Кристиано Роналдо гурван давхар харшаа 3.25 сая фунтээр заржээ | News.MN

Кристиано Роналдо гурван давхар харшаа 3.25 сая фунтээр заржээ

Кристиано Роналдо гурван давхар харшаа 3.25 сая фунтээр заржээ

Кристиано Роналдо гурван давхар харшаа 3.25 сая фунтээр заржээ

Дэлхийн хөлбөмбөгийн супер од Кристиано Роналдо 11 жилийн өмнө Английн Манчестер хотод худалдан авч байсан гурван давхар харшаа заржээ. “Улаан Чөтгөрүүд”-ийг арваад жилийн өмнө орхисон хөлбөмбөгийн супер од Кристиано Роналдогийн харш Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнгээс 15 миллийн зайд байрлах Английн баян чинээлэг хүмүүсийн амьдардаг тосгон болох Алдерли Эдгед оршдог аж.

Өдгөө Италийн Ювентус багийн төлөө хүчин зүтгэж буй Роналдо гурван унтлагын өрөөтэй, гурван давхар харшаа үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан 3.25 сая фунт стерлинг буюу 4.1 сая ам.доллараар зарсан байна. Гэвч Португал хөлбөмбөгчин 600 мянган фунт стерлингийн хохирол амсахаар болжээ. Учир нь 2007 онд Роналдо уг байшинг 3.895 сая фунт стерлингээр худалдаж авчээ.

Энэ байшин нь Португал эрхмийн Англид зарж буй хоёр дахь үл хөдлөх нь юм. Тэрбээр өмнө нь 2013 онд үл хөдлөхийн компаниар дамжуулан өөрийн нэгэн харшаа 3.75 сая фунт стерлингээр зарж байжээ.

Өдгөө 35 настай, дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчний хувьд 2003-2009 онуудын хооронд Манчестер Юнайтед багт домогт Сэр Алекс Фергюсоны удирдлага дор 196 тоглолтод оролцож 84 гоол оруулан, тухайн цаг үедээ түрүүлж болох бүхий л тэмцээнүүдэд түрүүлж, анхны Баллон д’Ор буюу Алтан бөмбөгөө хүртэж байсан юм.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-06 109.70.100.40

——– Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж