С.Баярын гэх хэрэгт худал дүгнэлт гаргасан хэмээн “МИШЭЭЛ ОД АУДИТ” ХХК-ийг шалгуулна

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

С.Баярын гэх хэрэгт худал дүгнэлт гаргасан хэмээн “МИШЭЭЛ ОД АУДИТ” ХХК-ийг шалгуулна

С.Баярын гэх хэрэгт худал дүгнэлт гаргасан хэмээн “МИШЭЭЛ ОД АУДИТ” ХХК-ийг шалгуулна

С.Баяр, Ч.Давааням нарын хэрэгт шинжээчээр оролцсон “Мишээл од аудит” ХХК-ийг  шалгуулахаар шүүхэд хандаад байна. Шинжээчийн “Мишээл Од Аудит” дээрх шүүх хуралд “Петровис трейдинг” ХХК-ийг “Оюу толгой” ХХК-д зах зээлийн үнээс илүү өндөр үнээр шатахуун нийлүүлсэн” гэх үндэслэлгүй, худал дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа ажээ.

“Мишээл Од Аудит” ХХК нь тусгайлан мэргэшсэн байгууллагын хувьд дүгнэлт гаргахдаа тооцоолол, аргачлал, техникийн шинжтэй олон тооны  алдааг гаргасан бөгөөд эдгээр  нь энгийн мэргэжлийн бус, хэт нэг талыг барьсан, заавал буруутгах гэсэн шинж чанартай дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа юм.

Шинжээчийн “Петровис трейдинг” ХХК нь “Оюу толгой” ХХК-д зах зээлийн үнээс илүү өндөр үнээр шатахуун нийлүүлж давуу байдал олж авсан буюу Өрсөлдөөний хууль болон Эрүүгийн хуулиудыг илт зөрчсөн үйлдэл хийсэн гэдэг дүгнэлтээр С.Баяр, Ч.Давааням нарт анхан шатны шүүхээс ял оноосон билээ.

Тус эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дээрх дүгнэлтийн дагуу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж олон нийтэд ил болсон. Иймээс Петровис компанийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан “Мишээл Од Аудит” ХХК-ийн үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэж, нэр хүндээ сэргээлгэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Тус компаниас гаргасан гомдолд дүгнэлт гаргасан байцаагч, шинжээч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд, тэдний хийсэн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэхээр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст мөн ханджээ.

Энэ нэхэмжлэл, гомдолдоо Петровис компани нь судалгаа, тооцоо, тайлбар, аргачлал бүхий 20 гаруй нотлох болон үндэслэх баримтуудыг шүүх, хуулийн байгууллагад гаргаж өгчээ. Түүнчлэн шинжээчийн илэрхий алдаанууд нь  зориудаар их хэмжээний зөрүүтэй тооцоолол гаргах замаар “өндөр үнэтэй шатахуун нийлүүлсэн” гэсэн дүгнэлтээ нотлох санаархлыг агуулсан гэдгийг тус компанийн баримтууд шүүхэд хангалттай нотолно гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн “Мишээл Од Аудит” ХХК нь дүгнэлт гаргахдаа стандартад заасан хэм хэмжээ, арга, хэлбэрээр явуулах, хараат бус байх, хараат бус байдлыг алдагдуулахад нөлөөлж болох шахалт, эрхшээлд орох аливаа нөхцөл байдлаас зайлсхийх тухай Аудитын тухай хуульд заасан зарчмыг баримтлан ажиллаагүй гэж үзэн тус байгууллагын аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлтийг мөн Сангийн яаманд гаргаад байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж