"ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэний бие маш хүнд байна"

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

"ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэний бие маш хүнд байна"

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Thursday, August 6, 2020

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Манай улсын хувьд тусгаарлалт ажиглалтад шинээр өчигдөр 196 хүн орсон. 25 хүн гэрийн тусгаарлалтад гарсан. Нийтдээ 2742 хүн тусгаарлалтад байна. Эдгээр иргэдэд 31 их эмч, 77 резидент эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 71 эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар118 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн 119 апплекишн ашиглан Япон, Испани улсаас Монгол Улсын гурван иргэн холбогдож, зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 17 иргэн холбогдсон бол онлайнаар дөрвөн иргэн холбогдож, сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

2020 оны наймдугаар сарын 6-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 261 хүнд шинжилгээ хийж, вирус илрээгүй. Үүнд, наймдугаар сарын 6 -нд Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргээр ирсэн 165 хүн, ажиглан тусгаарлах байранд байгаа 152 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг, тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шинжилгээ хамрагдсан.

Монголд халдварын нийт батлагдсан тохиолдол 293 болж байна. Эдгээрээс эдгэрсэн нь 260, эмчилгээ хийлгэж байгаа нь 33 хүн байна. Тэдний 31 хүний биеийн байдал хөнгөн бөгөөд хоёр хүний бие хүндэвтэр байна. Эдгэрсэн 260 хүмүүсээс 47 нь сувилалд, 30 нь гэрийн ажиглалтад, 183 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж