Тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай | News.MN

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай

Монгол Улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд 21 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгаж тандалт судалгаа хийж буй.

Өчигдрийн /2020.08.06/  байдлаар нийслэлийн 31 байршилд 2228 иргэн, таван аймгийн есөн байршилд 351,  улсын хэмжээнд нийт 2579 иргэн тусгаарлалт ажиглалтад байгаа талаар Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штабаас мэдээлэв.

Тусгаарлах байранд тавигдах журамд тусгаарлах байранд архи, согтууруулах ундаа, халуун бууруулах болон өвчин намдаах эмийг хэрэглэхгүй байхаар тусгасан. Мөн УОК-ын шийдвэрээр тусгаарлах байрны нэг өрөөнд нэг хүн эсвэл нэг гэр бүлийг оруулна гэсэн ерөнхий зарчимтай. Мөн 21 хоногийн тусгаарлалт, 14 хоногийн гэр ажиглалтад байх хугацаанд нь хүн уулзаж болдоггүй.

Гэвч иргэд тусгаарлах байранд  архидан согтуурах, коронавирусийг илрүүлэх шинжилгээ өгөхгүй гэх зэргээр зөрчил гаргасаар байгаа аж. Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519  тохиолдлоос  нийслэлд 161, орон нутагт 358 байна.

Тухайлбал нийтлэг гарч буй зөрчлүүдээс дурдвал,

  • Долдугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын “Баянхангай” амралтад тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэм зөрчин архидан согтуурсан.
  • Долдугаар сарын 22-ны өдөр нийслэлд “Энх-саран” сувиллын газар тусгаарлагдсан иргэн Х, Б нар архидан, тусгаарлах байрны журам зөрчсөн.
  • Долдугаар сарын 26-ны өдөр "Эрхэс" зочид буудалд тусгаарлагдсан иргэн О нь дөрвөн давхрын цонхоор нэг ширхэг хайрцагтай тамхи шидэж, түүнийг нь иргэн М, Г, Б нар авсныг эргүүлийн цагдаа нар илрүүлсэн. Улмаар УОК-ын шуурхай штабаас хавьтал болсон гурван хүнийг ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд хүргэсэн.
  • Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн М, Э, Б нар коронавирусийн халдварын урьдчилан илрүүлэх шинжилгээ авах үед өгөхгүй гэж ХӨСҮТ-ийн шинжилгээний багийн үйл ажиллагаанд саад учруулжээ.

Иймээс тусгаарлах байранд дэглэм журам зөрчсөн иргэний ажиглалтын хугацаа дуусаад гарч ирсэн тохиолдолд Зөрчлийн хэрэг нээн, тухайн иргэнээс өөрөөс нь мэдүүлэг тайлбар авч хуулийн дагуу хариуцлага оногдуулдаг байна. Дэглэм журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу торгоно. Зөрчлийн хуульд зааснаар иргэнийг 150 нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Цаашлаад Эрүүгийн хуульд тусгай зохицуулалт бий. Энэ нь өөрийгөө халдварт өвчтэйг мэдсээр байж бусдад тараасан бол Эрүүгийн хариуцлага хүлээдэг. Одоогоор дээрх асуудал үүсээгүй. Зөвхөн дэглэм журам, Гамшгийн тухай хууль зөрчсөн иргэдэд арга хэмжээ авч буй.

Гэхдээ удаа зөрчил гаргасан, сануулж, анхааруулсаар байтал иргэний үүргээ биелүүлээгүй, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хүмүүстэй хатуу хариуцлага тооцох цаг болж. Учир нь, хэн нэгний эрх бусдын амьд явах эрхээр хязгаарлагдаж байгааг сануулах, мэдрүүлэх ёстой.

Хэдийгээр тусгаарлагдаж буй иргэдийн хувьд үүргээ ухамсарлаж 21 хоног эмнэлгийн ажиглалтад байх дүрэм журмаа мөрдөж байгаа ч нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг хүний тэнэг үйлдлээс болж нийтээрээ нийгэмдээ жигшүүлэх учиргүй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2020-08-07 202.131.227.51

Ууганбаяр чадлаараа ажиллаж байгаа шүү. Хүн л юмсан хойно ядарч байгаа. Гавьяат болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-08-07 59.153.115.244

УОК нь тэр шуурхай штабын дарга Ууганбаатар гэгчийгээ СЭМҮТ-д үзүүлэхгүй бол арай хурц хэлбэрлүүгээ орсон байна лээ шүү .

Avatar

Зочин 2020-08-07 66.181.179.250

ЯМАРТ НЬ ҮЙЛЧЛЭЭД ЯМАРТ НЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ БЭ,,, ГҮНДАЛАЙ ГЭЭД НӨХӨР ЧИНЬ 17 ХОНООД ТУСГААРЛАЛТААС ЗУГТААД ЯВЧИХСАН, ТЭРЭНДЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ БУСАДТАЙ НЬ ЯРИАД ЯАХАВ ДЭЭ

Avatar

Зочин 2020-08-07 203.91.114.244

онцгой үед дэглэм зөрчиж байгаа иргэдийг олон нийтэд зарлах хэрэгтэй. Тэгэж байж дараа дараагийн дэглэм, онцгой үед хүмүүс дэгтэй байна биз дээ.

Avatar

Алдар 2020-08-07 66.181.182.238

Сагсуу онгироо юмнууд наадуул чинь ер нь санаатай ийм үйлдэл хийж байгаа хариуцлагын нь үүрүүл балайр новшнууд аятайхан байгаарай лалууруудаа эх оронд чинь аваад ирлээ болоо пм биш үү битгий гон гон гээд бай сайн дураарай эх орноо хаяж явчихөад олон долоон юм яриад байхийм аятайхан байгаарай новшнуудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж