200-гаас дээш хүүхэдтэй хувийн сургууль автобустай байна

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

200-гаас дээш хүүхэдтэй хувийн сургууль автобустай байна

#ШУУД

Нийслэлийн засаг даргын зөвлөл хуралдаж байна.2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангуулах асуудал #хангарди_ордон

Posted by Нийслэлийн мэдээ on Thursday, August 6, 2020

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар яг одоо Улаанбаатар хотын хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангуулах талаар хэлэлцэж байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл өгөхдөө “Ноднин арваннэгдүгээр сарын 5-наас 40 хүүхдийн автобусыг алслагдсан дүүргийн ачаалал ихтэй ерөнхий боловсролын сургуулийг бүс болгон хувааж, тодорхой маршрутаар явуулж, эцэг, эхчүүдийн дэмжлэг хүлээсэн. Энэ ажлыг ирэх хичээлийн жилд үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байна.

Цэцэрлэгийн насны хүүхдүүд хичээлийн шинэ жилээр ойр зуурын хэрэгцээгээ бэлддэг. Одоогийн байдлаар манай байгууллагад хичээлийн бэлтгэлээ буцаан авах хүсэлт ирээгүй байна. Шаардлагатай бол хичээлийн хэрэгсэл, хэрэглэлийг буцаан олгохоор ажиллана.

2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй. Энэ чиглэлээр салбар яамтай хамтран ажиллаж байна. Нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн томилгоотой холбоотой асуудлыг ярихад, 2018 онд шалгалт хийж, Ө.Алдармааг ажлаас нь чөлөөлсөн. Энэ хүн гурван шатны шүүхээр явж, энэ жил ажилдаа буцаж томилогдсон. Тэгээд нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, ажил хүлээлцэх гээд очихоор багш, ажилчид энэ хүнийг хүлээж авахгүй гээд асуудал үүссэн. Бидний зүгээс “Шүүхийн шийдвэр гарсан учраас хэрэгжүүлэх үүргийн дагуу ажиллаж байна” гэдгийг хэлсэн. Боловсролын байгууллагад гарсан гомдлын дагуу арга хэмжээ тооцохоор шүүхийн шатанд 100 хувь нэхэмжлэгчийн талд шийдвэрлэдэг.

Өнгөрсөн жил 200-гаас дээш хүүхэдтэй хувийн сургууль хүүхдийн автобустай байна гэдэг захирамж гарсан Хувийн сургуулиудад хүүхдийн автобустай байх шаардлагыг тавихаар холбогдох байгууллагад хандсан байгаа. Өнөөдрийн байдлаар хувийн 38 сургууль 129 хүүхдийн автобустай байгаа.

ЕБС-ийн хоол боловсруулалтын тухай хууль батлагдсан. Энэ хууль 2021 оын есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж