Тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай

Монгол Улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд 21 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгаж тандалт судалгаа хийж буй.

Өчигдрийн /2020.08.06/  байдлаар нийслэлийн 31 байршилд 2228 иргэн, таван аймгийн есөн байршилд 351,  улсын хэмжээнд нийт 2579 иргэн тусгаарлалт ажиглалтад байгаа талаар Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штабаас мэдээлэв.

Тусгаарлах байранд тавигдах журамд тусгаарлах байранд архи, согтууруулах ундаа, халуун бууруулах болон өвчин намдаах эмийг хэрэглэхгүй байхаар тусгасан. Мөн УОК-ын шийдвэрээр тусгаарлах байрны нэг өрөөнд нэг хүн эсвэл нэг гэр бүлийг оруулна гэсэн ерөнхий зарчимтай. Мөн 21 хоногийн тусгаарлалт, 14 хоногийн гэр ажиглалтад байх хугацаанд нь хүн уулзаж болдоггүй.

Гэвч иргэд тусгаарлах байранд  архидан согтуурах, коронавирусийг илрүүлэх шинжилгээ өгөхгүй гэх зэргээр зөрчил гаргасаар байгаа аж. Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519  тохиолдлоос  нийслэлд 161, орон нутагт 358 байна.

Тухайлбал нийтлэг гарч буй зөрчлүүдээс дурдвал,

  • Долдугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын “Баянхангай” амралтад тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэм зөрчин архидан согтуурсан.
  • Долдугаар сарын 22-ны өдөр нийслэлд “Энх-саран” сувиллын газар тусгаарлагдсан иргэн Х, Б нар архидан, тусгаарлах байрны журам зөрчсөн.
  • Долдугаар сарын 26-ны өдөр "Эрхэс" зочид буудалд тусгаарлагдсан иргэн О нь дөрвөн давхрын цонхоор нэг ширхэг хайрцагтай тамхи шидэж, түүнийг нь иргэн М, Г, Б нар авсныг эргүүлийн цагдаа нар илрүүлсэн. Улмаар УОК-ын шуурхай штабаас хавьтал болсон гурван хүнийг ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд хүргэсэн.
  • Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн М, Э, Б нар коронавирусийн халдварын урьдчилан илрүүлэх шинжилгээ авах үед өгөхгүй гэж ХӨСҮТ-ийн шинжилгээний багийн үйл ажиллагаанд саад учруулжээ.

Иймээс тусгаарлах байранд дэглэм журам зөрчсөн иргэний ажиглалтын хугацаа дуусаад гарч ирсэн тохиолдолд Зөрчлийн хэрэг нээн, тухайн иргэнээс өөрөөс нь мэдүүлэг тайлбар авч хуулийн дагуу хариуцлага оногдуулдаг байна. Дэглэм журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу торгоно. Зөрчлийн хуульд зааснаар иргэнийг 150 нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Цаашлаад Эрүүгийн хуульд тусгай зохицуулалт бий. Энэ нь өөрийгөө халдварт өвчтэйг мэдсээр байж бусдад тараасан бол Эрүүгийн хариуцлага хүлээдэг. Одоогоор дээрх асуудал үүсээгүй. Зөвхөн дэглэм журам, Гамшгийн тухай хууль зөрчсөн иргэдэд арга хэмжээ авч буй.

Гэхдээ удаа зөрчил гаргасан, сануулж, анхааруулсаар байтал иргэний үүргээ биелүүлээгүй, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хүмүүстэй хатуу хариуцлага тооцох цаг болж. Учир нь, хэн нэгний эрх бусдын амьд явах эрхээр хязгаарлагдаж байгааг сануулах, мэдрүүлэх ёстой.

Хэдийгээр тусгаарлагдаж буй иргэдийн хувьд үүргээ ухамсарлаж 21 хоног эмнэлгийн ажиглалтад байх дүрэм журмаа мөрдөж байгаа ч нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг хүний тэнэг үйлдлээс болж нийтээрээ нийгэмдээ жигшүүлэх учиргүй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж