Итали рестораны тогооч Жулио Зомпи ананастай пиццаг пицца гэж нэрлэх хэрэггүй хэмээн Sputnik радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Орост “Хавай” пицца гэж нэрлэдэг энэ пицца нь пиццаны өлгийг гэгддэг италичуудын хувьд огт пицца биш гэнэ. Түүний хэлснээр ананастай пицца дэлгэрээд 50 гаруй жил болж байгаа ч энэ амтыг хүн болгон таашаагаад байдаггүй хэмээн Жулио Зомпи хэллээ.
"Италичуудын хувьд ананастай пицца бол төсөөлөгдөхгүй зүйл. Пицца бол давслаг, моцарелла бяслагтай, бас улаан лоольтой байх ёстой. Ананастай пиццаг оросууд ананастай гамбир гэж нэрлэх хэрэгтэй. Итали хоолны ресторанууд “Хавай” пиццаг өөрөөр нэрлэсэн нь зөв. Итали хоолны ресторанууд уламжлалт хоолны дэгээ баримтлах хэрэгтэй” хэмээн тэр ярьсан байна.