Сонирхсон үүлдрийн нохойныхоо стандарт цэвэр цус, эрүүл мэнд, бие бялдар, өнгө зүс зэрэг олон зүйлээс хамаарч гөлөгөө сонгоно. Хамгийн гол нь та нохой тэжээх орчин, мэдлэг, хүсэл сонирхол тэсвэр тэвчээр өөрт чинь бэлэн болсон үедээ л нохой тэжээх хэрэгтэй. Учир нь авсан гөлөгөө өвчлүүлэн улмаар үхүүлэх, бие засахад нь зодох нүдэх ба өвдөхөд хайр халамж үзүүлж чадалгүй шаналган зовоодог тал бий. Тэгэхгүйн тулд та нохой тэжээхдээ нэгдүгээрт нохой тэжээх бага ч гэсэн мэдлэг олж авах наад захын өвчнийг мэддэг түүнийг эмчилж чадах ба хамгийн гол нь нохойндоо бүх сэтгэлээ өгөх хэрэгтэй .
Хүүхэд асарч байгаа юм шиг түүнд хандах хэрэгтэй.
Шөнө гаслахад нь бараг л тэвэрч юун болохгүй хаана нь өвдөж байгааг нь олж мэдэх болохгүй бол тэвэрч хонож чадах тэсвэр тэвчээртэй байх ёстой. Гөлөг маань өвдөөгүй даараагүй бол бараг гаслана гэж байхгүй. Хэт халуун хоол, хоносон хоол, хэт их тостой хоол шөл өгч болохгүй. Учир нь гөлөг маань тийм хоолыг шингээж чадахгүй түүндээ хордож хоолны хордлого тусаж эмчилж чадахгүй удах юм бол маш аюултай байдалд хүрнэ.
Үргэлжлэл
Нохойг тэжээхдээ юуг анхаарах вэ?
Тухайн хүн ямар үүлдрийн нохойг ямар чиглэлээр тэжээхээ сайн сонгох хэрэгтэй.