Хаяг: СБД, 1-р хороо Blue Sky Hotel & Tower,

Утас: 9920-1216

Page: blissfitnessclub

  1. NCP

Бассейны хэмжээ: 15м урт, 6м өргөн, 1.6м гүнтэй

Төлбөр: 1 сар – 180,000 төг

Хаяг: СБД, 1-р хороо, New Century Plaza, (Баянгол зочид буудлын урд) ,

Утас: 331110

  1. Novotel

Бассейны хэмжээ: 25м урттай гурван замтай

Төлбөр: Сараар том хүн 400,000 төг, хүүхэд 150,000 төг, нэг удаа – том хүн 60,000 төг

Хаяг: СБД, 6-р хороо, Novotel Hotel,

Утас: 7010-1188

Page: NovotelUlaanbaatar

  1. Shangri-la Sports Club

Бассейны хэмжээ: 25 м урт, таван замтай

Төлбөр: Сарын том хүн 450,000 төг, нэг удаа 50,000 төг

Хаяг: СБД, 1-р хороо, Shangri-La Centre, Утас 7702-6707

Page: SCSLUB

  1. 220k Wellness center

Бассейны хэмжээ: 18м урт, 8м өргөн, 1.8м гүнтэй гурван замтай

Төлбөр: Сараар том хүн 250,000 төг, ажлын цагаар бол 180,000, хүүхэд 160,000 төг, нэг удаа том хүн 30,000 төг.

Хаяг: СБД, 1-р хороо, 220K Residence

Утас: 7777-5533, 8006-2030

Page: 220K.Residence

  1. Энхийн төлөө цогцолбор

Бассейны хэмжээ: 15м урт, 9м өргөн, 1.5м – 1.7м гүнтэй гурван замтай

Төлбөр: 1 цаг – 10,000 төг, Хүүхэд – 5,000 төг

Хаяг: СБД, 19-р хороо, Санзай, Бага баян амралт

Утас: 99663608, 88083145

  1. Corporate health club

Бассейны хэмжээ: 10м урт, 3м өргөн, 1.6м гүнтэй

Төлбөр: 1 удаа 80,000 төг 6 хүн хүртэл

Хаяг: The Corporate Hotel, 9-2 Чингисийн ө/ч, СБД 1 хороо,

Утас: 334411

Page: The-Corporate-Hotel-Ulaanbaatar-214709581894385

  1. Баянгол дүүргийн усан спорт, сургалтын төв

Бассейны хэмжээ: 25м урт, 7.8м өргөн, 2м гүнтэй хоёр замтай

Төлбөр: 45 мин – 8,000 төг, 90 мин – 15,000 төг

Хаяг: Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж буюу гэмтлийн эмнэлгийн зүүн урд талд, 78-р сургуулийн баруун талд,

Утас: 7011-1009

Page: bgdusst

  1. Аянчин бассейн + саун

Бассейны хэмжээ: 5м урт, 7м өргөн, 1.5м гүнтэй

Төлбөр: Нэг удаа 15,000 төг

Хаяг: БГД, Модны 2, Аянчин зочид буудал,

Утас 9191-0120, 9143-8888

Page: Ayanchin-Sauna-and-Swimming-pool

  1. Сонгино хайрхан дүүргийн усан спорт, сургалтын төв

Бассейны хэмжээ: 25м урт, 7м өргөн, 1.7м-2.3м хүртэлх гүнтэй хоёр замтай

Төлбөр: 45 мин – 8,000 төг, 90 мин – 15,000 төг, 1 сар том хүн – 78,000 төг, хүүхэд – 54,000 төг

Хаяг: Хархорины дараагын 32-ын буудал , 32-р байрны ард,

Утас: 77171167

Page: SHDBASSEIN

  1. Тэрэлж зочид буудал

Бассейны хэмжээ: 15м урт, 5м өргөн, 1.5м гүнтэй

Төлбөр: Зочид буудлын үйлчлүүлэгчид

Хаяг: Тэрэлж тосгон

  1. Усан Спорт Боулингийн Төв

Бассейны хэмжээ: 25м урт, 6м өргөн, 2м гүнтэй, гурван замтай

Төлбөр: Сараар том хүн 45,000 төг, хүүхэд 30,000. Нэг удаа том хүн 8,000, хүүхэд 5,000 төг

Хаяг: Багануур дүүрэг, Усан Спорт Боулингийн Төв

Утас: 7021-2071, 8088-1011

Page: oyuk.oyuk.357

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж