Ливаны Бейрут хотод өчигдөр (2020.8.6) ард иргэд аймшигт дэлбэрэлтийн хариуцлагыг Засгийн газраасаа нэхэн жагсаж, цагдаа нартай мөргөлджээ. Жагсагчдаас хамгаалахын тулд Ливаны парламентын ордны гадна цагдаа нар хамгаалалтад гарсан байв.
Бейрут хотын боомтод хадгалж байсан 2,750 тонн аммонийн нитрат дэлбэрснээр өнөөдрийн байдлаар 137 хүн амь үрэгдэж, 5000 орчим хүн гэмтэж бэртжээ. Засгийн газрын хариуцлагагүй үйлдэл, авлигал зэргээс болж их хэмжээний химийн бодис дэлбэрч Бейрут хотод гамшиг болсон хэмээн ард иргэдийн зүгээс үзэж байна. Дэдбэрэлтийн улмаас 300 мянга гаруй хүн орох оронгүй болжээ.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр Засгийн газраас зарласан дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 16 хүнийг баривчлан саатуулжээ. Мөн дэлбэрэлтэд хариуцлага хүлээн парламентын гишүүн Марван Хамадех, Йорданд суух Ливаны Элчин сайд Трэси Чамоун нар албан тушаалаасаа огцорчээ.
Молдавын далбааатай хөлөг 2013 онд 2750 тонн аммонийн нитратыг Гүржээс Мозамбек улс руу тээвэрлэж явахдаа техникийн асуудлаас болж Бейрут хотын боомтод саатсан аж. Розус хөлгийг Бейрутын албаныхан шалгаж, явахыг хориглосноор их хэмжээний химийн бодисыг боомт дахь агуулахад зөөвөрлөн хадгалж байжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ