Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь хэн бэ? | News.MN

Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь хэн бэ?

Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь хэн бэ?

Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь хэн бэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын шинэ томилгоонууд үргэлжилсээр байна. Ялангуяа өнгөрөгч өдрүүдэд хийгдсэн Төрийн нарын бичгийн дарга нарын томилгоог тоймлон хүргэе.

Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтын үр дүнд томилдог. Өөрөөр хэлбэл, энэ нь Төрийн захиргааны албан тушаал учраас Төрийн албаны зөвлөл цахим хуудсандаа Засгийн газрын захиалгаар тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг байршуулах хуультай.

Төрийн албаны тухай хуульд Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурыг заахдаа  “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэж заажээ.

Энэ нь хуулийн 3.1.3.“чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг/ хэлнэ гэж хуульд тодотгосон. Тэгвэл Засгийн газар захиалга өгч, Төрийн албаны зөвлөл дээрх заалтын дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулж,  зарим яамны Төрийн нарын бичгийн дарга нарыг томилсон уу гэвэл үгүй.

Одоогоор дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтгүйгээр шинээр томилоод байна. Үүнд Соёлын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалахын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг тус тус томилов.

Энэ нь Төрийн албаны тухай хууль хэрэгжихгүй байгааг шууд илтгэнэ.

Харин ганц сонгон шалгаруулалт зарласан нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал байсан ч хэлбэр төдий болж, УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг томилсон  гэх шүүмжлэлийг араасаа дагуулсан юм.

Засгийн газар Төрийн албаны хууль зөрчин сонгон шалгаруулалтгүй хийсэн томилгоонуудаа тайлбарлахдаа "Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг барьж шийдвэрлэж байгаа түр зохицуулалтууд. Энэ хуулийн хүчинтэй хугацаанд л  томилгоо түр хийгдэж байна. Коронавирусын тухай хуулийн хүчин төгөлдөр хугацаа дуусмагц эдгээр томилгоонууд Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны тухай хуулийнхаа дагуу хийгдэнэ” гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, уг хуулийн зорилтод  холбогдох шийдвэрийг шуурхай гаргах асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан нь ийн сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийх нөхцөл нь бүрджээ. Тус хуулийг санаачилж, батлуулсан гол автор нь УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр юм.

Гэхдээ дотоодод цар тахал алдаж, нөхцөл байдал хүндрээгүй тайван ч Засгийн газар зайлуулъя гэсэн хүнээ дээрх хуулиар далимдуулж, явуулж байна гэж хэлж болно.

Шинээр томилогдсон болон бусад Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь хэн болохыг танилцуулж байна.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Анхбаяр томилогдсон нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Учир нь түүнийг аавынх нь нөлөөгөөр томилогдсон гэж хардах хүн олон.  Хууль, эрхзүйн мэргэжилтэй ч тэрбээр  ажил, амьдралын гараагаа дипломат албатай холбожээ. “Тэргүүн шадар” дипломат цолтой тэрбээр төрийн болон дипломат албанд 17 жил ажилласан байна. Өнгөрсөн хавар Н.Анхбаярыг Австралид суух Элчин сайдаар томилохоор нэрийг нь оруулж ирж байсан ч Ерөнхийлөгчөөс  дэмжлэг авч чадаагүй юм. Тиймдээ ч  яамных нь Төрийн нарийн бичгийн дарга болгосон бололтой.

Шинээр байгуулагдсан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдов. Тэрбээр өмнө нь Монголын соёл, урлагийн салбарт ажиллаж байсан.  2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байгаад одоогийн албан тушаалд томилогджээ. "Тэмээн сүргийн говь", "Нутгийн зам", "Гэртээ ирлээ", "Аавын нутаг" зэрэг олон дууг нь монголчууд андахгүй мэднэ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилов. Түүний тухайд 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Б.Баасандорж нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 19 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Батбаатарыг томилов. Д.Батбаатар хуульч мэргэжилтэй, 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан түүнийг намын дарга нь төр рүү татав. Улсад 32 жил ажилласан тэрбээр 2000 оноос эхлэн төрийн албанд ажиллажээ.

  • 2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх
  • 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга
  • 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч
  • 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал
  • 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга
  • 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажилласан.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуягийг  өнгөрөгч Лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилсон. Д.Ганхуяг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2015 оноос БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга зэрэг албыг залгуулж иржээ. Мөн 2005 онд Конго улсад цэргийн ажиглагч офицероор, 2008 онд Либери улсад Сьерра Леон улс дахь Цэргийн багийн холбогч офицероор тус тус үүрэг гүйцэтгэсэн байна.

Бусад яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг одоогоор өөрчлөөгүй тул өмнө нь томилогдсон хүмүүс ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Ингэхдээ  Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй.

Эрүүл мэндийн яамны  Төрийн нарийн бичгийн дарга хэн болох нь одоогоор тодорхой болоогүй байгаа ч өдгөө тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Амаржаргал энэхүү албыг үүрэг гүйцэтгэгчээр давхар хашиж байгаа аж.

ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн  тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр гүйцэтгэгчээр ажиллаж байна. Түүний хувьд  Ч.Улааны үед  тус албанд түр томилогджээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Батболд одоогоор ажиллаж буй. Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сард томилогдсон. Авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй. 2012-2016 онд ЗТЯ-ны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга зэргээр Төрийн албанд 15 жил ажиллажээ.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар  Д.Ганболд энэ оны хоёрдугаар сараас хойш ажиллаж байна. Томилогдоод удаагүй байгаа учраас сэлгээ бараг хийгдэхгүй болов уу. Д.Ганболд статистик-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистр. 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2006-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, 2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар ажиллаж байсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгаал­лын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр 2016 оноос хойш ажиллаж байна. Багш мэргэжилтэй түүний хувьд мэргэжлээрээ 2009 он хүртэл ажиллаж байгаад 2005-2006 Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 2006-2007 Барилга, хот байгуулалтын яаманд хэлтсийн дарга, 2008-2009 Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, 2009-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2013-2016 онд УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2016 оноос хойш Г.Нандинжаргал ажиллаж байнаГ.Нандинжаргал өмнө нь 2003-2010 онд Монголбанкны Мөнгөний бодлого судалгааны газарт эдийн засагч, 2010-2013 онд Нийслэлийн ЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2013 онд Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын орлогч дарга, 2013-2014 онд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014-2015 онд мөн яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2015-2016 онд “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлын багт Төслийн захирлаар ажиллаж байв.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогт 2018 оны хоёрдугаар сараас хойш ажиллаж байна. С.Наранцогт нь МУИС, Сөүлийн их сургуулийг тус, тус төгссөн, Физик, математик PhD докторын зэрэгтэй. Сангийн яам, БСШУЯ, Хөдөлмөрийн яаманд газрын даргын албыг тус, тус хашсан. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байжээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох ажиллаж буй.

 Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн хувьд олон жил тус албыг хашиж байгаа  гэж тодотгож болно. Өмнө нь УИХ-ын Тамгын газрын даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн албаны арвин туршлагатай нэгэн. Энэ удаад түүний оронд өөр хүн томилох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

70 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-07 103.57.93.91

Хамгийн зөв хүн нь Наранцогт бна. Жинхэнэ мерит зарчмаар явж байгаа мундаг боловсролтой залуу.

Avatar

Зочин 2020-08-07 103.57.93.91

Сангийн яамны ТӨНБД С.Наранцогт жинхэнэ мерит зарчмаар явж байгаа мундаг залуудаа. Өшөө ч хол явна, дэмжиж бна. хэн ч биш байхад нь хамт сурч байлаа.

Avatar

Зочин 2020-08-07 49.0.212.4

Цулгуй нам дагасан, даргынхаа цүнхийг барьж гутлыг нь тосолж гүйж байж өдий болсон хулгайчид, авилгалчид, тендерийн 10 хувьчид, шахаачид, төрлийн албачид, бүр угсаа залгамжлагчид

Avatar

Zochin 2020-08-07 172.56.12.131

Ingeed Mongol yls Sonog ekhlekh ni dee. China khel syr daa zalkhyy,amia bodson ylsyyd.Ajil khiikh kheregtei zalyuchyyd.

Avatar

Зочин 2020-08-07 202.9.46.155

Баасандорж гэдэг гө-лөгийг ХЗДХ яамны төрийн нарийнаар тавьсан нь учиртай ! Сая болж өнгөрсөн УИХ ын сонгуулийн гол луйврыг удирдан зохион байгуулсан этгээд ! Улсын хэмжээнд ялангуяа нийслэл хотод давхардсан хаягтай маш олон иргэн бдг ! Энэ саяын сонгуулийн гол луйвар хийх нөхцөлийг бүрдүүлсэн мөн УБГ ын цахимын хэлтэс сонгуулийн хар машины луйварт чухал үүрэг гүйцэтгсэн ! Ингээд энэ этгээд ХЗДХ яаманд шагналаар очиж бга нь энэ !

Avatar

zochin 2020-08-07 202.126.90.140

Bolovsroliin yamand Batbaataraas uur hun oldsongui yu batbaatar bol huviin sonirhol ihtei ajil hiideggui avilgachin

Avatar

Зочин 2020-08-07 66.181.161.108

Нандинжаргал гэж үнэн сул нөхөр яаж ч дэвшээд явдаг юм бол доо

Avatar

Зочин 2020-08-07 202.179.21.217

Барилгын яам Хотын захиргаа хоёр нь Улаанбаатар хотоо юу ч үгүй самарч хог новшинд нь даруулж өмхийрүүлж хаячаад Шинэ хот төв аймагруу шиншлээд явахын тийм их ажил Бүтээн байгуулалт хиймээр санагдаад байвал эвдэрхий зам ; өмхий УБ-аа дахин бүтээж нүгэлээ наминчилвал таарна…..

Avatar

Монгол улсын иргэн 2020-08-07 202.9.46.81

Сонгууль хийхэд цар тахлаар ард түмэн үхэх хамаагүй юм байна л даа. Төрийн нарийн бичгийн дарга нарыг бүх нийтийн сонгуулиар сонгох хуультай юм шиг короно гэчихжээ. Энэ 4 жилд МАН бүх идсэн луйвраа короноруу чихэх нь тодорхой боллоо. Яаманд сайд, орлогч сайд, агентлагийн дарга гээд өчнөөн дарга байхад төрийн нарийн бичигин дарга гэж бас нэг сул орон тоо ямар хэрэгтэй юм бэь төрийн толгой, цээж нь томдчихсон харин хөл нь саваа мод шиг хугарч унах шахсан нарийхан бүтэцтэ болжээ. Бэрд шиг.

Avatar

Зочин 2020-08-07 98.7.80.146

Батлан хамгаалахын Төрийн нарийн болж байна аа. Яахав тэгээд шалгалт юмыг нь өгөөд жинхэлнэ биз. Олон талын мэдлэгтэй, англи хэл мэддэг, гол ажлаа, салбараа мэддэг хүн томилогдсон байна. Цаашид тэгээд хор найруулаад гүйгээд байв, хор их найруулахаар нөхөр дөө. Хов ярьж явдагаа болиорой. Ховоор амь зуулгаа залгуулдаг, ажил хийдэггүй, амьдрал мэдэхгүй өмнөх хүчний чинь зугаа тавиулууд хэдэн эргүү хүүхнүүдээ зайлуулаарай. Лу.Болдын бөгсийг долоож хөрөнгөжсөн, авилгач Х.Батсайханаа зайлуулаарай.

Avatar

Зочин 2020-08-07 51.195.166.160

> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-08-07 103.212.118.224

Иймэл юм болох нь тоторхой үүнээс их хор явагдах байх даа Хүрэлсүх Баттулга нарын хамтарсан хулгай их хор дагуулна даа.

Avatar

зочин 2020-08-07 66.181.161.88

Хүрэлсүх Нямдоржид бөлдөгдүүлсэн нь тодорхой шүүдээ мундаг барьц авчээ.эндээс харахад энэ 4 жил Монгол улс хөгжихгүй уруудах нь тодорхой боллоо до

Avatar

Зочин 2020-08-07 66.181.183.196

Sangiin yamnaas avilgach narantsogtiig zailuul

Avatar

Ganbold 2020-08-07 202.126.88.149

Onorbayr bol sain zaluu. Chadbartai bas engiin zob zaluu. Zob l chigeer ajillaj bgaa zaluu daa.

Avatar

msut 2020-08-07 66.181.161.44

s****a biz

Avatar

Зочин 2020-08-07 120.21.149.108

Эрдэнэбат гавьяат мундаг хүн дээ. Соёлын яамыг босгож чадна.

Avatar

Зочин 2020-08-07 120.21.149.108

Эрдэнэбат гавьяат мундаг хүн дээ, Соёоын яамыг энэ хүн босгож чаднаа.

Avatar

Зочин 2020-08-07 202.55.188.40

Нямдоржид манай улс яасан ч их өртэй болчихсон юм бэ?! Үхэж л цэвэршиж нь дээ!?@

Avatar

Зочин 2020-08-07 66.181.161.49

Төрийн нарийн бичгийг ингэж хэн дуртай нь хийдэг байсан юм уу? Сангийн яамных боловсролын яаманд тохирох байсан юм бишүү? Боловсролын яамны толгойд нэг ч багш, эрдэмтэн судлаач байхгүй. Сайд, төрийн нарийн 2 нь хужльч, дэд нь сэтгүүлч. Та 3т жаахан ч гэсэн сэтгэл байвал газрын дарга нараа бүр маш чадвартай багш, судлаач нараар соль!

Avatar

Зочин 2020-08-07 202.9.40.136

За би ч ихэнхийг нь мэдэхгүй юм байна. Мэддэгээс Нямкагийн хүү одоо дэмий бишүү. Хар тамхитай холбогдсон нөхдүүд Анхбаярын санал болгосон хүмүүс гээд яригдаад байсан биз дээ. Тэгээд ч манайд нэг муу жишиг тогтох гээд байна. Төрөөс тэр бумтан болчихоод зогсохгүй удам дамжиж хулгайлдаг боллоо.

Avatar

Зочин 2020-08-07 64.119.24.140

БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга мэргэжлийн хүн тавигдсанд баяртай байна. Урьд нь улс төрийн томилгоогоор ямар ч хамаагүй салбараа сайн мэдэхгүй хүмүүсийг томилдог. Энэ удаа үнэхээр нүдээ олсон зөв томилгоо байна. Нэг л зангаараа салбартаа үнэнч ажиллаж байлдагчаас хурандаа, сонсогчоос төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байгаад нь баяр хүргэе.

Avatar

Зочин 2020-08-07 202.126.88.39

Өнөрбаяр гэж нөхөр одоо болноо боль шуналын тулам

Avatar

Зочин 2020-08-07 103.229.122.254

Shunaliin tulam gehiig bodhod chi tanidaggui bololtoi

Avatar

Бүтэхгүй гарууд 2020-08-07 66.181.161.16

Ядаж ip хаягаа нуугаад бичиж болдоггүй пяздуу наруу даа арчаагүй хүн муулсан хоосон толгойнуудаа

Avatar

/*-*/ 2020-08-07 49.0.212.4

Чам шиг айж гөлөлзөж арчаагаа алдах МАН-ын пялдага нь биш

Avatar

123456 2020-08-07 49.0.212.4

Анхбаяр нууц амрагаа хаана оруулж идлэг уулгаа хийлгэх гэж байна?

Avatar

menget tureesiin bair 2020-08-07 66.181.161.122

НЯМКА ШАХАА ХҮҮ АНХАА

Avatar

Зочин 2020-08-07 202.126.89.116

Алуурчны дүү Ганболд ТНБД болцымуу өө бурхан минь балиар ш**** з**х*й нууц эхнэр хүүхдүүд гэж тоогоо алдсан гар байдаг

Avatar

Зочин 2020-08-07 66.181.161.65

ТАЗ гэж хегийн шалны алчуурыг татан буулга. Терийн алба ингэж завхарч байгаад ТАЗ хамгийн их буруутай. Улстерчдийн хууль бус vйлдлийг дуугай хараад суусан тэд хамгийн их буруутай. Нvгэл чинь нvдээрээ гарна да

Avatar

са 2020-08-07 66.181.161.95

Төрийн яам тогтвортой байж үйл ажиллагаа нь жигд залгамж чанартай байдаг шүүдээ.Нэг засаг солигдоод татан буулгаад дараагийн х нь дахин байгуулаад даргын үзэмжээр яваад байх юм бол ч мянган яам байгаад ч хэрэггүй. Одоо аймаг сумдынхаа Театр,чуулга соёлын төвүүдээ жинхэнэ утгаар нь ажлуулж музейгээ эгэж харах цаг нь болсон шүү.100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ Сэлэнгэ аймгийн Мандал сум одоо болтол түүхэн дурсгалуудаа хадгалж хамгаалах музейгүй явж ирлээ.Эрх биш Ундрам.Өнөрболор хоёр нэгийг болоосойдоо.

Avatar

Зочин 2020-08-07 103.11.192.34

арвин туршлага гэж хэн дүгнэх вэ хийсэн ажил нь ард түмэнд сайханаар үлдсэн ёадалтай хүм үүсийг томилооч

Avatar

Зочин 2020-08-07 66.181.161.99

Магнайсүрэн тендерчинг одоо зайлуулаа, хуулийн дээгүүр гишгэгч хогийн амьтан

Avatar

Зочин 2020-08-07 66.181.161.104

Амаржаргал гэж босоо ороолон Элэг бvтэн монгол хетелбереер овоо хелжсен. Дорнодод 30 саяар оношлуур нийлvvлэх тэндэрт орсон компанаас 10 саяыг хахуульд нэхсэн. 5 саяыг нь егчеед байж байсан чинь нэхсээр байгаад vлдсэн 5 саяыг нь авсан, ЭМЖЖ эмнэлэг дээр нь аваачиж егсен

Avatar

Зочин 2020-08-07 66.181.161.104

Амаржаргал гэж босоо ороолон Элэг бvтэн монгол хетелбереер овоо хелжсен. Дорнодод 30 саяар оношлуур нийлvvлэх тэндэрт орсон компанаас 10 саяыг хахуульд нэхсэн. 5 саяыг нь егчеед байж байсан чинь нэхсээр байгаад ,vлдсэн 5 саяыг нь авсан, ЭМЖЖ эмнэлэг дээр нь аваачиж егсен

Avatar

Зочин 2020-08-07 103.57.95.165

Барилгын яамны Манлайсүрэн бол болж байна аа, их сайн залуу. Ажлаа мэднэ. Наранцогт гээд нэг пээдийсэн юм боловсролын яаманд ажиллаж байсныг санаж байна. АН гээд л долоогоод байсан, их явдалтай гар. Ямар ч ёс зүй гэж байхгүй. Яам яам дамжаад их гүйж байна даа. Д.Батбаатар гэж нэг хөөрүү гар, Боловсролын яаманд л дутаж гэнэ. Байрыг нь зааж өгмөөр л хүн дээ.

Avatar

ЗОЧИН 2020-08-07 66.181.191.45

ӨВ ЗАЛГАМЖИЛСАН ХУЛГАЙЧИД, АВИЛГАЧИД

Avatar

иргэн 2020-08-07 119.40.98.166

БХЯам Ганхуяг арай ч дээ. Ёс суртахууны доголдолтой, яадьаргүй нөхөр дөө. Яанаа даа хөөрхий

Avatar

Зочин 2020-08-07 103.229.120.203

Худлаа бичээл байгаарай, Харин ч зөв хүнээ тавьжээ

Avatar

Зочин 2020-08-07 103.229.120.203

Харин ч зөв хүнээ тавьжээ

Avatar

Зочин 2020-08-07 122.201.31.162

Мэргэжилийн хүмүүс тавиачээ!!салбар бүрт нь,нөгөө шинэ хууль МЭРИТ зарчим хаана бна

Avatar

/*-*/ 2020-08-07 49.0.212.4

Хулгайчид

Avatar

Зочин 2020-08-07 202.9.40.115

Зочин

Avatar

mongol 2020-08-07 103.229.121.174

Mongol turiig huchgui huuligui bolgoj baigaa MAN iinhan huuli bus ajillagaagaa hezee zogsooh yam be huuli bus yam hiigeed shuumjileheer l koronovirus ruu chihdeg bolloo nuguu hurelsuh saidiin amlaad baisan huuli deedleh shudarga es sahiulah amlalt ni haana bn ih hurlaar dur zorgooroo aashlah yam batluulaad baidag yam bol nerteigeer ni bid neg namiin sistemtei sotsializmiirno geed huuli batluulchih tegeed dur zorgooroo durgij bolno olon jil huuli deedleh zarchim yarilaa ngench bieluulsengui odoo

Avatar

иргэн 2020-08-07 202.131.227.82

төрийн алба төрлийн алба болсон шүү дээ

Avatar

Зочин 2020-08-07 66.181.161.116

Амаржаргал ДОХын тевийн дарга болох гээд Цогцэцэг сайддаа 60 саяыг егеед. Даанч енеех нь хусагдаад, мань Амраа сандарч гуйж, беен хэл ам болж байж 60 саяаа буцааж авсан гэнэ лэ. Хеерхен золиг шvv, сайд солигдохоор менге бариал жирийчихнэ. Бас ик эрээ Саркаагийн дэд сайдыг балбадаг гэжугай

Avatar

Зочин 2020-08-07 161.35.43.247

ASD

Avatar

Зочин 2020-08-07 66.181.161.12

ЭМЯ-ны ТНБД-н орлон гvйцэтгэгч авгай чинь Хяналт мониторингийн газрын даргын бас орлон гvйцэтгэгч шд. Орлон гvйцэтгэгчээр ТНБДын орлон гvйцэтгэгч хийлгэсэн гэхээр л манай гатан эрдэнэ ямар гдг нь тодорхой байгааз дэ. Амаржаргал яаманд бараг 20 жил болохдоо юу ч хийдэггvй, захын хэрvvлч балай авгай гэдгийг бvгд мэднэ дэ. Байраа барьцаалан байж авсан менгее Саран авхайд телж ТНБДын орлон гvйцэтгэгч хийсэн дэ зайлуул.

Avatar

Зочин 2020-08-07 66.181.161.103

Зайлуул гэж дэ, саяхан Кинг Товерт шинээр байр авсан гэхээр хагас жилийн дотор овоо л гуссан байгааз дэ. Лав сонгуулийн емне Сарангэрэл энэ 2 тэмбvv, ДОХын оношлуурын тэндэр 6 тэрбумаар зарлаад, оролцсон компаниас 50 хувийг нь нэхээд, сvvлдээ 30 хувь дээр тохирсон гэнэ лэ. Харамсалтай нь тэнэгтээд 6 тэрбумаа ЭМийн даатгалаас гаргана гээд, тэгсэн бееренхий Баясаа гаргаж егехгvй гсн бна лэ, зйлчихсан гатан эрдэнээс болж шоогий яваад юухэв гж бна лэ. Амаржаргал л хэцvvдэж бгаа байх

Avatar

Зочин 2020-08-07 202.126.88.182

Magnaisuren gej butehgui nuhuruu zailuul Hurelsuhee !!!!

Avatar

ОНОМ 2020-08-07 119.40.98.106

Төрийн албыг мэргэшсэн болгох гээд л чадахгүй байгаа юмдаа. Дандаа намын холбоо сүлбээтэй хүнээ тавиад ТАЗ-ыг хүчгүйдүүлж байдаг юм. ТАЗ ч намын гар хөлөөр дүүрэн. Гол санаа нь төрийн алба хуулийн хүрээнд ажилдаг. Нам бол төрийн эрхийг ард түмний мандатаар аваад зөвхөн хууль өөрчлөх замаар төрийг сайжруулах тухай санаа юм. Тэр утгаараа төрийн алба нь хууль өөрчлөхгүйгээр командын зарчмаар ажиллахаас сэргийлсэн тогтолцоо тул заавал мэргэшсэн, тогтвортой байж Улс төрчдийн өөдөөс дуугардаг болдог.

Avatar

Зочин 2020-08-07 103.26.194.44

narantsogtiig uurchil

Avatar

BOLD 2020-08-07 192.82.68.46

AIL GER BUL BOLJ TOGLOJ BNA DAA'

Avatar

Равдан 2020-08-07 64.119.16.117

Одоо Засгийн хүүхэлдэы болсон Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийг нэн даруй ОГЦРУУЛАХ хэрэгтэй байна. Төрийн албаны хууль огт үйлчлэхээ больсон тул уг зөвлөлийг татан буулгаж олон нийтэд хянах эрх мэдлийг өгөхгүй бол Монголын төр МАН-ын үр хүүхэд садан төрлөөр дүүрч авилгал дийлдэхээ болилоо Ерөнхийлөгчөө??

Avatar

Зочин 2020-08-07 66.181.161.99

Яг үнэн, шинэ хуулийн хэрэгжилт нойл, ТАЗ- татан буулга

Avatar

Шударга иргэн 2020-08-07 66.181.161.18

Баатарзориг бол төрд шургалсан хорчин,бас ярвагар их зантай хуурамч дүр эмгэгч

Avatar

Зочин 2020-08-07 202.126.90.135

Г. Нандинжаргал зөв хүнээ тавьжээ. Боловсролтой мундаг залуу бна лээ. Манайд ажиллаж байсан. Хамт олны дунд нэр хүнд сайтай.

Avatar

Зочин 2020-08-07 73.130.21.77

Batlan hamgaalah yamnii turiin nariinaar turshlagatai salbaraa meddeg huniig tomilson ba

Avatar

Зочин 2020-08-07 202.126.90.45

Гаагүү бгаа

Avatar

zochin 2020-08-07 66.181.161.114

Batlan xamgaalax yamnii torin nariin bol zow l xvn bolson bna salbaraa meddeg salbariix ni xvmvvsch ix demjij durtai bgan bnalee

Avatar

зочин 2020-08-07 59.153.112.196

хамгийн бүтэхгүй нөхдийг түүж тавиад байгаа юм бишүү

Avatar

Иргэн 2020-08-07 202.126.90.26

Насантогтох яамандаа болон салбарынхандаа тун нэр хүнд муутай хүн штээ.

Avatar

Инженер 2020-08-07 202.21.108.179

Ажлын садаа байгаа юм. Болорчулуун Даваасүрэн хоёр Хөвсгөл Дорнодынхоноор эрчим хүчний салбарыг дүүргэсэн. Ажил явж байгаа газар алга. Хүнд суртал их байна. Шинэ сайд нь зангарагтай байхгүй бол бүтэхгүй. Бүх газар хэлтсийн дарга нарыг солих хэрэгтэй. ЭХХТөв, хзрээлэн СҮЦ, Сэргээгдэх, станцууд түгээх, дамжуулах гээд. Үнэхээр арчаа алга. Бодлого бүүр алга. Бүгд ардаа компанитай нөхдүүд байгаа.

Avatar

Зочин 2020-08-07 66.181.161.53

Нандинжаргал гэж нүдэнд нь мөнгө л эргэлдсэн үл бүтэх нөхөр байна лээ дээ. Их олон хор хийснийг нь хажуудах хуурай дүү гэх том том ярьсан мэдлэг боловсролгүй нөхөр нь гайхуулаад явахыг нь яана. Иймэрхүү хүмүүсээ солих хэрэгтэй шүү Хүрэлсүхээ.

Avatar

Зочин 2020-08-07 202.126.88.182

Unen shuu tuslah ni geed Itgel geed neg eruugiin element bn. ATG anhaarah l heregtei !!!!!

Avatar

Irgen 2020-08-07 202.126.89.236

Bas ter Temvvjin geed neg batsaan baina. Ooroo ch ih sonin aashtai yum l haraad baidag nuhur baina lee.

Avatar

Irgen 2020-08-07 202.126.89.236

Bas ter Temvvjin geed baina lee. Ooroo ch ih sonin aashtai mongo l haraad baidag ym baina lee.

Avatar

Зочин 2020-08-07 139.5.217.68

Худлаа шударга ёс ярихаа болиорой Хүрэлсүх ээ . Тэр ард түмнийг худлаа хуурсан Төрийн албаны зөвлөл гээчээ татан буулга. Хэзээ тнд нар мэдэж томилгоо хииж байсын. ЭХЯ-д т. н. б даргын үүрэг гүйцэтгэгч хийгээд байгаа Насантогтохыг төрийн албанаас яаралтай үтэр түргэн зайлуул

Avatar

Зочин 2020-08-07 103.229.122.57

Насантогтох гэж дарга болоод нуруунд "юм" орчихсон нөхөр дэмий дээ

Avatar

Зочин 2020-08-07 202.126.88.223

Magnaisureng zailuulah heregtei. Mash ih no-toi nuhur dee. Tender, avilgal …. Barilgiin salbariig dampuuruulj bgaa nuhur !!!! ATG shalgah heregtei dee ene nuhuriig !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж