Жорж Клунигийн гэр бүл Бейрут хотод 100 мянган доллар хандилав

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

Жорж Клунигийн гэр бүл Бейрут хотод 100 мянган доллар хандилав

Жорж Клунигийн гэр бүл Бейрут хотод 100 мянган доллар хандилав

Ливаны Бейрут хотод болсон дэлбэрэлтийн дараах аврах ажиллагаа, сэргээн босголтод зориулан Холливудын жүжигчин Жорж Клуни эхнэрийнхээ хамт хандив өргөжээ. Эхнэр Амал Клуни нь Бейрут хотод төрж, Их Британид өссөн юм. Тэд 100 мянган ам.долларын хандивыг Улаан загалмай зэрэг гурван тусламжийн байгууллагаар дамжуулан хандивласан байна.

Бейрут хотын боомтод их хэмжээний химийн бодис хадгалж байсан агуулахад дэлбэрэлт болсноор 137 хүн амь үрэгдэж, 5000 орчим хүн гэмтэж бэртсэн юм. Дэлбэрэлт болсон тухай мэдээлэл цацагдмагц Жанет Жексон, Ким Кардашиан зэрэг алдартнууд “Бейрутын төлөө залбираарай” хэмээн твиттерт жиргэжээ.

Жорж ба Амал Клуни нар гэрлэж 2014 онд гэр бүл болж, 2017 оны зургадугаар сард ихэр хүүхэдтэй болсон билээ.

Эх сурвалж: E Online

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж