Хятадын шүүхээс кетамин эмийг үйлдвэрлэсэн хэргээр Канадын хоёр иргэнийг шүүж, нэгийг нь цаазаар авах, нөгөө хүнд нь бүх насаар шоронд хорих ял оноожээ. Канадын иргэншилтэй Шү Вейхунд цаазын ял оноож, түүний хамтрагч Вэн Гуаншионд бүх насаар нь шоронд хорих ял оноосон аж. Тэд 2016 оны аравдугаар сараас эхлэн эм үйлдвэрлэхэд хамтран ажиллаж эхэлжээ.
Хятадын Гуанжоу хотын цагдаагийн газраас Шү Вэйхуны гэр болон өөр нэг газраас 120 кг кетамин гэх эмийг хураан авсан аж. Кетамин нь хүчтэй тайвшруулах эм бөгөөд мансууруулах эмийн жагсаалтад оруулдаг болжээ.
Ийнхүү Канадын гурван иргэн Хятад улсад цаазын ял сонсоод байна. Хятадын технологийн “Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг 2018 оны сүүлээр Канад улсад баривчилснаас хойш хоёр орны харилцаанд зөрчил үүссэн юм. Мэн Ванжоуг АНУ-ын хүсэлтээр Канадад баривчилсан нь Хятадын дургүйцлийг төрүүлжээ.
Хятадын шүүх өнгөрсөн онд Канадын иргэн Роберт Ллоид Шелленбэргийг хар тамхи тээвэрлэж явсан хэргээр цаазын ял оноссон юм. Үүнээс хэдэн сарын дараа Канадын өөр нэг иргэн Фан Вейг метамфетамин зөөвөрлөсөн хэргээр цаазын ял оноосон аж.
Эх сурвалж: ВВС
Зочин 2020-08-07 202.126.89.172
Канад хүн гэж байхгүй л дээ, канадын иргэн болохоос хятад үндэстнүүд л байна, юундаа сүржигнэдэг юм
Зочин 2020-08-07 184.151.230.188
China nuud china gaa l alz baina boloosh dee
С 2020-08-07 121.113.108.254
Хятад улс ийм хатуу хуультай газар. Гэтэл хятадууд Монголд дур зоргоороо аашилж байна. Хэн буруутай вэ гэвэл сүүлийн хориод жилийн хугацааны Монголын төрийн түшмэдүүд бас хятадын гар хөл болсон Монголчууд юм.
Монгол улсын иргэн 2020-08-07 202.9.46.184
Рүчирхэг гүрэн ч өөр юмаа. Манайхан канадын иргэн ийм хэрэг хийсэн бол олон улсын нэр хүнд энэ тэр гээд аль эрт нутагт нь буцаана даа. Цаазын ялыг зөв хэрэглэх хэрэгтэй. Манай томчууд сайндаа биш өөрсдөө цаазын ял үүрч магадгүй учир цаазгүй улс гэж зарласан. Монголчууд цаазын ялтай юм шиг л хэн нэгний буруугаар зуурдаар үхэцгээж байна. Хууль нь гууль болсон улс цаазгүй байлаа гээд дээрдсэн юмгүй бурхан болцгоож байна даа.
Зочин 2020-08-07 202.126.89.77
Хуулиа л дагана даа
Зочин 2020-08-07 107.242.125.4
stop Made in china!