Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Бүтэн жил шахам нам гүм байсан сургууль, цэцэрлэгүүд амь орж, зарим нь улс төрийн акц, өлсөлөн тэмцэл ч хийх болжээ. Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 129-р цэцэрлэгийн эрхлэгчээр Ө.Алдармааг эргүүлэн томилж, ажлаа хүлээн авсныг багш, ажилчдын зүгээс эсэргүүцэж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн. Иймээс тус цэцэрлэгийн асуудлаар сурвалжлага бэлтгэж, холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэхийг зорилоо.
Биднийг 129 дүгээр цэцэрлэгийг зорин очиход цэцэрлэгийн хашаанд багш нар цугларч, эсэргүүцлийн суулт зарласан байлаа. Цэцэрлэгийн хашааны хаалгыг дотроос нь түгжсэн байсан учраас багш нарын төлөөллийг дуудаж, тэдний байр суурийг сонслоо. Цэцэрлэгийн үүдэнд 30 орчим багш цугларчээ.
“БАГШ НАР ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ”
Цэцэрлэгийн багш нарын үйлдвэрчний бүлгийн дарга Г.Сумъяа “Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нь өчигдөр /2020.08.05/ цэцэрлэг дээр ирж, цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Баасанхүү гэж хүнээс тамга тэмдгийг авсан. Тиймээс өнөөдөр цэцэрлэгийн үүдэнд 30 орчим багш цуглараад байна. Бид эсэргүүцлийн суултаа өлсгөлөн болгож байна. Дүүргийн Боловсролын хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг дарга гээд шат шатны холбогдох байгууллагад өргөдөл, санал гомдлоо өгсөн.
Тэгэхэд хариуд нь “Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой” гэж хэлсэн. Багш нарын зүгээс “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч Эрүүгийн хэрэгт шалгагдаж буй Ө.Алдармаа гэж хүнээс өөр хүнийг 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Ө.Алдармаа л биш бол хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн. Гэтэл бидний хүсэлтийг тавихад хэн ч хүлээж аваагүй. Тиймээс тэмцлийн хурц хэлбэрт шилжлээ. Яагаад нэг хүнийг хамгаалаад, цэцэрлэгийн багш, ажилчдын нийт эрх ашгийг хамгаалахгүй байгаа юм бэ? Шүүхийн шийдвэр нь иргэний шугамаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ажлаа хүлээн авсан. Гэхдээ АТГ-т эрүүгийн хэргээр шалгагдаж, шүүхийн шатанд шилжээд байна” гэв.
Ө.АЛДАРМАА ЭРХЛЭГЧ ДАХИН АЖЛАА ХҮЛЭЭН АВЧЭЭ
Мөн “Цэцэрлэгийн эрхлэгчээр Ө.Алдармаа дахин томилогдож ирснээр багш, ажилчдын эрх ашиг дахин хөндөгдөнө. Биднийг ажлаас халахаас гадна цалингийн 20-30 хувийг хасдаг, цалингийн урамшуулал, нэмэгдэл өгдөггүй, тэр битгий хэл багш ажилчдын нэр дээр цалин бичээд авчихдаг байсан. Манай цэцэрлэг нийт 54 багш, ажилтантай. Багш, ажилчид суулт хийж байхад хүү нь ирж уулзсан. Энэ үеэр гар утсаараа бичлэг хийсэн багшийн цамцнаас боомилсон. Өчигдөр гэхэд нөхөр нь согтуу ирээд “Та нарыг ална шүү” гэж айлган сүрдүүлж байна. Өнөөдөр биднийг хамгаалж байгаа газар огт байхгүй байна.
Өнгөрөгч 2018 оны зургадугаар сарын 22-нд цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Баасанхүү гэж хүн томилогдож ирсэн. Ингэснээр цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн болж, багш, ажилчид өөдрөгөөр хамтран ажилласан. Хүүхдийн сурч хөгжих орчин ч сайжирсан. Тодруулбал, сантехникийн бүрэн засвар хийж, монгол ёс заншлын шинэ өргөө байгуулсан, гадна хүүхдийн талбайгаа бүрэн тохижуулсан.
Ө.Алдармаагийн хувьд 2014 оны аравдугаар сард 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож ирсэн цагаасаа хууль бус ажиллагаа явуулж байсан. Эцэг, эхчүүдээс засвар нэрээр маш их мөнгө авхуулдаг байсан. Өнгөрсөн 2015 оны хавар гэхэд 20 мянган төгрөг авахуулсан ч цэцэрлэгийн коридорыг л будсан. Тэгээд засварын мөнгө хүрээгүй гэдэг шалтгаанаар есдүгээр сард нь хүүхэд болгоноос 37 мянган төгрөг авахуулсан. Тэгсэн хэрнээ гадна талбайн тоглоомын төв янзална гээд нэг хүүхдээс 15 мянган төгрөг дахин хураасан. Дараагаар нь 2017 онд цэцэрлэгийн сантехникийн засвар хийлгэнэ гэж бас 15 мянган төгрөг авсан ч ямар нэгэн ажил огт хийгээгүй. Хэрвээ ангийн хүүхдүүд мөнгөө дутуу өгвөл багш нарын цалингаас шууд хасч, арга хэмжээ авдаг байсан” гэлээ.
Нийслэлийн цэцэрлэгүүд дундаа хамгийн олон буюу 15 бүлэг, 818 хүүхэдтэй тус цэцэрлэгийн багш, удирдлагын багийн үл ойлголцол, маргаан одоогоос гурван жилийн өмнөөс эхтэй бөгөөд хүүхдүүдийн сургалт хүмүүжил доголдох эрсдэлтэй гэж тодорхойлж болохоор нөхцөл байдалд хүрчээ.
Тус цэцэрлэгт үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл авахаар очиход манайхаас Баянзүрх дүүрэг рүү долдугаар сарын 1-нээс 129 дүгээр цэцэрлэгийг эрхлэгчийг томилох, чөлөөлөх эрх нь шилжчихсэн. Өнөөдрийн байдлаар Ө.Алдармаа гэж хүн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаа хүлээж авсан” гэдэг тайлбарыг мэргэжилтэн нь өгч, мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
“ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС ЗАХИРАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРГИЙН ДАГУУ АЖИЛЛАСАН”
Тиймээс Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс мэдээлэл авахаар очсон. Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа мэдээлэл өгөхдөө “Бидэнд нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх л үүрэг байдаг. Өчигдөр 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажлаа хүлээлцсэн. Зургадугаар сараас хойш цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаа хүлээлцэх гээд олон удаагийн арга хэмжээ авсан.
Багш нарын зүгээс манайд өргөдөл гомдол өгснийг манай байгууллага дээд шатны байгууллага руугаа шилжүүлсэн. Багш нарын зүгээс “Өмнө томилогдож байсан Ө.Алдармаа эрхлэгч нь хууль зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан” гэдэг тайлбарыг удаа дараа өгч байгаа. Манай байгууллага энэ хүсэлтийг дээд шатны дүүргийн Засаг дарга, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам руу “Энэ асуудалд дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөмж өгөөч” гэхээр шүүхийн шийдвэр гарсан учраас шүүхийн шийдвэрийг бүх шатны байгууллага, аж ахуй нэгж, иргэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэдэг хариултад мухардаад байна.
Тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаагийн хууль зөрчсөн үйлдлийг хуулийн байгууллага нотлох баримттайгаар л гаргаж ирэх ёстой. Харин манай байгууллагад ирсэн санал гомдлыг холбогдох дээд шатны байгууллагад уламжилж өгөх чиг үүрэгтэй. Багш нар дүүргийн Боловсролын хэлтэс хэрэгжилтийг хангадаг байгууллага учраас цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг авчихлаа гэж буруу ойлгоод байна. Би бол хууль тогтоомжийн дагуу хэрэгжилтийг хангаж буй субъект. Тэрнээс биш энд ямар нэгэн хүний эрх ашгийг огт хөндөөгүй. Бид захирамжийн хэрэгжилтийг хангаж, эдгээр хүмүүст эх хувиар нь эрх зүйн актыг гардуулж өгсөн” хэмээн тайлбарлалаа.
“2017 ОНД 129 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГТ “ИХ ЭРСДЭЛТЭЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТИЙГ ГАРГАЖ БАЙСАН”
Өнгөрөгч 2017 онд цэцэрлэгийн багш нарт цалин, үр дүнгийн урамшууллыг журмын дагуу олгодоггүй, цэцэрлэгийн эрхлэгч хахууль авдаг, хувьдаа 24.5 сая төгрөг завшсан гэх мэт маргаан дагуулсан Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарсан байдаг.
Тус цэцэрлэгийн асуудлыг хянаж, шалгахаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргалаар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан.
Тухайн үед ажлын хэсгийн дүгнэлтийн талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл мэдээлэл өгөхдөө “Тухайн цэцэрлэг дээр ажлын хэсэг хоёр хоног ажилласан. Уг шалгалтаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын улсын ахлах байцаагчийн үнэлгээгээр 129 дүгээр цэцэрлэгт “Их эрсдэлтэй” гэсэн дүгнэлтийг гаргаад байна. Мөн тус цэцэрлэгийн эрхлэгчтэй холбоотой санхүүгийн нэлээд зөрчил илэрсэн. Тодруулбал, багш нарт нэмэгдэл цалин гэж дансанд нь хийгээд, буцааж данснаас татдаг. Мөн эцэг, эхчүүдээс хандив хурааж аваад зориулалтын бусаар зарцуулсан зэрэг санхүүгийн зөрчлүүд гарсан. Зарим асуудлыг үнэн зөвийг тогтоолгохоор холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон боловсролын байгууллагын дүрэм журмыг зөрчиж, ажлын хариуцлага алдсан учраас цэцэрлэгийн эрхлэгчид арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргасан” гэв.
Мөн тэрбээр “Боловсролын байгууллага хууль бус төлбөр хураамж авах хориотой. Гэхдээ хандив авч болно. Хамгийн гол нь тэгшитгэсэн бус сайн дурын үндсэн дээр мөнгө хураан авч болно. Цэцэрлэгт өгсөн хандивын мөнгийг төрийн сан дахь тухайн цэцэрлэгийн дансанд байршуулах ёстой. Тэр данснаасаа гүйлгээ хийж, урсгал засвараа хийх ёстой байдаг. Манайд ирж буй нийт санал гомдлын 4.4 хувийг хууль бус төлбөр хураамж авсан гэдэг гомдол өргөдөл ирдэг. Энэ бол бага тоо биш. Жишээлбэл, нэг ангийн 50 эцэг, эхтэй гэж бодоход эцэг, эхийн хуралд 30-40 эцэг эх ирдэг. Тэгээд хурлаараа тав, 10 мянган төгрөг хураалгахаар шийдвэрлээд багшдаа хураалгачихдаг. Гэтэл хуралд ирээгүй эцэг, эхчүүд өргөдөл бичиж, гомдол гаргадаг байх жишээтэй. Тиймээс тухайн цэцэрлэгийн эцэг, эхчүүдийн зөвлөл идэвхтэй ажиллаж, цэцэрлэгийн урсгал засварын төсвийг хянах хэрэгтэй” гэдгийг хэлж байв.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
ард 2020-08-07 202.131.229.122
Энэ Алдармааг АТГ энэ тэр гээд шалгаж дарамталж болох бүх газар шалгаа биз дээ…Энэ хэдэн багш гээч хэдэн юманд их учир бий бхаа
Зочин 2020-08-07 103.229.120.98
Хэн хэний нь зев ее!! Хэрvvлээ улам цааш vргэлжлvvл!! Улиг болсон нэг муу елсгелен зарлаад яахав ээ!! Арай зангарагтай юм бодож олооч ээ!!
Зочин 2020-08-07 64.119.20.163
Алдармаа гэдэг хүн ажлаа өгөөчээ.Энэ олон багш ажилчид тэр хүнтэй ажиллаж болохгүй болоод л тэгж бга ш дээ.Ажил хийхэд хамгийн чухал нь хамт олны уур амьсгал.
зочин 2020-08-07 66.181.161.70
сургууль цэццэрлэгийн эрхлэгчидийн авилга мөнгөний асуудда дэндсэн баривчилж шалга намарт 20-30 саяыг олдог гэсэн
Зочин 2020-08-07 66.181.161.115
Аль аль шатандаа анхаарах л асуудал….
Ер дээр бол шүүхийн шийдвэр нь л хамгийн том гацаа, бөглөө болж байгаам шдээ….
Шүүх энэ асуудлыг зөв шийдээгүй…..
Хамт олон, эцэг эх эсэргүүцэж байхад тоохгүй л байгаад байх юм.
Зочин 2020-08-07 66.181.161.113
Ямар учиртай юм бол гээд коминт уншлаа энэ багш нар ямар хэрүүлч юм бэ өөрсдөө коментоо унш шүүмжилсэн хүний доор ганц үг газар гээхгүй загнаад л доромжлоод л хараагаад л байх юм ийм хүмүүсээр хүмүүжигддэг хүүхдүүдийн ирээдүй хэцүү бн цалингийн хувьд бол төрийн албанийхнаас хамгийн сайн цалин авдаг нь та нар битий давар чадахгүй бол болчихооч
Зочин 2020-08-07 103.229.122.39
Багш нар хэзээ ч худлаа ярихгүй.Алдармааг зайлуул.
Зочин 2020-08-07 66.181.161.113
Ямар хэрүүлч багш нар вэ эсрэг комент бичсэн хүмүүсийг хараагаад л загнаад л бх юм өөрсдөө коминтоо унш ийм ёс суртахуунгүй бж хүүхэд яаж хүмүүжүүлдэг юм өөрсдийгөө багшын ухаанаар ойлгуулаач
Зочин 2020-08-07 66.181.183.85
Эрхлэгчээс мөнгө авсан хүн энэ салбарт байгаа болоод л эргэж ирсэн байх. Цаад эзэнг нь тогтоож шийтгэх хэржгтэй
Зочин 2020-08-07 66.181.161.77
ЦЭЦЭРЛЭГИЙН эрхлэгч нарыг менгеер тавигдлаа боль
Зочин 2020-08-07 66.181.161.77
ЦЭЦЭРЛЭГИЙН эрхлэгч нарыг сvvлийн vед Дандаа менгеер тавидаг болсон ш дээ,Одоо бvр Тэр тэдэн саяын хvн,Эсвэл Би тэн тегрег егсен дарга болно гээд суугаад байх болсон бм билээ.
Зочин 2020-08-07 66.181.161.77
Энн Алдармаа мэддэг болрвсрол муутай нэгэн байж яасан хурдан дээшлэж бнаа.Оройгоор СЕБ н сургууль тегсеж байсан санагдах юм
Зочин 2020-08-07 139.5.218.41
Aldarmaa gej estoi hun chanargui hun bnle. Ohin min ene hunees bolj tsetserlegtee yvah durgui bolson. Camer shuulgej uzey ghed uzuulehgui hereldeed suuldee ohiniigoo gargaad orond n haryaniih n hamaatnii huuhdiig oruulah gsn bolovch say 500myangiig nehej bsan 😞
Зочин 2020-08-07 139.5.218.41
Angiin bagsh Unurjargal ni urgudul bicheed jiliin chuluu avchih geed urgudul biched orson chin yaahaara tanai huuhded chuluu ugdiin mungiin ni uguud oroy gsen huuhed tsaana chin zunduu baina gj ichihgui helj bsnda
Zochin 2020-08-07 66.181.161.80
ajilchid dutgui baival colih hergtei hucheer erhlegchin nam mungu harj tavij bolohgui gol n ajilchiddaa zuv zohictoi haritsdg ev eviig olj chaddag huneer tavi tegvel ajil yragshtai bn
irgen 2020-08-07 202.9.46.237
Etseg ehiin zuvlul gej buun mafi shuu dee bagshiin taliin humuus l bdag daa
Зочин 2020-08-07 202.9.46.8
Баасанхүү эрхлэгч нь ёстой балиар байнга эцэг эхээс мөнгө нэхэж дарамталдаг байсан шүү, ашгүй явж, хүүхдээ яаж өгнөө гэж бодож байсан юм. Их муухай хүүхэн байсан даа
Зочин 2020-08-07 58.182.136.224
Эцэг, эхчүүдийг дарамталж мөнгө авч, хувийн эрх мэдлээ цэцэрлэгт тогтоодог алдарт, авилгалч Алдармаа одоо болимоор юм. Яагаад энэ авгай дахин, дахин 129-д эрлэгчээр ирээд байдаг юм болоо!!! Шалгуулмаар юм.
Зочин 2020-08-07 202.9.40.179
Нэг багш зөрчил гаргасан гэвэл юун баримт нтр гэж нэхэхчгүй шууд аргө хэмжээ авагддаг атлаа яагаад нэг эрхлэгчийг хамт олон болоод бүх хүмүүс эцэг эхчүүд нь идсэн татсан бүх мөнгө гэмт хэргийг нь илчлээд байхад арга хэмжээ авдаггүй юм бэ…!!!! Ямар давуу эрхтэй том эрхлэгч вэ …!!!!
Хүүр 2020-08-07 202.9.46.79
Цэцэрлэг Эрхлэгч нар гэж Буудан өгч баймаар г***й нар дээ ! Улиралын мөнгө өгөхгүй хасна. Нягтлан г***й хамаатанаа авчираад нийлж Ажилчдын мөнгийг Идэж сурчихсан г***й нар !!
Зочин 2020-08-07 66.181.183.213
Нийслэлийн боловсролын газар гэж авилга хээлээр дүүрсэн газрыг үндсээр нь солих цаг болсон
Зочин 2020-08-07 66.181.183.213
Багш нарын саналыг хүндэтгэх хэрэгтэй, хүнийг хамт олон тодорхойлж мэдэх болохоос хөндлөнгийн хүмүүс ойлгохгүй мэдэхгүй ш дээ, бүх цэцэрлэгийн эрхлэгч нарыг хооронд нь солих хэрэгтэй, дархлагдсан эрхлэгч нарыг ёс зүйтэй байхыг шаардаж байна
Зочин 2020-08-07 150.129.140.71
Ерөнхий сайд анхаарахгүй бол ирээдүй маань харанхуй мунхаг болж улс орныг дамвууруулагчид олшрох үүр уурхай бэлтгэгдэж байх вий дээ
иргэн 2020-08-07 150.129.140.71
Гайхаад байх юм алга байна гэж байна шүү. Эба аварга 2012 оноос боловсролын салбарын шат шатны удирдлагыг луйварчин чанартай мөнгөний төлөө хөсрий царайтнуудаар дүүргэсэн гэж байгаа. 2016 оноос Ми залгамжлуулан мөнгөний төлөө хөсрий царайтнуудыг хамгаалагч нараа боловсролд шахчихсан гэж байгаа. Үнэн байх шүү. Мөнхбат гэж хэо амаа билүүдэгч боловсрол шинулэх ухааны байнгын хорооны даргаар томилогдсон гэж байгаа. Тиймээ энэ мэт ноход даам гарч сүүлээ бүсэндээ хавчуулж байгаа биз.
хэцүү хорвоо вэ. 2020-08-07 192.82.72.60
Ээ хөөрхий Алдармаа гэж хүнээ жирийн багш болгоод чадах хүнээр нь тавчихаач.! Хэн хэн нь бие биеэнийхээ нүүрээ харахад хэцүү.Алдармаад хэлэхэд зүгээр ажлаа өг.Дарга хийхээр бол хөдөө суманд ирээд 3 бүлэг бүхий цэцэррлэгт эрхлэгч хийж болно шүү.
Иргэн 2020-08-07 59.153.85.116
Алдарт Алдармаа ахиад л…Энэ бузар эмийг боловсролын системд ажилладаг дүүрэг.нийслэл.яамныхан бүгд мэднэ.Тэгсэн мөртлөө яаж ч чаддаггүй.Ямар ид шидтэй шулам вэ.Арга хэмжээ авдаг газар гэж бна уу…
Зочин 2020-08-07 45.117.32.3
Yamar aimaar yum be
Зочин 2020-08-07 59.153.85.116
Эвий дээ энэ хүмүүс энэ зунжингаа л явлаа.Шийдээд өгдөг газар баймаар л юм даа.Аргаа барахдаа ингэж суугаа даа.
Зочин 2020-08-07 202.126.90.152
Цэцэрлэгийн эрхлэгч нар хахууль авдаггүй хүн байдаг юмуу ….. харьяалалын хүүхдээс хүртэл авдаг .Хүүхдээ хахуулиар оруулчихсан болохоор хүмүүс дуугарахгүй байна даа. Ганцхан хүн рүү дайраад байх юм .
A 2020-08-07 202.55.188.46
Bi ene taetserlegt huuhdee hariyalliin bus ch gsn hahuuli ogohgui oruulj bsndaa ungursun jil
G 2020-08-07 202.55.188.91
Estoi s****m baindaa naad awgai chini iim shunaliin tampuunuudiig dor dor ni taslan zogsooj baij mongol uls hugjin
БГД 85 ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ СОЛЬ 2020-08-07 66.181.161.122
МАН БИЗ
Зочин 2020-08-07 192.82.74.39
АН л байна дээ 2014 онд ажилд орсон
Зочин 2020-08-07 202.55.188.83
Алдармаа гэж ямар мундаг ар талтай хүн бэ
Densmaa 2020-08-07 202.9.46.203
Uur erhlegch bsn ch bas l sain muugaa duudaltsana bizdee…dassan gazriin daawuu zuulun gdg chig erhlegchee solih hereg baigaa yum uu daa.
Зочин 2020-08-07 122.201.31.65
Za nuguu aldart aldarmaa ni ahiad erhlegch bolcjihoj bgaa ymuu araigaar barahgui shunaltai hun shuu dee baingiin iim ch zaswar tiim ch zaswar iim uzwer uilchilgee geed l bainga mungu tatna teruugeere unendee hiisen ym yu ch baidaggui uuruu sain duraaraa bolichihoj boldoggui ymuu ene hun
Her body is just like a ehale's ol 2020-08-07 202.9.47.6
Harin tiimee, ter erhlegch nertei avgai ni zailaad ugch boldoggui yum bhaa, hamt olon ni niiteeree durgui bhad laglaigaad HALIM shig tsarailaad bgaad bh
ххххр 2020-08-07 64.119.26.143
Тэр нэг авгай нь ичээд өөрөө зайлчихаж болдоггүй юм байх даа. Авилгачин шүүгч нар нь авилгачин авгайн талд шийдвэрлээ бэздээ
Зочин 2020-08-07 66.181.161.69
Өнөөдөр бид төрийн ажил албан тушаалийн төлөө шударга бус явдал хийж байгааг нь өөрсдөө хараад сууж байнаа Баянзүрх дүүргийн засаг дарга Баясах Ө.Алдармаа нар нь тамга тэмдгээ дүүрэг дээр авч өгч байгаа нь үнэхээр энэ хүмүүс ямар ч ёс суртахуунгүй тамга тэмдэгээ хулгайлж аваад сурчихсан байна Тийм ч учраас Ө Алдармаа нь багш ажилчидийг орой 18 цагаас явсань дараа нь цэцэрлэг дээр ирж даргаын өрөөг эзлэн сууж байгаа боловч одоо хүртэл бид нартаа уулзаж ярилцсангүй бид 7:30 л ирхэд бүх юмыг сольс
Зочин 2020-08-07 202.55.188.45
Huuhed oruulah gheer heden jiliin umnu 1 say nehsen
Tged Huuhde oruulagui
zssssdd 2020-08-07 202.9.47.6
ingej temtsdeg yum, mongolchuudaa! Medej av, surch av, uuriig chin gutaan doromjilj, gutgej gujirdej, chi duugvi bj bai gehed ni jaa geed tevchdeg bu gs doloogch blaa geed ta hed yu ch ul hojmoi. aldarmaa gesnees ene erhegch bish bolovch neg halim shg awgai baidii sanaand orchloo, kkk.chi dvvgvi bj bai geed erhend ni haldahad, doromjilj bhd jaa geed tevchdeg mulguunuud ch bdg
замбраагүй айл өрх бүл монголынх 2020-08-07 64.119.25.208
орон нутгийн ,дүүргийн,нийслэлийн дунд шатны мануухайнууд нэг л иймэрхүү хов жив хөл толгойн олдохгүй төрийн ажлыг төрлийн,хахуулийн,танил талын алба болгочихсон,төр ямар бна улс ни яг л ийм байдаг юм.төр хүчирхэг бол хуули дүрэм журам ни биелэж ,хэрэгжиж байх ёстой.монголын төрийн алба гудамжны хов живтэй хутгалдсан замбраагүй айлын эхнэр,хүүхэд ,нөхрүүдийн дүр төрх харагдаад бгаан энэ шүү дээ.
Зочин 2020-08-07 122.201.19.99
zuv zuv bagsh nar buruu temtsel hiihgyi.
Зочин 2020-08-07 212.102.50.204
Шvvгчид Алдармаагаас хахууль авч! Алдармааг буцаан томилсон шvvгчдийг хал Баттулгаа!
Зочин 2020-08-07 212.102.50.204
Xотын дарга болсон Батбаясгалан ажлаа хийж чадахгvй байна! Хvрэлсvxээ Батбаясгаланг, наад 129-р цэцэрлэгийн эрхлэгчтэй нь цуг сануулах шийтгэл гэж гаргангуутаа, угсруулаад 2-р шийдвэрээр шууд халаачээ! Vгvй бол Хvрэлсvx гэгч Авилгалыг еегшvvлэгч огцор!!!
uurhaichin 2020-08-07 49.0.170.94
Hyrelsyhed enenees uur ajil oldohgyi baiv … gej6 tiim sain yum bol uuruu ochood temtseech. chamd erh ni bj l bgaa sh dee… malaa
Зочин 2020-08-07 203.91.115.50
Энэ даам гарсан авгайг хазаарлах зайлуулах хүн энэ төрд алга уу. Арай хэтэрч байна даа. Авилгач бузар шулам шүү дээ. Эцэг эхчүүд бүгд мэднэ.
Зочин 2020-08-07 202.131.226.220
ok
Зочин 2020-08-07 59.153.113.208
Mongold abilga heel hahuuld huuli vichildeggvi boljee Aldarmaa zailaach
Зочин 2020-08-07 66.181.182.130
Тэр нөхөр хүүхдүүд нь ирээд хамт олныг нь агсан согтуу тавиад дарамтлаад, бүр боож моогоод байдаг гэсэн чинь юу гэсэн үг вэ? Энэ гэр бүл энэ газар өөрсдийгөө удам залгасан хаад гэж бодоод байгаам байхдаа. Эндээс л амь амьдрал бизнес баялагаа босгоод сурцан юм байна л даа. АТГ энэ эрхлэгч нэртэй шулам авгайг, түүний талд шийдвэр гаргасан шүүгч нарыг шалгаач. Дээрээсээ дархлагдсан хулгайч нар дээлээ нөмөрч байхад энд нэг хурган хулгайч гэр бүл аархаад байна, гэдэг нь "асар том ар талтай" юмаа даа
иргэн 2020-08-07 119.40.98.166
БЗДүүргийн удирдлагууд энэ хүнийфг -томилж байсан. Одоо эргүүлэн томилсоор
попор судлаач 2020-08-07 66.181.161.119
хүрэлсүхиин амансүхдсэн жүжиг нэг иим юм даа загдаа найз нь юм
zochin 2020-08-07 119.40.98.166
Дүүрэг нв томилдог ш тээв БЗДүүрэгт АНам 8 жил болож байна даа
mgl 2020-08-07 202.9.40.83
цэцэрлэгийн эрхлэгч, дунд сургуулийн захирал нар ёстой жинхэнэ шуналтай, балиар идээчин уугаачин, дарамтлагч нар байдаг шиг санагддаг. багш нар ингэж тэмцэж байж л амжилтанд хүрнэ.
Unshigch 2020-08-07 202.21.108.44
Naad Aldarmaa geed hel am tatlaad bgaa erhlegchee doliochuul yasiin , zaaval erhlegch hiih yostoi yum uu, bagch bolgo. Soli
Zochin 2020-08-07 66.181.186.204
Shuuhiin shiidver garsan bhad huulia deedelee!
х** 2020-08-07 203.91.115.50
Муу ОРК өмхий ац битгий хуцаарай авилгач авгайг зайлуулна. Хүүхдээс авилга авдаг бузарын юу нь юм бэ шээсээ.
Зочин 2020-08-07 212.102.50.204
Энэ Алдармаа гэгчийг буцаан томилсон шvvгчдийг бvгдийг нь халаачээ Жэнко!!!
Unshigch 2020-08-07 202.126.90.114
Yagaad heel hahuuliin hregtei bga hvniig shvvhees butsaaj ajild ni tomildog yum bol oo…baiguullaga gdg chn gants darga bish shvv dee…Bvh ajillaj bgaa ajilchidiin hvchind bii bolj orshin togtondog zvil…1,2 ch bish bvh ajilchid ni esergvvtsej bhad udirdlagad ni l asuudal bn gsn vg bishvv…tgleech ergeed dargaa bolloo gj bodhod ene hvmvvs ni hamtarch ajillaj chdahuu…?2 talas erh medel,shiidwer gargah erhtei hvmvvsee bailtsuulj bgad uulzah l hregteim bn da
Зочин 2020-08-07 192.82.64.214
цэцэрлэгийн эрхлэгч гэж мөнгөний эх үүсвэр ашиг сонирхолыг дагуулж бна даа
Зочин 2020-08-07 202.179.8.210
Хамт олны уур амьсгал йим байхад нэгдсэн нэг баг болж ажил цаашаа явах уу ? Бид хууль,шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах ёстой.Гэхдээ энэ асуудлыг зохицуулах ямар нэгэн гарц байж л таараа.Дугуй ширээний ярилцлага хийж улаан нүүрээрээ уулзаж байж асуудлаа шийдэх хэрэгтэй.
Зочин 2020-08-07 122.201.24.113
Бохир зүйлийг багш нар цэвэрлэх гэж тэмцэж байхад шүүхийн гаргаж байгаа шийдвэр нь хөгийн ч юмаа. Өвөл хавар хоёр нь хавчаад зун үзэхээ байсан цаг, өнгө мөнгө хоёр нь хавчаад хууль үзэхээ байсан цаг
Зочин 2020-08-07 172.58.140.163
Ene olon bagsh nar hamtarch ajillahgui gej baihad bolovroliin heltes yam neg arga hemjee avch bolno doo!
Зочин 2020-08-07 202.131.225.53
Муу л хүн бололтой