Абигийн зодог тайлах хүсэлтийг холбоо хүлээж авсангүй | News.MN

Абигийн зодог тайлах хүсэлтийг холбоо хүлээж авсангүй

Абигийн зодог тайлах хүсэлтийг холбоо хүлээж авсангүй

Абигийн зодог тайлах хүсэлтийг холбоо хүлээж авсангүй

Мэргэжлийн сүмо бөхийн комүсүби асан Аби энэ долоо хоногийн эхээр Японы сүмогийн холбоонд зодог тайлах хүсэлтээ хүргүүлсэн тухай би өмнө нь та бүхэндээ мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр/2020.08.07/ Японы сүмогийн холбооноос Абигийн зодог тайлах хүсэлтийг хүлээж авалгүй түтгэлзүүлж, гурван башё өнжүүлэх шийдвэр гаргажээ. Ийнхүү Аби зургаан сар башёд барилдах боломжгүй болж байна. Мөн түүний дэвжээний багш сэкивакэ асан Тэраогийн цалингийн 20 хувийг зургаан сарын турш хасахаар болов. Харин Абитай хамт гадуур гарсан макүшита зиндааны бөх Гокүшиндог хоёр башё өнжүүлэх шийтгэл оноож, түүний Нишикидо дэвжээний багш сэкивакэ асан Митойзүмид хатуу сануулга өгчээ.

Абигийн хувьд нагоя башёгийн дээд зиндаанд маэгаширагийн тавд эрэмбэтэй барилдаж байсан ч түүний Шикарояама дэвжээний багш нэрийг нь татсан юм. Учир нь Аби башё эхлэхийн өмнө болон башёгийн дундуур өөр дэвжээний доогуур зиндааны бөхтэй гадуур гарч, уушийн газраар үйлчлүүлсэн нь илчлэгдэж, холбооноос тогтоосон цар тахлын үеийн дэглэмийг зөрчжээ.

Японы сүмогийн холбоо өнгөрсөн нацү башёг цуцалж, нагоя башёг зохион байгуулахдаа чанга хатуу дэглэм тогтоож, цөөн тооны үзэгчдийг ордонд оруулах шийдвэр гаргасан.

Дэглэм зөрчсөн явдал нь Абигийн хувьд анхны дэгдээсэн асуудал биш аж. Тэрбээр өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард өөрийн инстаграм хуудастаа эрээ цээргүй бичлэг нийтэлж байсан ба үүнээсээ гадна өнгөрөгч хоёрдугаар сард нийгэм дэх сошиал хэрэглээний зохистой хэрэглээ гэх семинарын үеэр унтаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-07 51.195.166.160

>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-08-07 64.119.16.187

Сумогоос гараад монголд ирж манай явдаг жорлонгуудтай нийлмээр нехер байна даа

Avatar

Зочин 2020-08-07 202.126.88.140

Сумогоос залхсан бололтой, дахиад ч сюрприз барих биз

Avatar

Po 2020-08-07 202.55.188.34

Mongol hvn ym bish vv

Avatar

tumptr 2020-08-07 27.123.214.2

ямар япон хүмүүжилгүй ксда бэ 🙂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж