МҮОХ-г бөх биш сайн менежер л удирдана

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

МҮОХ-г бөх биш сайн менежер л удирдана

МҮОХ-г бөх биш сайн менежер л удирдана

Монголын Үндэсний Олимпийн Хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгчид Олимпийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр цор ганцаар өрсөлдөх нь.

МҮОХ-ны түүхэнд ерөнхийлөгчийн суудалд нь нэг хүн өрсөлдсөн тохиолдол үгүй болов уу.

Хамгийн сүүлд 2017 онд тус холбооны гишүүдийн хурал зарлагдаж, ерөнхийлөгчийн сунгаа болоход гурван хүн өрсөлдөн, 80 гаруй хүний саналын дэмжлэгтэйгээр Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон юм.

Харин энэ удаад зарлагдсан ээлжит бус хурал өрсөлдөгчгүй нэр дэвшсэн Н.Түвшинбаярыг оройдоо залах уу, дахин сунгаа явуулах шийдвэр гаргах уу гэдэг нь наймдугаар сарын 14-нд товлосон гишүүдийн тааллаас хамаарна.

Тус холбоо нь 100 гаруй гишүүнтэй. Нийт гишүүдийн 50 болон түүнээс дээш хувийн санал авч байж, ерөнхийлөгч сонгогдоно. Гэхдээ нэг л хүн өрсөлдөж байгаа болохоор санал хуваагдахгүй, зөвхөн ганц нэр дэвшигчид л цугларна. Бас л хоржин бодсон арга шүү.

Гэхдээ МҮОХ-г бөхөөс илүү сайн менежер л удирдаж авч явна гэдгийг бодолцох ёстой.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр бол яах аргагүй сайн жүдоч. Түүнтэй нь маргах аргагүй. Харин МҮОХ-г удирдаад аваад явах хэмжээний мэдлэг, боловсрол, туршлага бий юу гэвэл дутна. Түүнд тус хороо үнэндээ ахадна.

Харин дэд ерөнхийлөгчид нь нэрээ дэвшүүлээд байгаа Ж.Отгонцагаан гэх эрхэм бол МҮОХ-ны ерөэнхийлөгчийн албыг жинхэнэ утгаар нь хашчих боломжтой. Харамсалтай нь, Монголд аль ч салбарт ажлаа мэддэг, мэдлэгтэй, туршлагатай хүнээ зөв газар нь томилж байсан жишиг ховор. Мэддэг, чаддаг нь ч зориг нь дутдаг уу, эсвэл янз бүрийн хоронд нь орохоос цэрвэдэг үү, өөрсдийгөө үнэлээд зүтгэдэггүй. Энийг нь ч улстөрчид ашиглаад сурчихсан.

Спортын холбоог нэг, нэгээрээ өмчлөөд авчихсан, удирдаж байдаг. Өөрөө хэл аманд орвол гар хөлийн үзүүрийнхээ нэг хүнийг зүтгүүлээд, дарга болгочихдог. Энэ жишгээр МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох ажил л тун удахгүй хийгдэх болох нь дээ.

Уг нь МҮОХ-гоор дамжуулж, спортоо хөгжүүлье, дэлхийтэй холбоё, улс төрөөс холтгоё гэвэл Олимпийн аварга Н.Түвшинбаяр ухамсраараа ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татчих ёстой юм.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж