Байгаль хамгаалагч, сав газрын захиргаадыг мотоциклоор хангалаа | News.MN

Байгаль хамгаалагч, сав газрын захиргаадыг мотоциклоор хангалаа

Байгаль хамгаалагч, сав газрын захиргаадыг мотоциклоор хангалаа

Улсын тусгай хамгаалалттай газар, сав газарт байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын төсвийн хөрөнгөөр 400 сая гаруй төгрөгний үнэ бүхий ZS200-6 нүүдэлчин маркын 210 ширхэг мотоциклийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэр бүхий 24 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчид, 21 сав газрын захиргаадад гардуулан өглөө. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “БОАЖЯ байгаль хамгаалагчдаа олон чиглэлээр ажиллах нөхцөл болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого барьж ажиллаж байгаа. Энэ ондоо багтаад байгаль хамгаалагчдаа гурван үе шаттай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, унаа машинаар хангах зорилт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд байгаль дэлхийгээ хамгаалах, он дагшин байдлаар нь авч үлдэхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг байгаль хамгаалагчдаа туулах чадвар сайтай, өндөр хүчин чадалтай мотоциклоор иж бүрэн хангаж байгаадаа БОАЖЯ баяртай байна.”

2014 оноос хойш буюу 6 жилийн турш улсын төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагчдийг мокоциклоор хангаагүй юм. Харин 2017 онд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн санхүүжилтээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг сайжруулах зорилгоор 3,85 тэрбум төгрөгийн үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангаж, хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байсан юм.

Өнөөдрийн байдлаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 120 болж улсын газар нутгийн 21% буюу нийт 32,8 сая га талбайг хамарч байна. Цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50 хувь, ойн сан бүхий газрын 40 хувийг хамгаалалтад авсан байна. Эдгээр газрыг улсын хэмжээнд 34 хамгаалалтын захиргаа хариуцан нийт 476 байгаль хамгаалагч хамгаалан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мгл 2020-08-06 103.26.193.249

тосвоор тэжээлгэдэг наад хоолны савнууд чинь орхоны эхииг шавраар урсгуулаад,хун мал хордуулж,загас ургамал ухуулээд дуусгалаа!!!Байгал суйруулж нэг хэсэг нь туйлж байхад,тэднээс хамгаалах нэртэй хамтрагчид нь боон зардал гаргасан гайнууд болж!!!!!
Яаралтай арга хэмжээ ав сарангэрэл сайдаа!!!!

Avatar

Зочин 2020-08-06 109.70.100.40

—— Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-08-06 64.119.16.187

х***а мотоцикл, энэ ч тус болохоосоо ус болох байх аа даа, хедее ажлын унаа биш ш дээ, засмал замын л унаа

Avatar

Зочин 2020-08-06 182.160.37.137

Байгал хамгаалагч нарыг хятад мотоциклээр цөөлөх гэж байгаа юм уу? Байгал хамгаалагч бартаатай шороон замаар явж ажила
хийдэг энэ хятад мотоцикл нь хар замын зориулалттай обуттай . ҮАМАНА аваад өгөхгүй дээ

Avatar

Зочин 2020-08-06 66.181.161.73

Тэнэг валайр авгай ногоон пижак емсеед байгаль орчны хvн болчдог гээд бодцон. Манай яаманд байхдаа цэнхэр, улаан, ягаан пижак емсдег байв. Манай газрын хvvхэн бас ягаан пижак емсеед яаман дотор явж байсан чинь "наа пижакаа чи тайлах уу, би тайлах уу" гэж дарамталсан гээл бод. Хэлбэрдсэн г и ч и й манайхаас зайлж, бид беен баяр, зарим нь тэмдэглээд тасартлаа уусан

Avatar

/*-*/ 2020-08-06 49.0.212.4

Xужаа яав аюултай шүү, хичнээн ч хүний толгойг залгиж байгаа билээ дээ, Иж-Планета захиалж шахуулсан нь дээр байсан юм

Avatar

NOTSTOI MEDEE/ TERGUUN 2020-08-06 192.82.72.115

obchin tusad uhejina sarangerel hayud uzele asagad tamlaad hetsu baigan. heden odor emnelegte amar taiban baiy baigad uhmeer baina uzele setgel zuil doroljilolo abaat romonia z**l daaan sarangerele. bi saraa onigoog zondoo medne bolgort oyutan baisan anhni nohor hen anh hentei yabsan geel bas yu yaribal yarina. saraa yunas ashig hulgaildag tendr ter chigten hulgailsan gee yariy chadna uzeel untaragad daladoroo shaardajina. shaardajina uzele untaraa. saraagerel ohino haanas orgoy absan geed

Avatar

Zochin 2020-08-06 202.70.34.70

Hyatad motocickle bol amarkhan evderdeg shuu,Japan ni deershuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж